Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн авч уулзлаа.
Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” өндөр түвшинд хөгжиж байгаагийн тод илэрхийлэл гэж үзэж байгаагаа Ерөнхийлөгч хэллээ.
“Гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэдгийг онцоллоо.
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцсон нь харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдсэнийг онцолж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүслээ.
Зах зээлийн нийгэмд шилжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, нийгэм, эдийн засгийн хөгжил, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Япон Улсын үе үеийн Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын төр, засаг, ард түмэн ямагт талархаж байдгийг тэмдэглэв.
Цаашид дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засаг, тэр дундаа цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмал, гарааны бизнес, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтрах, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-д Японы төлөөлөгчид оролцсонд талархал илэрхийлж, ирэх сард Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д гишүүд оролцоно гэдэгт итгэж буйгаа хэлэв.
Хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөхөөр зарчмын хувьд тохиролцсоныг талууд сайшаалаа.
Гадаад хэргийн сайд Т.Мотэги “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн “Үйл ажиллагааны 2022-2031 оны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд Япон Улсад төрийн айлчлал хийн “Стратегийн түншлэл”-ийн харилцааг шат ахиулж, “хүн төвтэй“ “Тусгай стратегийн түншлэл”-ийн зарчимд тулгуурлан хөгжүүлэхээр тогтсон нь хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал түлхэц болж байгааг онцлон тэмдэглэлээ.
Мөн Монгол Улс СОР17 бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж,“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Японы тал идэвхтэй оролцож байгааг тодотголоо.
Өмнө нь Японы Гадаад хэргийн сайд С.Уно 1989, Ё.Кавагүчи 2004, К.Окада 2010, Т.Коно 2019, Т.Мотэги 2020, Ё.Хаяши 2022 онд манай улсад айлчилж байсан юм.
Монгол, Япон Улс 1972 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Лхагва - 09 сарын 23,
2026
Сэтгэгдэл7
“Гацуурт” ХХК-ийн эзэн Л.Чинбат энэ сарын 1-ний 20.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт, зам дагуу идээшилж явсан таван адуу дайрчээ. Энэ талаар орон нутгийн фэйсбүүк группт иргэн Б.Ганзориг “Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумд цагаачилж ирсэн тариаланч таван адуу дайраад алчихдаг амар юм болох нь ээ. Одоо зам тээврийн осол болох уу” хэмээн бичсэн байв. Тэгвэл цагдаагийн байгууллагынхан “Цагааннуур сумд төв зам дагуу таван тооны адуу мөргөсөн гэх дуудлага ирсний дагуу шалгахад “Тоёота Ландкруйзер-300” загварын автомашинаар иргэн Л.Чинбат адуу дайрч, өөрөө гэмтсэн хэргийг шалгаж байгаа” гэсэн мэдээлэл өглөө. Таван адуу нэг дор дайрснаас дөрөв нь тэр даруйдаа, нэг нь хэсэг хугацааны дараа үхсэн гэдгийг орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байна. Үүнээс үзэхэд энэ осол хурд хэтрүүлснээс, эсвэл согтууруулах ундаа хэрэглэснээс болсон байх магадлалтай хэмээн иргэд үзэж буй юм. Түүний дайрсан адуун дунд багадаа 15-20 саяар үнэлэгдэх, айраг түрүү хүртсэн болон жороо морьд байв,
Наад тангууд нөхрийг шоронд суулгаачээ.
Арабууд ард иргэдийг нь нохой алж байгаа юм шиг дайрч алаад,дархлагдсан баячууд нь адуу мал бөөнөөр дайрч алж хядаад .Энэ одоо юу гээч болоод байна вэ?
Manai ylasiin bodlogo gadaad ertenz ni oirhon baigaa yapontoigoo sain harilzaanii yndes ni baih zarchim ni zeb syy!!!!manai har hairzagiin bodlogo dygnelt er ni haichsan be?...ardchilal il tod bolloo geed eneeh chyhal ylasiin nyyz hych chadal dotood hyraangyilalaa aldaj boloh yy?...darga naraa....................................nuuz nuuz yum nyyzaaraa baih ni zyitei!!!Hytadiin elchingyyd manai nuuziig saitar meddeg ted er ni elchingiin ajilaa tagnyyliin ajilaar soliod ajilladag gej boddoo.................Manai medee selt teriin tybsinii bygdiig barag Mongol hynees emne medsen baibal yahab................................
Монголд төрийн алба гэж ёстой нууц хадгалах эрх бүхий үүрэгтэй хэрнээ гадаадын төсөл зээлээр ажиллах нэрээр нууцаа задалж байгаа жишээ олон бий.
Эзэнгүй төрийг санхүүгийн хулгайч нар удирдаж байна. Санхүүгийн улсын байцаагч нэртэй монголын ард түмнээс санал авч сонгогдоогүй хүмүүс манай төрийг удирддаг. Сангийн яам, монгол банк, санхүүгийн зохицуулах хороо, эрчим хүчний зохицуулах хороог тэд шууд чиглүүлж Монгол улсыг өр зээл тавихыг ятгаж байгаа хулгайч нар бол америкийн мэргэжлийн нягтлан бодох хэмээх худал хуурамч цаасыг худалдаж авсан Монгол бие үнэлэгч нар байна. Тэд үнэндээ математикийн шалгалт авбал шууд унах ба нягтлан бодох хийх чадваргүй болно. Хамгийн гол нь англи хэлээр америкийн зааврын дагуу ажилладаг муу новшнууд юм. Өнөөдөр нисэх онгоцны буудал барих ямарч шаардлага байхгүй байхад зээл авахыг дээрх санхүүгийн улсын байцаагч нарын ятгасан дүнгээр Монгол улсыг өрөнд хийж байна. Оюутолгойг бас яг ийм санхүүгийн байцаагч нэртэй хулгайч нар гадаадын зээл авахыг ятгаж Монголын өрийг тэнгэрт тултал их өндөр болгосон хүмүүс бол тэд. Иймд Монголд америкийн мэргэжлийн нягтлан бодох хэмээх гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй.
Өгсөнг нь хуваагаад идчэнэ! Ичээчээ!!! Энэ их мөнгийг төсөв нэрээр хувааж идлээ!! Ичэхгүй эээ