Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулганд оролцох үеэрээ Алс Дорнодын үзэсгэлэнгийн талбай, Буриадын павильоноор зочилж Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденовтой хоёр улсын худалдаа эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.

Ерөнхий сайд, Монгол Улс Бүгд Найрамдах Буриад улстай хөгжүүлж ирсэн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглэв. Монгол Улс Евразийн Эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлж, 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас хөнгөлж, чөлөөлж байгаа. Түр хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагт зэрэг боомт чухал үүрэгтэй. Боомтын чиглэлд Бүгд Найрамдах Буриад улстай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс нүүрсний нөөцөөр баялаг. Багануур, Шарын голын уурхайгаас Буриад улсад нүүрс экспортлох боломжтойг тэмдэглэв.

Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Самбуевич Цыденов хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийнхөө талаар Ерөнхий сайд Н.Учралд танилцуулж, хамтран ажиллах боломжийг ярилцлаа. Бүгд Найрамдах Буриад Улс Монгол Улсын Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Булган, Дорнод, Төв, Хэнтий аймагтай идэвхтэй хамтран ажилладаг байна. Энэ онд Улаан-Үд хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулж эхэлсний 35 жилийн ой тохиож байна.



Пүрэв - 09 сарын 24,
2026
Сэтгэгдэл9
Учрал буриад өвөг дээдэстэйгээ уулзсан юм байна.
Социализмд Монгол улс Оросын Бурятай республикийн тойрог байсан. Маньдаа яс үндсээрээ гайхуулдаг Буриадууд заримдаа өөрсдийгөө Орос гэж хүртэл гайхуулдаг байсан.
Uls gedeg n arai uurlduu.
НАЛЧГАР ХАМАРТАЙ БУРИАД АВГАЙ НАР НАРАНТУУЛЫГ ДҮҮРГЭХ БАЙХ ДАА.
республика бурят гэдэг юм уу--орсоор
Оросын нутагт байгаа байгаль нуурын усыг хятад их сонирхож байна. Байгаль нуур нь буриадын газар нутагт орох уу?
Проблем много решится, если Монголия присоединится.
Молор- Эрдэнэ шиг зоригтой ярь лдаа! Феодлуудын угаадас дээр амиа горгоож бгаа үхрүүдээ! Хэт үндэс цус нөж яриад үнэн үхэр
буриадууд өөрсдийгөө бараг оростой төрөл садан гэдэг юм гэхдээ оросууд нь байнга доош нь хийж ирсэн. би монгол гэж хэлдэг буриад цөөхөн дөө