-МАХН-ын Төв Хорооны 1954 оны дүгнэлт
-“БНМАУ дахь анги ба ангийн тэмцлийн тухай” сэдэв
-Ю.Цэдэбалаас М.А.Сусловт бичсэн захидал
-МАХН-ын Төв Хорооноос ЗХУКН-ын Төв Хороонд ирүүлсэн хаалттай баримт бичиг
-Энэ бүгдийг Зөвлөлтийн (ОХУ-ын) архиваас ил болгожээ
-Энэ бүхнийг товчлон буулгахдаа өөрийн тайлбараа энд тэнд нь хавчууллаа
Саж лам, Бодоогийн хуйвалдааныг илрүүлэн бутцохисны дараа 1923 онд Цэрэнпилийн гэхдэх хувьсгалын эсэргүү дайсагнагч хүчнийг илрүүлэн бутцохижээ. Дараахан нь Их жанжин Д.Сүхбаатарыг хорлон үхүүлсэн гэжээ. Тэр 1923 ондоо тамлан зовоогч Жа ламын хувьсгалын эсэргүү дээрэмчдийг дарсан ба ангийн хувьд мөхөж байгаа этгээдүүд Засгийн газрын бодлогыг эсэргүүцэх явдал намын дотор тусгалаа олж 1923-1924 онд түүний үзэл санааны зөрөлдөөн илэрхий мэдэгдэж эхэлжээ гээд МАХН-ын III их хурлын үеэр нам, хувьсгалын эсрэг томоохон хуйвалдааныг илрүүлж аюулгүй болгов, толгойлогч нь төрж буй хөрөнгөлөг этгээдийн томоохон төлөөлөгч Данзан гэж нэр заажээ. Данзан нь Бүх цэргийн жанжны тушаалд байхдаа нийслэлийн цэргийн гарнизоныг босгон Их хурлын төлөөлөгчдийг баривчлан төрийн эргэлт хийж, Японоос Монголыг эзлэн боолчлох замыг нээхээр тооцоолж байжээ. Гэвч ардын хувьсгалт цэргүүд өөрийн хувьсгалт Засгийн газартаа үнэнч үлдэж, харин урвагч Данзан болон түүний хамтрагчид цээрлэл хүлээв гэжээ. Ийнхүү Солийн Данзанг японы тагнуулч болгоод авчээ. Энэ дүгнэлтээрээ МАХН лав 1990 он хүргэсэн. Хожим засч залруулсан эсэхийг мэдэхгүй. Одоо МАН томхон залруулга хийгээсэй.
Оросын архивт буй МАХН-ын Төв Хорооны энэ сэдэв дотор Бодоо, Данзан нэрийг холбож байгаад ингэж дүгнэсэн байх юм.
-Хувьсгалын бүр эхэн үед, МАХН-ын эгнээнд феодал анги, төрж буй үндэсний хөрөнгөтнүүдийн эрх ашгийг илэрхийлсэн үндсэрхэг этгээдүүдийн бүлэг фракц бий болж, тэднийг гадаадын тагнуулын төлөөлөгч Бодоо, Данзан нар удирдаж байв. Тэд империалист улсуудад түшиглэн монгол, зөвлөлтийн ард түмнүүдийн холбоо, найрамдлыг тасалдуулах, МАХН-ыг устгах, Ардын Засгийг түлхэн унагаахыг өөрийн зорилгоо болгож байв.
-МАХН-ын III их хурал данзантныг, феодал анги, үндэсний урвагч хөрөнгөтнүүдийн хувьсгалын эсэргүү дайралтыг илчилж бут ниргэсэн билээ. Гэхдээ үүгээр хөрөнгөтний үзэл суртал, хөрөнгөтнийг баримжаалах тал руу хэлбийж, намын жанжин шугамаас ухрах тодорхой хэлбэр болсон данзантныг эгнэгт бүрмөсөн дарсан гэж үзвэл алдаа болно гэжээ.
МАН-ыг үндэслэсэн хоёр удирдагч нь хоёулаа гадаадын тагнуулч–гадаадын тагнуулын төлөөлөгч Догсомын Бодоо, Солийн Данзан нар. Хожмын “Өглөө”, “Тэмцэл” киноны зохиомжийг энэ сэдэвтээ урьдчилан бичээд зөвлөлт нөхдөөсөө “добро” авчихсан ч юм шиг. Бодоо нэгэнтээ алуулаад түүх болсон тул түүнтэй тэгтлээ зууралдаагүй, харин Данзаны нэр 1930-аад оны турш яригдаж, эшлэгдэж, хувьсгалт хүчирхийллийн зөвтгөл болж явсан мэт мөрүүд хуудас хуудсаараа байна.
Монгол улсыг эзлэн түрэмгийлж боолоо болгох “гайт Япон” 1919 оноос эхлэн хар дарж зүүдлэгдээд бүр 1945 он хүрч байж айдсын манангаас арилсан бололтой юм, дүгнэж үзэхэд. Гаднаас дайсан хайдаг коммунист онолоороо бол зөв л дөө. Хослосон тагнуулч Бодоо, японы тагнуулч Данзан, араас нь баруунтан, хөрөнгөтөн нийгмийн төлөөлөл, мөхөж буй феодал ангийн эрх ашгийг илэрхийлэгч Дамбадорж, Жадамба, Ринчино, 1926-1928 оны баруун оппортунизм, 1929-1931 онд МАХН-д зүүнтний толгойлогч олон хүн (Шижээ, Бадрах, Гэндэн, Жигжиджав, Лааган нар) японы тагнуултай нууц холбоотой тэдний заавраар ажиллаж байсан нь илэрхий гэхчлэн сэдэв дотор бичээтэй байна. 1932 оны хувьсгалын эсэргүү бослогыг бол бутцохигдож дуусаагүй феодалууд, харгис дээд лам нар зохион байгуулсан ба Манжуур дахь Японы цэргийн довтолгоон дотоодын хувьсгалын эсэргүү нарыг сэрээжээ гэсэн байх юм. Бослого мэдээж гамшиг болж хувирсан.
Харин ийм мөрүүд байна: –Монголын хувьсгалын хувь заяаг шийдэж байсан энэхүү хүнд, эгзэгтэй мөчид МАХН-д Коминтерн, өөрийн шалгарсан Төв Хороогоор удирдуулсан ах дүү ЗХУКН дахин туслав.
Монголын ард түмний хувь заяанд И.В.Сталин ихээхэн мэдрэмж, анхааралтай хандаж байв гэжээ. Тэгж явснаа ангийн тэмцлийн нөгөө онолоороо Гэндэн, Амар нарыг “МАХН-ын эгнээн дэх баруунтан гэгдсэн цөөнгүй хүмүүс” хэмээн нэрлээд Гэндэнг ширүүхэн шүүмжилжээ.
Гэндэн Монголд социализм тохирохгүй гэсэн, социализм биш ардын хувийн аж ахуйтныг баяжуулахад нам бодлогоо чиглүүлэх хэрэгтэй, MAXH-ын IX их хурлын индрийг ашиглан Гэндэн нь “Баяжигтун!” гэсэн лоозон дэвшүүлсэн, Гэндэн тэргүүтэй гуйвамтгай этгээдүүд бол үнэндээ МАХН дахь баруун хэлбэрлийн сүүлийг мушгигсад гэхчлэн үг өгүүлбэр бичигджээ. Би үлэмж товчилж буулгаж байна. Гэндэнг нэр заалгүйгээр “Намын удирдлагад гарсан дайснууд сүм хийдийн феодал-харгис дээд лам нарыг тусгаарлаагүй, шашин сүм хийдийг бүхий л байдлаар ивээж байснаар лам нарын тоо дахин өсөж, 1932 онд 57047 байсан нь 1934 онд 81774-д хүрчээ”, “Энэ нь тохиолдлын хэрэг биш болохыг 1937 онд Гэндэн-Дэмидийн бүлгийн идэвхтэй зүтгэлтнүүдийн хэргийг шүүсэн Шүүх хурлын явцад нам, төрийн аппаратад хуурмаг замаар өндөр албан тушаалд хүрсэн Гэндэн, Дэмид, бусад луйварчид нь империалист улсуудын тагнуулын байгууллагад хэдийнээ элсэж, улс төрийн хоёр нүүртэн, тагнуулч, хорлон сүйтгэгч, алуурчин, эх орноосоо урвагчдын бүлэг болсныг харуулсан юм” гэхчлэн одоо цагт уншаад нүдэндээ итгэмээргүй мөрүүд цааш ярайж харагдана.
Гэндэн, Дэмид нар өөрсдийн гэмт, урван тэрслэх санааг хэрэгжүүлэхийн тулд БНМАУ-ын батлан хамгаалах хүчин чадлыг бүхий л аргаар сулруулах, Японоос БНМАУ-ын эсрэг довтолгоонд бэлтгэхэд дөхөм болох, улс орны дотоодод хувьсгалын эсэргүү эргэлт хийхээр бэлтгэж байжээ.
Гэндэн-Дэмидийн хүний адаг шаарууд Японы империализмын талд цэрэг, улс төр, эдийн засгийн тагнуул хийж, тагнуулын байгууллагыг нь улсын нууц, чухал материалаар хангаж байжээ. Тэд өөрсдийн эзэд–гадаадын тагнуулын даалгавраар БНМАУ-ын үндэстэн ястнуудын дунд дайсагнал өдөөж, эвдрэлцүүлэхийг оролдож байв. БНМАУ-ын Аюулаас хамгаалах байгууллагууд манай нам, ард түмний удирдагч Чойбалсангийнхаа удирдлагаар Гэндэн-Дэмидийн болон харгис лам нарын 5 дугаар цувааг бутцохиж, БНМАУ-д халдан довтлохоор зэхэж байсан Японы түрэмгийлэгчдийн төлөвлөгөөг бусниулав. Японы цэргийнхэн 1937 оны 9 дүгээр сард БНМАУ-д халдахаар төлөвлөж, тус улсын дотоодын хуйвалдагчид хувьсгалын эсэргүү эргэлт хийнэ хэмээн тооцоолж байсан нь баримтаар тогтоогдсон болно гэхчлэн Зөвлөлтийн архивт 1954 онд очиж хадгалагдсан, одоо ОХУ-ын архивт байгаа 138 хуудас түүхчилсэн дүгнэлтэд бичжээ. Цааш буулгавал асар их баримт, нэрс байгааг ингэсгээд түр азная.
Пүрэв - 09 сарын 24,
2026
Сэтгэгдэл22
Эзэнгүй төрийг санхүүгийн хулгайч нар удирдаж байна. Санхүүгийн улсын байцаагч нэртэй монголын ард түмнээс санал авч сонгогдоогүй хүмүүс манай төрийг удирддаг. Сангийн яам, монгол банк, санхүүгийн зохицуулах хороо, эрчим хүчний зохицуулах хороог тэд шууд чиглүүлж Монгол улсыг өр зээл тавихыг ятгаж байгаа хулгайч нар бол америкийн мэргэжлийн нягтлан бодох хэмээх худал хуурамч цаасыг худалдаж авсан Монгол бие үнэлэгч нар байна. Тэд үнэндээ математикийн шалгалт авбал шууд унах ба нягтлан бодох хийх чадваргүй болно. Хамгийн гол нь англи хэлээр америкийн зааврын дагуу ажилладаг муу новшнууд юм. Өнөөдөр нисэх онгоцны буудал барих ямарч шаардлага байхгүй байхад зээл авахыг дээрх санхүүгийн улсын байцаагч нарын ятгасан дүнгээр Монгол улсыг өрөнд хийж байна. Оюутолгойг бас яг ийм санхүүгийн байцаагч нэртэй хулгайч нар гадаадын зээл авахыг ятгаж Монголын өрийг тэнгэрт тултал их өндөр болгосон хүмүүс бол тэд . Иймд Монголд америкийн мэргэжлийн нягтлан бодох хэмээх гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй.
Консулын бүлгийн (Орос Буриадуудын) дарга Бодоогийн нэр Иван Бодолтуев, Данзангийн нэр Николай Дашиев.
Энэ нэг балай өвгөнийг бас хориочээ, элдэв балай юм бичээд суухын. Молор той адилхан л солиорно, дээр нь төсвийн мөнгөөр баахан гадагшаа зугаална ккк
Үхсэн баас ! хүрээ хөдөө хоёрын хооронд тэнүүчилдэг байсан нэг муу асман лам л байсан юмдаг гэж ягаан Гажид Бодоог нэг кинон дээр хэлдэг байж билээ ! Үнэн л хэлж байсан !
Dahiad l Horioond orov. Ene udaa Chingis Haan Bank. Buted, Bataa geh metiin ner deer baih ch nuuts Noen, nuuts Iveen Tetgegch ni Huuk-n Ueel Hamaatan B.Javhlan gdg medee bdg. Sangiin Said atalaa, ZG-aas Haraat Bus Baih Huulitai Mongol Bank-iig jinhene zaidagnaj bsn gedeg um bilee. Ed nariin ideegui uugaagui 1 ch salbar ugui geh. Deeree Nisdeg Teregtei House, Bugat Resort g.m-iig Sait-uud uraldan 2 bichdeg. S.Zorigiin hushuug shunu duluur hulgain sedeleer sem nuutsaar nuulgesen gehed ni Tsaaziin Yal- aa sergeej shiitgie gej blaa. Getel Eguur.mn deer "Hulgaich Gurval" "iin tuhai $110 Million-tuhai setgel serdhiim Gemt Heregiin tuhai il tod bichjee. Minii hundet-gedeg jinhene Genius Z.Enhbold shorond helmegduulen horison tuhai unshiv. Harin haa ochij Jenko er hunee " batlaj" Zika-g sullasan amoi.
Tsaashid ch Huvi Hulgaich Darga nar, Kompani, Bank- uudad tavigdah Sanctions urgeljleh ni todorhoi, gehdee hunderch bolzoshgui met ee, Like has to be Doubled, Tripled, or even Quadrupled, hahaha.
USA-IIN Sec. M.Rubio ni herhen Cuba uls Venezuela-aas unegui gazariin tos avch zaraad Tulbur ni ard tumend ochdoggui, hedhen Darga nar ni halaasaldag-iig Barimtaar delgelee. Yag l manai Darga nar Nuursnii Mungiig bugdiig ni huluuj Huviin Halaasandaa Ih Nayad, Ih Nayad- aar ni tonodogtoi adilhan. Arai manaihaas deer ch Cuba-d Tog Tsahilgaan (blackouts, outage) bainga tasardag aj. Dain-tai bui Iran-d ch manaihaas deer gene. Teheer bid yaah ve. Trump helj bnaa:: Iran- ii Ard Tumen hedii boltol ingej Regime-eesee aij tevchij baihav, bid Boslogo gargaj Temtseh buh Nustsuliig beldeed ugluu gev. Zarim Senator-uud ni Ard Tumeniig ni Zevsegeer hangaya gej baihad zarim ni zugeer l "CIA"-g tiish ni ilgeej irgeded ni tuslaya, ted uursduu 65-100 000 irgedee Hargis Hertsgii-eer TSAAZALSAN Deglem-ee ustgaj zailuulag gej ch il Tod Yarij buig Delhiin Hevlel bichij bn.
Hetersen Hulgai Avilgal-iin tuhai shuluuhan il tod medeeldeg, shuumjildeg B.Enhbayar, Shijir, Bidon Ganbat nariig Hevleleer shuuj, amiig ni Barih gej Orold-dogoo zogsoo. Hamgaalna shuu. Dotood Gadaadiin Huuli- d handana shuu. Say ZGHEG-iin darga, turiin said B.Enhbayar Turiin Umchit Kompaniuudiin 62 Ih Nayad, Ih Nayad, Ih Nayad- iin hurungu, 1 jild 20 Ih Nayad, Ih Nayad, Ih Nayad-iin TUSUV avdagiig yarilaa. Tatvar Tuluagch Minii Mungu end yavj bn sh dee. Minii ariun Hudulmur, ursgasan Huls, odoo bur unuuduriig hurtel Mongol Ulsiin-haa tuluu ajillaj bui huchin charmailt shuu dee. Oligarch Darga nart Hulgailuulj baisnaas Ene munguu odoo avaya, eruul mend-dee turuulj zartsuulayaa. Tsel zaluu 10 hunii ajiliig hiij chadaj baigaa shuu.
35 jild ajillasan 7,8 solgoi erguu Euk-uudees chin 100% iluu ajilladag shuu. Yagaad Mongol Uls hugjihgui ulam uruudaad bdg umb???
Say Emneleg-uudeer yavlaa. 2-r emneleg gehed Hun Uzdeggui, Chagnadaggui, Daralt hemjdeggui, Nemj tiim um avasd ir, iim um avaad ir gej DAVHAR chiregduulsen, bur Huntei yarihaas Zugtaadag , suvilagchtai yari geed Haalt bosgoj nuugdsan bituu ZALUU EMCH nartai boljee. Davtan Emchilgeenii Tsagiig USA- d EMCH togtooj tsahim burtgel deer bichuuldeg bolhoos 30-40 honogiin daraa burtgeliin gazar ugdug erhgui. Zogsool-iin tulburt 5000-g dundachaar tulj yaduurch bn. Duureg-iin emneleg-iin SCAN ni jijig Strokes, Heart Attack-iig todorhoiloh CHADVARGUI equipment um bn. Rentgen- ii Hortoi tuya-tai uruund Irged hed hedeeree oocherloj bn. English-tei Zaluu emch taaraldsangui. Shine emchilgee, shingles vaccine, new medication-iig HAANAAS UNSHIH VE ed nar ??? Ner Hundtei Shine Buteel Emchilgee hevledeg Eruul Mendiin Setguul- uudiig ogt sonsoogui bn. Shudnii emch boloh gej bui 6-r kurs-iin Ouytan tamhi tataj minii tolgoi ergej bv.
Ene zaluu emch nariin bichsen emiig Emiin San-iin humuus gargaj unshij chadahgui DAHIN DAHIN. CHUREGDUULJ bn. Batshugar Said emneleg- uudig muu deer ni muu bolgoj ustgaad eheljee.
Бодоо бол ҮНЭХЭЭР ТАГНУУЛ БАЙСНЫГ ЗӨВЛӨЛТ ОРОСЫН ТУРШЛАГАТАЙ ЧЕКИСТ НОТОЛСОН ЮМ ШҮҮ ТИЙМЭЭС ЦАГААТГАХ ҮНДСЛЭЛ БАЙХГҮЙ хэмээн Дээд шүүхийн дарга айлдаж байж билээ Гэвч үнэн дийлж билээ. Миний энэ бичсэнд үл итгэх абугай нар байвал надаас асуугаарай.Би тодорхой хэлж өгч чаднаа
гадаадад суудаг элчин сайдуудын орнуудын гадаад дипломат гэж маш их хүн монголд байна монгол дипломатыг тойроод өч төчнөөн хамаатан садан айл хүн байдаг гэсэн энэ гадаад зардлыг ил болгож улс улсаар гаргаж ил болгоно уу гуравхан сая монголд орос хятадаас илүү гадаад сайдуудын айлчлал их хурлын гишүүдийн айлчлал хэтэрээд байна гадаадын олон нийтийн байгууллага болгонд элсээд л ----
Монголын гадаад өр зээл албаар ятгалганд орж авдаг болохоор таны хэлсэн наад захын зүйл мөн. Элчин сайдын яам гэгч маань Монгол улсаа өр зээлд оруулах зорилготой мэт ажилладаг болсон.
Монгол Улсын гадаад харилцаа эрчимтэй хөгжиж байгаад хорсож явдаг хүмүүс бол энэ сайхан үйлсийг саармагжуулах гадны, тухайлбал Оросын Агентууд шүү. Манай гадаад харилцааг хумьж аваад өөрийнхөө Буриад, Тува, Тува, Якут болгох ОХУ-ын хорон санааг энэ мэт учрыг үл ухах мунхагуудаар дамжуулан "хэлүүлж" байгаа шүү. РЦНК энэ ажиллагааг санхүүжүүлдэг байж тун магадгүй. Шалгах хэрэгтэй. Үнэн мөн нь тогтоогдвол хаах, хориглох хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй.
30 garui jiliin hulgai hotsrogdol, 1 ugeer todorhoilohod "Baas-iig Tseverleh" gej Uchral-iin ZG ajillaj bn. Ugluurgaar ni, undes yazguuraar ni Tseverlegee hiih aj. Tsag ih orj bn. Geo- in Hiamralaas Ard Tumenee l "Amid Avch Garaya" , jaahan Mungu Gert ni orog, busad ni yaahav gesen Tusuv orj irsen bn. Bitgii Ard Tumend Mungu Ug, bitgii Ard Tumend Mungu Unertuul, yas mahandaa tultal Yaduurag gej AN uzej baigaa um bn. Iim hund ued Shine Sanaa gargaj hamjij tusalmaar baital-----Just Opposite Approaches. "Nutty as a Fruitcake" moves that are Unprecedented. It's like "Duct Tape and Spit" behavior to stay Alive, I admit. Stay Away, n don't Mess Up with MAN's Resolve on Budget Issues. Actually its People's Budget. Not Party's or Oligarch's. Mind n Watch out, DemoParty.
Ккк.Иван Бодолтуев, Николай Дашиев хоёр таарсан таар шуудайнууд.
Ккк.Иван Бодолтуев, Николай Дашиев хоёр таарсан таар шуудайнууд.
БНМАУ-д халдан довтлохоор зэхэж байсан Японы түрэмгийлэгчдийн төлөвлөгөөг бусниулав. Японы цэргийнхэн 1937 оны 9 дүгээр сард БНМАУ-д халдахаар төлөвлөж...Ингэж тайлбарлаад сүйдлээд хаяж л дээ. Академик судалгааны бүтээл гэдэг тодотголтой номонд дээр үеийн энгийн хар ярианы, хараал зүхэлээ тэр чигээр буулгачихдаг мөн ч бүдүүлэг байжээ, коммунистууд. ккк. Сонин сэтгүүл дээрээ яг ингээд биччихдэг байсан нь санаанд орлоо, байна.
Зочин 103.57.92.157. Монгол Улсын гадаад харилцаа эрчимтэй хөгжиж байгаад хорсож явдаг хүмүүс бол энэ сайхан үйлсийг саармагжуулах гадны, тухайлбал Оросын Агентууд шүү. Манай гадаад харилцааг хумьж аваад өөрийнхөө Буриад, Тува, Тува, Якут болгох ОХУ-ын хорон санааг энэ "Зочин 103.57.92.157" мэт учрыг үл ухах мунхагуудаар дамжуулан "хэлүүлж" байгаа шүү. РЦНК энэ ажиллагааг санхүүжүүлдэг байж тун магадгүй. Шалгах хэрэгтэй. Үнэн мөн нь тогтоогдвол хаах, хориглох хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй.
МАХН(МАН) үнэхээр муухай л доо үүсгэн байгуулсан 7 хүнийхээ 7то лгойг бүгдийг нь өөрөө залгисан. Цаг үе болгонд нүүр зүсээ хувир гана, ёстой аймаар… Одоо энэ харааж зүхээд бгаа фи лософч Молор-Эрдэнэ ч доо яг л МАН-ын өсгөж бойжуулсан хүн ш дээ, үр могой нь л байхгүй юү !!!
Энэ Баярхүү гэдэг жулдрай МАН ыг нам гэж хардаг бололтой маш мэдрэмж муутай хүн юм. МАН бол хулгайчдын нэгдсэн гэмт хэргийн томоохон бүлэглэл болчоод байгааг хэн хүнгүй харж байгаа шүү дээ.