УИХ-д хамгийн олон суудалтай эрх баригч МАН дотор улс төр жинхэнэ буцалж байна. Тус намын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж тэхий дундуураа хуваагдчихаад байгаа УИХ дахь бүлэг, намын даргын дотоод сонгууль, 11-р сарын 15-нд болох Их хурлынхаа бэлтгэл ажил гээд олон галтай сэдвээр шийдэл гаргахаар төлөвлөжээ.
Хавь ойрд хуралдаагүй болохоор ширүүн хурал болох нь дамжиггүй. Нөгөө талаас эрх баригч нам гэдэг учраас талцал хуваагдалдаа цэг тавьж, төрийн ажлыг саадгүй явуулах улс төрийн суурь нөхцөлийг бий болгох учиртай.
УИХ дахь МАН-ын бүлэг эргэн нэгдэж, УИХ-ын дарга, дэд дарга, бүлгийн дарга гэсэн гурван албан тушаалд нэр дэвшигчээ энэ удаад тодруулахаар байна. Д.Амарбаясгалан өргөдлөө өгч чөлөөлөгдсөн, Х.Булгантуяа Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон гэх мэт үйл явдлууд ар араасаа өрнөсөн. Орон гарсан суудалд хэнийг нэр дэвшүүлэхээс УИХ дахь бүлэг нь эргэж нэгдэх нь шалтгаална. Ерөнхий сайдыг огцруулсан шийдвэр Үндсэн хууль зөрчсөнийг Цэц их суудлын хуралдаанаараа тогтоосон учраас Засгийн газартай холбоотой асуудал МАН-ын Удирдах зөвлөлөөр хөндөгдөхгүй.
Харин ирэх 11-р сарын 15-нд товлосон МАН-ын Их хурлаар Д.Амарбаясгаланг даргаар батламжлахгүй, сонгууль шинээр явуулна гэж тус намын генсек Я.Содбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. Тэрбээр “МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрийг Улсын дээд шүүхэд хүргүүлээгүй байгаа.
Бага хурлыг даргаласан дарга нар тэр бичгээ явуулах ёстой ч одоогоор тийм бичиг яваагүй. МАН-ын дүрэмд, намын Их хурал дөрвөн жилд нэг удаа болно гэж заасан. Их хурлаас МАН-ын даргыг, Бага хурал, Хяналтын ерөнхий хорооны ггишүүдийг сонгодог. Энэ дагуу ээлжит Их хурлаар намын даргын сонгууль явагдана” гэжээ. Бага хурлаас хойш Д.Амарбаясгалан авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдчихсан. Тийм учраас Их хурал дээрээ МАН-ын даргад нэр дэвших боломжгүй болжээ.
Тус намын 30-р Их хурлаас баталсан тогтоолд “Төрийн өндөр алба хашиж буй МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдвол намын гишүүнчлэлээс түдгэлзэж байгаад шалгуулна” гэж заажээ.
2021 оны 12-р сарын 06-нд болсон МАН-ын 30-р Их хурлаас ийм тогтоол батлахад Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өөрөө энэ төслийг гардан боловсруулсан гэсэн үг. Одоо өөрөө энэ тогтоолынхоо дагуу намын даргад өрсөлдөх эрхгүй болж байгаа нь хувь тавилангийн шоглоом гэлтэй. Юутай ч эрх баригч МАН-д ойрын өдрүүдэд иймэрхүү улс төр өрнөх нь ээ.
Эх сурвалж: "Өнөөдөр" сонин
Мягмар - 10 сарын 28,
2025

Сэтгэгдэл21
Тус намын 30-р Их хурлаас баталсан тогтоолд “Төрийн өндөр алба хашиж буй МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдвол намын гишүүнчлэлээс түдгэлзэж байгаад шалгуулна” гэж заажээ. 2021 оны 12-р сарын 06-нд болсон МАН-ын 30-р Их хурлаас ийм тогтоол батлахад Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өөрөө энэ төслийг гардан боловсруулсан гэсэн үг. Одоо өөрөө энэ тогтоолынхоо дагуу намын даргад өрсөлдөх эрхгүй болж байгаа нь хувь тавилангийн шоглоом гэлтэй. Юутай ч эрх баригч МАН-д ойрын өдрүүдэд иймэрхүү улс төр өрнөх нь ээ.
шалгуулчихаад буцаад орох байлгүй
Намын чинь байр шатахад ойрхон байна шүү МАН ард түмнийг бензины хорионд оруулж янаглан хорлож байгаа явдалдаа ард түмнээсээ уучлалт гуйж Дамдинням хулгайчыг намаасаа хөөгөөд ард түмэнд учруулсан хохирлын мөнгийг төлөх ёстой. Ингэхгүй бол намын чинь байрыг дахиж шатаана шүү.
Тус намын 30-р Их хурлаас баталсан тогтоолд “Төрийн өндөр алба хашиж буй МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдвол намын гишүүнчлэлээс түдгэлзэж байгаад шалгуулна” гэж заажээ. 2021 оны 12-р сарын 06-нд болсон МАН-ын 30-р Их хурлаас ийм тогтоол батлахад Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өөрөө энэ төслийг гардан боловсруулсан гэсэн үг. Одоо өөрөө энэ тогтоолынхоо дагуу намын даргад өрсөлдөх эрхгүй болж байгаа нь хувь тавилангийн шоглоом гэлтэй. Юутай ч эрх баригч МАН-д ойрын өдрүүдэд иймэрхүү улс төр өрнөх нь ээ.
Намын чинь байр шатахад ойрхон байна МАН ард түмнийг бензины хорионд оруулж янаглан хорлож байгаа явдалдаа ард түмнээсээ уучлалт гуйж Дамдинням хулгайчыг намаасаа хөөгөөд ард түмэнд учруулсан хохирлын мөнгийг төлөх ёстой. Ингэхгүй бол намын чинь байрыг дахиж шатаана шүү.
Тус намын 30-р Их хурлаас баталсан тогтоолд “Төрийн өндөр алба хашиж буй МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдвол намын гишүүнчлэлээс түдгэлзэж байгаад шалгуулна” гэж заажээ. 2021 оны 12-р сарын 06-нд болсон МАН-ын 30-р Их хурлаас ийм тогтоол батлахад Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өөрөө энэ төслийг гардан боловсруулсан гэсэн үг. Одоо өөрөө энэ тогтоолынхоо дагуу намын даргад өрсөлдөх эрхгүй болж байгаа нь хувь тавилангийн шоглоом гэлтэй. Юутай ч эрх баригч МАН-д ойрын өдрүүдэд иймэрхүү улс төр өрнөх нь ээ.
Тус намын 30-р Их хурлаас баталсан тогтоолд “Төрийн өндөр алба хашиж буй МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдвол намын гишүүнчлэлээс түдгэлзэж байгаад шалгуулна” гэж заажээ. 2021 оны 12-р сарын 06-нд болсон МАН-ын 30-р Их хурлаас ийм тогтоол батлахад Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, өөрөө энэ төслийг гардан боловсруулсан гэсэн үг. Одоо өөрөө энэ тогтоолынхоо дагуу намын даргад өрсөлдөх эрхгүй болж байгаа нь хувь тавилангийн шоглоом гэлтэй. Юутай ч эрх баригч МАН-д ойрын өдрүүдэд иймэрхүү улс төр өрнөх нь ээ.
Хүүк хонгилоороо Амраа баньдийг чирчихлээ ! Хүүк нэг зуурвал барьцаа тавьдаггүй хүн ! Дарвайсан хар бульдог нохой Энхбаяр ч зууснаа тавихгүй ! Ингээд Амраа тоглоомноос гарлаа ! Одоо Данх пороро баньд Сайнзориг мэтийн цөөн цэрэгтэй үлдсэн !гэвч тэднийг удахгүй ээлжээр нь урна ! гэхдээ намын их хурлын дараа ! Хүүк бодон бульдог нохой гурав намын их хурал дээр ч ялалт бөйгуулна ! Их хурлын даргад Хүүкийн дагалдан баясагч нараас нэг нь дарга болно нөгөө нь дэд дарга болно ! Тэгэж байж гамингийн бага дарга Хүүк байр сууриа бэхжүүлэхгүй бол Элбэгдорж шиг хөөгдөж гадаадад лааз өшиглөх хэрэг гарна ! Энэтхэг явсан хойгуур нь засгийн эргэлт хийж байдаг яасан овоо баньд нар охидууд вэ ! тэр жагсаалтын хэд !!
Тахар,,, голоор нь авлаадаа,,,,
Хэрүүл уруул атаа жөтөө талцал хүсье таанууддаа МАНгарууд аа

Эрх мэдэл сандал суудлын төлөөх цусгүй дайн үргэлжлэх байх.. фронт командлагч Хүрэлсүх жанжин далдаас удирдана.. цэргүүд нь ёстой нэг пэдийж өгөх байх.. хүрэлсүхийн дэмжлэг цэцийн тус авцан хүмүүс ..
Далий амт ждүчин содбаатар шударга үнэн эх оронч эгэлгүй цэвэр хүн болж жүжиглэхийг харна..
Эрх мэдэл сандал суудлын төлөөх цусгүй дайн үргэлжлэх байх.. фронт командлагч Хүрэлсүх жанжин далдаас удирдана.. цэргүүд нь ёстой нэг пэдийж өгөх байх.. хүрэлсүхийн дэмжлэг цэцийн тус авцан хүмүүс ..
монгол Хороца гонзалес дель викко содбаатар
Амартүвшинг намын дарга болгохгүй гэж намын их хурлаас өмнө яллагдагчаар татж байна. Энэ арга барилаасаа нам салж ёадахгүй, шинэчлэгдэж чадахгүй байна. Өрсөлдөгчөө улайн цайм нохой ноцсоор байгаад яллагдагч болголоо. Ийм ёс зүйтэй хүн намын дарга болж болох юм уу? Өөр намын дарга болоод еранхий сайд хийчих хүн алга уу. Их хурал дээр ерөнхий сайд бол аль хэдийн огцорсон. Үндсэн хуулийн цэц нь процессийн алдаатай байгааг шийдвэрлэснээс биш Занданшатарыг огцруулж кноп дарсан нөхдүүдийг буруутгаагүй биз дээ. Булгантуяаг л техник алдаа хийсэн гэж яриад байгаа болохоос биш их хурлын кнопыг хэн ч үгүйсгэж болохгүй ш дээ.
Олон намын оролцоотой гаргасан УИХ ын засгийн газрыг огцруулсан шийдвэрийг нэг нам нь ИХ лаа хийгээд өөрчлөх юмуу, хүчингүй болговол ёстой үндсэн хуулиа зөрчих байлгүй . Тиймээс Занданшатар огцрох нь цаг хугацааны асуудал. Хэдэн сайд огцруулж, бусад нь үлдэж болохгүй. Хуулийн дагуу бүгдээрээ л огцор доо. Дараачийн засгийн газарт огцорсон гишүүдээс нэгийг нь ч оруулахгүй байх хуулиа өөрчил.Тэгэхгүй бол зарим нь засгийн газрууд огцроод л байхад хэдэн ч удаа сайд болоод явах нь ээ.
МАН ард түмнийг бензины хорионд оруулж янаглан хорлож байгаа явдалдаа ард түмнээсээ уучлалт гуйж Дамдинням хулгайчыг намаасаа хөөгөөд ард түмэнд учруулсан хохирлын мөнгийг төлөх ёстой. Ингэхгүй бол намын чинь байрыг дахиж шатаана шүү.