Европын Холбоонд /ЕХ/ элсэх хэлэлцээг сэргээх эсэх асуудлаарх бүх нийтийн санал асуулга ирэх бямба гарагт Исланд улсад болох гэж байна. Энэ үед тийм, үгүй гэсэн санал өгөх хүмүүсийн тооны зөрүү улам бүр багасаж байна. Maskína компанийн хийсэн судалгаагаар, “тийм” гэсэн хариултыг судалгаанд оролцогчдын 51.3 хувь, “үгүй” гэсэн хариултыг 48.7 хувь нь өгчээ. Үүнээс өмнө Исландын Vísir цахим хуудасны захиалгаар хийсэн санал асуулгын дүнгээр уг зөрүү зургаадугаар сард 6.2 хувь, наймдугаар дугаар сард 4.4 хувьтай байсан юм.
Мөн 8 дугаар сарын 17-нд нийтлэгдсэн АНУ-ын Gallup статистик судалгааны компанийн санал асуулгын дүнг харвал, хэлэлцээг сэргээхийг 51.5 хувь нь дэмжсэн бол 48.5 хувь нь эсрэг санал өгсөн байна.
Лхагва гарагт дүнг нь нийтэлсэн Maskína компанийн судалгааг 8 дугаар сарын 21-25-нд явуулж, 1000 орчим хүнийг хамруулсан нь 400 мянган хүн амтай Исландын хувьд өргөн хүрээтэй санал асуулга юм.
Санал асуулгын явцад “ЕХ-нд элсэх нь Исландын бүрэн эрхт байдалд нөлөөлнө хэмээн санаа зовниж байна уу” гэсэн асуултыг тавихад оролцогчдын 47 хувь нь “тийм” гэж хариулсан бол 47 хувь нь “санаа зовнихгүй байна” гэжээ.
Өмнө нь 2015 онд загас агнуур ба хөдөө аж ахуй гэсэн эдийн засгийн асуудлуудаас үүдэн тус улсыг ЕХ-нд элсүүлэх асуудлаарх хэлэлцээ зогссон юм. Исланд улс 2009 онд буюу дэлхий даяар санхүүгийн ноцтой хямрал нүүрлэж, тус улсын эдийн засаг хүнд байдалд орсон үед ЕХ-нд элсэх өргөдлөө өгчээ.
Б.Адъяахүү
Пүрэв - 09 сарын 17,
2026
Сэтгэгдэл10
шилэн сонгууль
Европын холбоо гэгч алуурчин байгууллага холбоотон орнуудынхаа эдийн засаг хүн ам зүй аж үйлдвэрлэл газар нутаг үндэс угсааг нь хэрхэн сүйтгэж байгааг харахгүй байна уу?
202 9 46 211-D ENE HORVOOD CHAM SHIG ADGIIN SHAAR MASH BAGA BDAG YUM DAA
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэгчээр чам шиг үнэнээс айдаг худлыг дэмждэг нийгмийн хог шаар пиздаа үхэж далдраасай.
cetgeziin ebchtei hymyys end goldyy bichne?.?tedend yobrob er hamaagyi yum yumryy dairahiig ni ta nar haraarai!!!!!!!!!!!!!!!!!!
Чи тэр сэтгэцтэй пиздаа нь
Dear the people: It would be the perfect choice for the future if Greenland and Iceland join with United States of America. America can offer a lot from money to freedoms. Sincerely Iron Leader the Great
Шаа шаа пиздаа. Греланд Исланд хоёрт мөнгө эрх чөлөөнөөс илүү үнэ цэнэтэй тусгаар тогтнол газар нутаг байдаг. Америкийн ардчилал чинь хавхан дээр тавьсан үнэгүй бяслаг за юу малаа
социализмын үед ард түмний ардын хянан шалгах төв хорооны ямарч дутагдал гарсан гишүүн сайд дарга нарыг халуулдаг байв одоо олигахын өөдөөс үг хэлээд хариуцлага тооцоод нохой хуцсанд бодохгүй
ёвропчууд орсын эсрэг мөнгө босгох овжин аргаа хурдтай гүйцэлдүүлэхнээ