Улсын засуул, уртын дуучин Алтантулгын Ихзориг 2024 оны тавдугаар сарын 23-ны өдөр нас нөгчиж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрээр 1980 оны гуравдугаар сарын 10-нд Төв аймгийн Бүрэн сумд төрсөн. Бүрэн сумын сургууль, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14-р сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол, 2000-2005 онд Отгонтэнгэр их сургуульд суралцаж эрх зүйч, 2014-2019 онд СУИС-д суралцаж уртын дуучин мэргэжил тус тус эзэмшсэн. 2010 оноос МҮБХ-нд засуулаар ажиллаж, 2015 онд "Улсын засуул" зэрэг хүртсэн байна. А.Ихзориг нь ардын хошин дуу, уртын дууны уралдаануудад амжилттай оролцож ирсэн уран бүтээлч, бөхийн цоллооч засуул байв. Талийгаачийн тусч, нөхөрсөг, төлөв даруу, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Гэр бүл, ахан дүүс, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл4
Хүний амьдрал маш богинохон.
Ум мани бад ми хум. Эх монгол орондоо эргэн төрөх болтугай
Ум ма ни бад мэ хум
Ум мани бад ми хум. Эх монгол орондоо эргэн төрөх болтугай.