Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль нэгэнт тулжээ. Жилийн дараа, өдийд Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгч тангаргаа өргөөд ажилдаа орчихсон байна. Тиймээс сүүлийн үед “Уг сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг хүчтэй яригдах боллоо. Гэхдээ энд нэг алдаа байна. Энэ удаагийн УИХ бол Монголын парламентын түүхэнд анх удаа улс төрийн таван хүчнээс бүрдсэн. Тиймээс, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөнө. Гэтэл улс төрийн хүрээнд, улс төрийн намуудад, тэр байтугай судалгаа шинжилгээ хийдэг байгууллага, хүмүүс, улс төрийн шинжээчдийн “фокус” зөвхөн “МАН, АН хоёроос хэн нэр дэвших вэ” гэдэг дээр төвлөрч байна.
Өөрөөр хэлбэл, МАН, АН хоёр дээр гурав дахь буюу жижиг намын нэр дэвшигч нэмэгдэж, голдуу гурвуулаа өрсөлдөж ирсэн Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулиуд улс төрийн таавар, мэдрэмжүүдээс хол зөрж байгаагүй юм.
Энэ утгаараа, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөх нь Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгч заавал МАН, эсвэл АН-аас тодрохгүй байх магадлал бий. Улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямралт нөхцөл үүний шууд шалтгаан юм. Гэхдээ, УИХ-д суудалтай жижиг намуудаас жинтэй улстөрчид нэр дэвшвэл сонгуулийн ялагч том намуудаас тодрох боломж хаагдана. Товчхондоо, 2027 онд “жинхэнэ” сонгууль болно. Одоогоор МАН, АН-аар дүүрэн Ерөнхийлөгчид нэр дэвшиж өрсөлдөх хүсэлтэй улстөрчид хахаж байгаатай адил УИХ-д суудалтай жижиг гурван намаар ч хүслээ илэрхийлсэн хүмүүс цөөнгүй байна. Эднээс Үндэсний эвсэл харьцангуй тайван байгаа дуулдав. Учир нь, Үндэсний эвсэл бараг л ганц хүний “эвсэл” гэгддэг. Тодруулбал, Шадар сайд Н.Номтойбаярын байгуулсан улс төрийн хүчин юм. Ер нь бол, Монголын улс төрд хамгийн зөрчилтэй, байж болохооргүй зүйлийг болговол олон нийт дэмжиж, алга ташаад явуулдаг хачин зуршил бий. МАН-аас 2020 онд хөөгдөөд УИХ-ын 2024 оны сонгуулийн чимээ анирлаж байхад нам ч үгүй байсан Н.Номтойбаяр гэнэтхэн Ногоон намын “эзэн”-ээр тодроод гарч ирсэн. Өөрөө уул уурхай ухдаг компанитай атлаа түүний эсрэг Ногоон намыг авчихдаг бас л ёжтой улстөрч шүү. Хамгийн гол нь ингэж тэрсэж гарч ирсэн нь онож УИХ-д жагсаалтаар оноогдсон дөрвөн суудалтай болсон. Үндэсний эвсэл нь Ногоон нам болон МЛАН-аас бүрддэг. Өнгөрсөн жил Ногоон намын даргын тамгыг А.Ундраа гишүүнд өгчихсөн. Тэгээд өөрөө Засгийн газарт орж Шадар сайдаар томилогдсон. МЛАН нь Дээд шүүх дэх намуудын жагсаалтад ихээхэн дээгүүр бичигддэг. Дарга нь УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа юм. Яагаад бүтцийг нь яриад унав аа гэвэл МАН-ын Засгийн газарт Шадар сайдаар орсон Н.Номтойбаяр намдаа орвол Үндэсний эвсэл гэж УИХ-д байхгүй болно. Харин Ногоон нам, МЛАН гээд хоёроор нэмэгдээд УИХ зургаан намтай болж мэднэ.
Гэхдээ УИХ-ын түүхэнд ийм тохиолдол байхгүй, хуульд ч “Үүнийг хэрхэх вэ” гэдэг нарийн зохицуулалт байдаггүй юм байна. Гэвч Н.Номтойбаяр МАН-даа орж, Үндэсний эвсэл нь хоёр болж задрах процесс өрнөсөн ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө амжихааргүй харагдаж байгаа юм.
Нэгэнт цаг нь тулсан учир Үндэсний эвсэл буюу Н.Номтойбаяр нэр дэвшүүлнэ. Ийм тохиолдолд “Хэн нэр дэвших вэ” гэдэг нь ч тодорхой болсон. Эх сурвалжуудын мэдээллээр “Үндэсний эвслээс МАК-ийн Бодлогын Зөвлөлийн дарга Б.Нямтайшир нэр дэвшинэ” эртнээс яригдсан. Б.Нямтайширын хэн бэ гэдгийг, юу бодож, юунд зорьдгийг монголчууд мэднэ. Өдийг хүртэл улс төрд хавирч яваагүй ч барагтайхан улстөрчөөс илүү монголчуудынхаа танил болсон. Ер нь бол, Б.Нямтайшир өрсөлдвөл Ерөнхийлөгчийн сонгуульд томтой, жижигтэй нь айлгаж мэдэх л хүн байгаа юм. ХҮН нам мөн л МАН, АН-ын адил намын рейтинг нь байнгын уналттай болсон. УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх МАН-ын гурван Засгийн газраас хөөгдчихөлгүй өнөөдрийг хүрч байна. Тэр утгаараа, ХҮН нам хэнийг нэр дэвшүүлнэ, түүнийхээ буянаар Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль хийгээд УИХ-ын 2028 оны сонгуульд санал авахаар болсон. Хэрэв Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд гавихгүй нэр дэвшигч гаргавал УИХ-ын 2028 оны сонгуульд тэр чигтээ уруудна. Энэ нам Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд “Форум” нэвтрүүлгийн хөтлөгч, “Датаком” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбатыг нэр дэвшүүлсэн. Д.Энхбат нь өрсөлдөөний явцад “Ковид туссан” гэж хэсэг алга болоод удалгүй тэр чигтээ сонгуулийг орхисон. Харин энэ удаад “Де-факто” ярилцлагын хөтлөгч, эдийн засагч Д.Жаргалсайханыг нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа дуулдаад удлаа. Д.Жаргалсайхан өмнөх сонгуулийн нэр дэвшигч Д.Энхбаттай төстэй “модель” гэхэд болно. Гэхдээ, улс төрийн талаарх санаа бодол, санал дүгнэлтээрээ Д.Энхбатаас илүү идэвхтэй харагддаг. Юутай ч ХҮН намын 50 хүрсэн улстөрчдөөс илүү санал авах нь тодорхой юм. Өрсөлдөөндөө тууштай оролцвол том намуудыг сандаргах нь гарцаагүй нэр дэвшигч болж чадна. Учир нь түүний хэлсэн ярьсан нь олон нийтийн дэмжлэгийг авдаг. Яагаад гэхээр, Д.Жаргалсайханы хийдэг ярилцлагын сэдэв, өөрийнх нь өгдөг ярилцлаг сэлтээс харахад олон нийтийн эрх ашиг, нийгмийн халуун сэдэв, улс төрийн эвгүй “өнцөг” дээр “дарж” чаддаг нэгэн юм. ИЗНН бол даацаараа их хэцүү гэхэд болно.
Шулуухан хэлэхэд, энэ намыг “эзэмшдэг” хүмүүс байнга солигдсоор намын нэр хүнд гэхээр юмгүй хоцорсон. Гэхдээ УИХ-ын 2024 оны сонгуулийг явуулсан шинэ хуулийн онцлогоор аз нь шовойсон гэхэд хилсдэхгүй дээ. Дөрвөн тийшээ харсан дөрвөн гишүүнтэй. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд намын дарга Б.Батбаатар нэр дэвшихээ өнгөрсөн хавар зарласан.
Гэсэн ч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж, ИЗНН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтэй хүний тоо 10 гаруй болжээ. Өнгөрсөн хавар гэнэтхэн ИЗНН-ыг сонгосон АН-ын Я.Санжмятав, Д.Одхүү нарыг нэр дэвших хүсэлтнүүдийн тоонд орж нэрээ “бүртгүүлсэн” гэх мэдээлэл байна. Уг нь тэднийг ИЗНН руу ороход “Эрх баригч нам ИЗНН-ыг цэнхэр харагдуулах гээд АН-ын зарим улстөрчдөд томилолт өвөртлүүлжээ” гэж байсан юм. Эднээс гадна “Алтандорнод Монгол” компанийн эзэн Т.Ганболдыг ИЗНН-аас нэр дэвшиж магадгүйг улс төрийн хүрээнд ярьж байна. Үргэлжид нийгмийн сүлжээгээр улс төрийн ширүүн дориун байр суурь илэрхийлдэг Т.Ганболд саяхан “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санал ирүүлбэл татгалзахгүй” гэж мэдэгдсэн. Ингэхдээ хаанаас тийм санал хүлээж байгаагаа хэлээгүй юм. уг нь тэр МАН-ын гишүүн байсан. Тус намаас 2015 онд гараад ХҮН намд орсон. Дарга нь хүртэл болж явсан. Тэндээсээ гарч, тус намыг Т.Доржханд нар удирддаг болсон. Тиймээс түүнийг аль намын урилга хүлээж байгааг таацгаагаад хэдэн өдрийн яриа болж байв. “Хүсээгүй байхад нь урьж дэвшүүлнэ гэж юу байх вэ, Т.Ганболд дэвших намтайгаа тохирсон бололтой” гэцгээсэн. Тэгж тэгж эцэст нь “Тэрээр ИЗНН-аас нэр дэвшиж магадгүй нь” гээд зогссон. Эдгээр мэдээллийг нэгтгэж харахаар, УИХ дахь жижиг гурван нам буюу Үндэсний эвслээс Б.Нямтайшир, ХҮН намаас Д.Жаргалсайхан, ИЗНН-аас Т.Ганболд гээд нэр дэвшвэл жинтэй л харагдахаар байна. Тэр хэрээр Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль өрсөлдөөнтэй болж, ойрд үзэгдэж харагдаагүй “жинхэнэ” сонгууль болж мэдэх юм. Гэхдээ эдгээр хүмүүс энэ гурван намын эцэслэн шийдсэн нэр дэвшигчид биш гэдгийг ойлгох биз. Улс төрийн хүрээнд, улс төрийн эдгээр намынхны дунд яригдаж байгаа мэдээллээс одоогоор ийм нэрс гарч ирж байна. Сайтар ажиглавал, эдгээр “нэр дэвшигч”-д иж ижил нэг зүйл байгаа нь хатуу намчид биш, хэн нэгний сүүдэрт явдаг хүмүүс биш байгаа юм. Ер нь тэгээд 2027 онд Ерөнхийлөгч болох хүний “Хэний талд вэ” гэдэг нь бус “Ямар асуудлыг яаж хардаг вэ” гэдэг хамгаас чухал билээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 09 сарын 24,
2026
Сэтгэгдэл33
АН-аас С.Баярцогтыг нэр дэвшүүлэх хэрэгтэй!! Хар пиарчид олон жилийн турш нэр хүндийг нь гутаасан боловч эрүүл нүдээр харж чаддаг хүмүүс бол түүнийг сонгоно!!!
Баярцогт 3 "Т" (Tested, Trained, Trusted) шалгуурыг давсан хүн!!!
bugusni alchuurd hen sanal uguh yum
Ee bayr hurgie.Ene 3 iin 1 n garaasai.Hunii erh chulee gedgiig mgl d haaj booj Mashinaa ch chuleetei unaj.chadahaa bolij bn
Ee bayr hurgie.Ene 3 iin 1 n garaasai.Hunii erh chulee gedgiig mgl d haaj booj Mashinaa ch chuleetei unaj.chadahaa bolij bn
Ee bayr hurgie.Ene 3 iin 1 n garaasai.Hunii erh chulee gedgiig mgl d haaj booj Mashinaa ch chuleetei unaj.chadahaa bolij bn
Жаргалсайхан цэнхэр на маас дэвшвэл ялна
Өлссөн улныхан Жаргалсайханыг сониучилж магадгүй юм , гэвч ХҮН - ээс гэхээр огиудас . Жаргалсайхан АН - аас дэвшдэгсэн бол тун гэмтэй . Ер нь явж явж АН дээрээ л буух байхдаа , улныхан . Энэ ээдрээтэй - хулгайчдад эзлэгдсэн төр - засагтай цаг үед , тэднийг айлгах хүн З . Энхболд л юм шүү дээ , улныхад ургиштайхан " алхам" хийж чхдвал ...
Ан-ын Санжмятав гэж нэрэндээ таарсан мярааж гэтсэн зальтай туучий ичээчээ
Ёо санжмятав аа.
шуналын өлөн байхгүй болсон , хий нь гарсан ,нас тогтсон Нямтайшир гуай мэт нь зүгээр юм бишүү
Бас Ганболд, Баярцогт нарын сийрэг толгой, бизнесийн мэдлэг чадварыг нь ашиглавал энэ үед зүгээр бусуу. Тэр яс үндэс, гэр бүлийн асуудал, нүүр царай ч гол юм биш шүү лээ
Шшш хамар намалдаг ч байх шиг
Хамтдаа компаниа босгочихоод авгайдаа юу ч өгөхгүй хөөгөөд явуулдаг Ганболд хүн чанар муутай нөхөр бх шиг бна
Hamar ganboldoos busad 2 ni ali ni ch yahav garaasai. Hamar bol ger buliin asuudlaa ch duulehgui chichirsen hudlaa gar baina lee
Ямар ч бсан 2 том Намаас сонгож болохгүй ! Одоо болсон !
Одоохондоо бол Намбарын Энхбаяраас өөр улс орноо зөв залаад явж чадах монгол байхгүй байна. АН-аас хэн ч гарсан залуур нь Элбэгдоржийн гарт байх болно. Бусад намаас ригдаж байгаа нөкөд улс төрчид биш, тийм зинданд хүрээгүй Бодоо шиг л байна..
Н.Энхбаярын "зөв мэргэн" удирдлагын дор 2000-аад оныг туулсан монголчууд эдүгээ "цэнгэлийн манлайд" хүрчихээд жаргаж үхэж байна даа???
er ni bol vnen .
Монголд өнөөгийн байдлаар улс төрийн жинхэнэ нам байхгүй бөгөөд зөвхөн нам нэртэй мафийн бүлэглэлүүд л бий. Иймээс Монгол улсыг хөгжүүлэхийн тулд жинхэнэ улс төрийн нам болох коммунист нам шигээр байгуулах хэрэгтэй. Өөр зам үгүй болой. Коммунист намаар удирдуулсан хөрш Хятад улс дэлхийд хөгжлөөрөө гайхагдаж байна шүү дээ.
Битгийн тэнэг юм бичээд бай. Олон намаар талцуулсаар монгол улсыг үгүй хийхийг хүсээ юу? Болохгүй гэдгийг одоо болтол ойлгохгүй, малаас дор болчихсон ...
Феодлууд ч их эмээж бнаа!
З Энхболд Ганболд аль нэг нь ЕК дэвшвэл дэмжинэ.
jijig nam negdeed hamar ganboldiig dewshvvlchbel manangaas uidsan nuhdvvd gargaj medeh l baih.
ЗАЯАГҮЙ ХҮН ГЭЖ УГСААГҮЙ ЯДУУ ХҮНИЙГ ХЭЛДЭГГҮЙ ЮМ ЗАЯАГҮЙ ХҮН ГЭЖ МУНХАГ ХАРАНХУЙ ХҮЛЦЭНГҮЙ МОНГОЛЧУУДЫГ ХЭЛДЭГ ЮМ.
chi zayataigaaraa haa holdoh be?..zayaagaa haryylaatahaach?....gelegnyyd eeeeeeeeeeeeeeeeee
Монголд өнөөгийн байдлаар улс төрийн жинхэнэ нам байхгүй бөгөөд зөвхөн нам нэртэй мафийн бүлэглэлүүд л бий. Иймээс Монгол улсыг хөгжүүлэхийн тулд жинхэнэ улс төрийн нам болох коммунист нам шинээр байгуулах хэрэгтэй. Өөр зам үгүй болой. Коммунист намаар удирдуулсан хөрш Хятад улс дэлхийд хөгжлөөрөө гайхагдаж байна шүү дээ.
ta gyranbiig bol songono suu!!!yagaad gebel olon jil eh orniihoo telee harin ajillasan jinhene salgarsan gyrab baina....tys byr deer ni yarij boloh ch songono gedeg ee egyylsygei...............................negee hoyor namaas ynendee yidaj bna suu?????????????????????????ardchilsan nam bol byyr hereggyi ee!harin MAN-aas heden hyniig songoh ni zeb dee!!!!!!!!!!!!!
Нямтайшир гуайг ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хэрэгтэй . Эдийн засгийн шуналын хор нь гарсан. Бас монголоо сайн мэдэх сөрөх тагнуулын хүн хятадууд ,жүдүүд ихэсчих байгаа өнөө үед тохирох байх аа .Энэ хүн баялаг бүтээгч ,үйлдвэрлэлийг хөгжүүлэгч монгол иргэдээ ажлын байраар хангаж сайн үйлдвэрүүд байгуулж байгаа хүн шүү
ovoolson shoroo
Хүүхдээ алуурчин хүчиндэгч болгож өсгөсөн энэ хулгайч өвгөн бидний тархин дээр гарч баах уу Хуцлаа шүү. Тэгээд ч энэ өвгөн монгол угсааны хүн биш, Хятадын эфү хүргэн, манж хамниган угсааны цагаач. Би цэвэр халх цустай алтан ургийн хүний хувьд иймэрхүү хулгайч цагааё манж хятадуудыг тархин дээрээ гаргахыг хэзээ ч зөвшөөрөхгүй .
Хойноос ирээд хот манайх гэгчээр манж угсааны цагаач Нямтайшир гэгч хулгайч өвгөнд монголчуудын эд баялгийг хулгайлж идсэн нь багадаад байгаа юм байх даа. Хүүхдээ алуурчин болгож хүмүүжүүлсэн хүн бидний тархин дээр гарч баах хэрэг болж байна уу. Ямар их санаатай төгцөг вэ?
Монголын улс төр ингэж ч шалдаа буух гэж. Хамар Н.Энхбаяр гэгч нөхөр шуналын амбицаа дарж чадахгүй Баянсэлэнгэ гэгч гудамжны авгайг сайд болгох гэж нэрийн нь дэвшүүлснээс болж улс төрд "Би чадна"-тангууд бултаараа төрсөн.