Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон орон даяар хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Үндэстний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс болон Баянзүрх дүүргийн салбар комиссоос өнөөдөр /2026.09.09/ зохион байгууллаа. Энэхүү гэрэлт хөшөөний эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 онд ОХУ-д хийсэн айлчлалаар хоёр улсын Ерөнхийлөгчийн улс төрийн хэлмэгдүүлэлт, цагаатгалын асуудлаар гаргасан мэдэгдлийн хүрээнд 2001 онд ОХУ-ын Москва хотын ойролцоох Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектод Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Болд, уран барималч Б.Хийморь нарын эх загвараар босгосон байна.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа ОХУ-д байрлах гэрэлт хөшөөнд 2021 онд хүндэтгэл үзүүлэхдээ, эх нутагт нь дурсгалын хөшөөг босгож, элгэн саданд нь ойртуулах ёстой гэсэн санаачилга гаргасан байдаг. Энэ хүрээнд Цагаатгалын Улсын комисс 2022 онд Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах нийслэлийн салбар комисс, НИТХ-ын Ажлын албатай хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хувилбарыг нь босгож, тав дахь жилдээ хүндэтгэл үзүүлж байгаа юм.
Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдийн төлөөлөл болон УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Цагаатгалын улсын комиссын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах нийслэлийн салбар комиссын дарга Д.Ихбаяр, нарийн бичгийн дарга М.Халтар, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Цогтбаатар, дүүргүүдийн ИТХ болон салбар комиссын албан хаагчид оролцлоо.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Мягмар - 09 сарын 29,
2026
Сэтгэгдэл6
,ингэж муухай тонгойхоо болимоор бнаа
СЭТГЭЛГЭЭ НЬ БҮР НЭГ БӨГС ДОЛООГЧ , БЯЛДУУЧ.
Монголын төр, эрх баригч МАН хэлмэгдлийг гардан хийсэн, одоо ч тэрийгээ зөв гэж гүрийдэг нь ил тод харагдаж бна. Төрөөс ганцхан УИХ-ын гишүүн, тэр нь АН-ын хүн энэ арга хэмж ээнд оролцож бна. Гол хэргийн эзэн - МАН-аас нэг ч хүнгүй, бүр таг шүү !!! МАН час улаан коммунистоороо л бгаа нь энэ шүү дээ !!!
Энэ хоёр харуул яагаад хятад цэргийн хувцас өмсчихсөн байна.
Орос ахтай ОРКУУДАА,,,,ГАНЦ ЭНЭ ӨДӨР Л АМАА ТАТААД ЧИМЭЭГҮЙ БАЙГААЧЭЭ,,,,,,ӨВДӨГ СӨГДӨН ГУЙЖ БАЙНАА,,,,,
HOW CAN I EASILY RESTORE MY STOLEN FUNDS? GET IN TOUCH WITH WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER I want to use this Medium to say big thanks to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. I met someone online. He told me how he was making money in the crypto world and got me involved. At first, I was making money until I invested up to $525,000 in this investment scheme. When it came time to take my profit after the end of the contract, they asked for a commission, which I paid another $15,000. They kept asking for more. I can’t describe my relief when they called me after two days to say that my investment and profit had been completely recovered. I just had to post this on every page I can to let people know that they can still recover their lost investment. I highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. You can contact them on Telegram @Geocoordinateshacker or Email: them at Email: geovcoordinateshacker@gmail.com