АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр гурван жил дэлхийн дэвжээнд түрүүлж, пауэрлифтингийн төрлөөр ДАШТ-ээс гурван алтан медаль хүртсэн (Алмата-2022 алт), (Йоханнсбург-2023 алт) Монголын анхны тамирчин болж байгааг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлжээ. Энэ сарын 21-нээс зургаадугаар сарын нэгэнд болж буй тус тэмцээнд МПНХ-ны 20 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Сэтгэгдэл2
Гайхалтай амжилт хүсье ее эх орноо дэлхийд дахиад олон удаа нэрийг нь мандуулаарай
Гайхалтай амжилт хүсье ее эх орноо дэлхийд дахиад олон удаа нэрийг нь мандуулаарай