КУАЛА-ЛУМПУР, 2025 оны аравдугаар сарын 28 /RIA Novosti/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо (АСЕАН) ба Хятад чөлөөт худалдааны бүсийн тухай "3.0" шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурах ёслол Малайзад үргэлжилж буй АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр боллоо.
Хятадтай байгуулсан шинэчилсэн гэрээ нь дижитал эдийн засаг, тогтвортой хөгжил, тарифын бус саад бэрхшээлийг арилгах зэрэг асуудлуудыг хамарна гэж Малайзын Хөрөнгө оруулалт, худалдаа, аж үйлдвэрийн сайд Тенгку Зафрул Азиз өмнө нь мэдэгдэж байсан юм.
"3.0 чөлөөт худалдааны бүс байгуулах" асуудлаарх зөвлөлдөх хэлэлцээ дууссан тухай БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ оны долоодугаар сард мэдээлж байв. Хятадын талаас уг хэлэлцээрт тус улсын Худалдааны сайд Ван Вэньтао, АСЕАН-ы талаас Малайзын Хөрөнгө оруулалт, худалдаа, аж үйлдвэрийн сайд гарын үсэг зуржээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 10 сарын 28,
2025

Сэтгэгдэл0