sonin.mn

Монгол Улсын хэмжээнд 7000 хүнээс судалгаа авахад нийт хүн амын 29 хувь нь хөдөлгөөний хомсдолтой ба зүрх судасны өвчнөөр жилд дунджаар 5000 орчим иргэн тогтмол өвчилдөг гэсэн судалгаа бий. Шалтгааныг иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хандлага сул байгаатай холбож болох. Тэгвэл энэ сөрөг дүнг бууруулах хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооноос “Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт зохион байгуулж байна. 


-Өнөөдөр эхэлсэн тус сургалтад Дорнод аймгийн Биеийн тамир, спортын газар, Политехник, Онцгой байдлын газар, Стандарт хэмжил зүйн газар, 5, 8, 11, 12 болон “Хан-Уул, МУИС, “Шинэ хөгжил” сургууль, 11, 17 дугаар цэцэрлэг, “Нийтийн цэнгээнт бүжиг”, “Шугаман бүжиг” хамтлаг, Цагаан-Овоо, Баян-Уул сумын нийт 80 арга зүйч хамрагдаж байна. Арга хэмжээний нээлтэд Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга Б.Бат-Эрдэнэ, Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжил хариуцсан зөвлөх У.Отгонбаяр нар оролцов. 


-Б.Бат-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ “Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн хийх сонирхолыг нэмэгдүүлэх, үйлчилгээг хүртээмжтэй болгох, биеийн тамир, спортын салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хувийн хэвшлийг дэмжих, тамирчин, дасгалжуулагч, салбарын ажиллагсадын ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулын төслийг боловсруулж, Монгол Улсын засгийн газраар хэлэлцүүлэн дэмжлээ” гэдгийг тодотголоо. 


-Харин Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл “Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх, хөдөлгөөний хомсдолыг бууруулахад нэн тэргүүнд спортоор хичээллэх ээлтэй орчныг бүрдүүлэх, чанар хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, хүм амд биеийн тамир, спортын үйлчилгээ үзүүлдэг төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй уян хатан тогтолцоог бүрдүүлэх, биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, гүйцэтгэлд тулгуурласан санхүүжилт, даатгалын тогтолцоог боловсронгуй болгох ёстой” хэмээн хэлсэн ба Бүсчилсэн хөгжлийг бодлогыг спортоор дамжуулж хэрэгжүүлэх цаг ирсэн гэдгийг онцоллоо.


3 хүн, өсгөгч, гэрэлтүүлэг, хурим ба бумба нарын зураг байж магад

11 хүн нарын зураг байж магад

1 хүн ба гэрэлтүүлэг нарын зураг байж магад

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

6 хүн нарын зураг байж магад