ТОКИО, 2024 оны тавдугаар сарын 17 /TASS/. Цунамийн гамшгийн улмаас осол гарсан “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын (АЦС) цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах ажлын зургаадугаар үе шатыг өнөөдрөөс эхлүүлсэн тухай станцын оператор компани болох TEPCO (Tokyo Electric Power Company) мэдээллээ. 2024 оны санхүүгийн жил эхэлснээс хойш хоёр дахь удаагаа станцын усыг далайд асгаж байгаа нь энэ юм.
Зургаадугаар сарын 4 хүртэл үргэлжлэх энэ ажиллагаа нь өмнөх үе шатуудынхтай адил хоногт 500 тонноос хэтрэхгүй бөгөөд нийт 7.8 мянган тонн усыг далайд асгахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар уг станцаас 38 мянган тонн цэвэрлэсэн усыг асгаад байгаа юм.
Ташрамд дурдахад, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар гарын үсэг зурсан түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд Орос, Хятад улсууд “Фүкүшима-1” АЦС-ын цацраг идэвхт бодис агуулсан усыг далайд асгаж буй Японы талын үйл ажиллагаанд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.
Талууд Япон улсыг хог хаягдлыг “аюулгүйгээр устгах асуудалд хариуцлагатай хандаж”, “бие даасан хяналт явуулах сонирхлоо илэрхийлсэн орнуудын шаардлагыг” хүндэтгэхийг уриалжээ. Үүний хариуд Японы тал уг мэдэгдлийг “бодит байдалтай нийцэхгүй байна” хэмээн мэдэгдэж, дипломат шугамаар ОХУ, БНХАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн байна.
2011 оны гуравдугаар сард газар хөдөлж, цунамийн гамшгийн үеэр Японы зүүн хойд нутагт орших АЦС-д эрчим хүчний ба хөргөлтийн блокууд гэмтсэний улмаас гурван реакторт цөмийн түлш хайлж, их хэмжээний цацраг идэвхт бодис алдагдсан юм. Одоогийн байдлаар цөмийн хайлсан түлшийг хөргөхөд ашигласан 1.34 сая тонн ус хуримтлагдаад байгаа бөгөөд энэ усыг цэвэрлэсний дараа 30-40 жилийн хугацаанд үе шаттайгаар далайд асгахаар төлөвлөжээ. Хэдийгээр усыг цэвэршүүлсэн боловч цацраг идэвхт тритий агуулагдсан хэвээр байна. Тритийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь литр тутамд 1.5 мянган беккерель байдаг.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Байгальд ямар хариу барина, байгаль эргээд та нарт тийм л хариу барина.
японы буруу гэж юу байхав дээ,чанаргүй барьсан анусын л хийж байгаа ажил шүү дээ,арыг нь даанаа гээд барьсан,тэгээд ч усны бохирдол эн түрүүнд орос,хятадад нөлөөлөх нь тодорхой,япон бол анусын колони тул тэдний хохирол хэнд ч падгүй шдээ анус тэг гээд л болоо???
Атомийн цахилгаан станцтай байснаас нүүрсний цахилгаан станцтай байсан дээр юм байна.
орос хятадт үер болоод зун цас ороод монголд их цас орж тэсгим хүйтэн болоод байгаа нь японы ормын далайн ус ууршиж агаар мандалд хөвөхдөө их усархаг үүлсийг бий болгож анион катионд цацрагийн элемент нөлөөлж байна галт уулын орой дээр байгаа япон англи шиг юмнууд цөмийн станц зэвсгээ хураалгаачээ
Нүүрс ашигладаг цахилгаан станц нь утаа хүлэмжийн хий ялгаруулдаг. Уран ашигладаг атомын цахилгаан станц нь дэлбэрвэл маш цацрагт хорт бодис асгаж байгаль экологид сөргөөр нөлөөлнө. Усан цахилгаан станц нь усны голдиролыг өөрчилж уур амьсгал байгаль экологид сөргөөр нөлөөлнө.