sonin.mn

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 2026 оны 9 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.


Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нар Гадаад хэргийн сайд Т.Мотэги-г тус тус хүлээн авч уулзана.


Монгол, Японы хооронд 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улс 2022 онд “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхээр хамтарсан мэдэгдэлд тусгасан.


Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд, Т.Мотэги 2020 онд, Ё.Хаяши 2022 онд тус тус Монгол Улсад айлчилж байсан