АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 27-нд Онтарио нуурыг “Америкийн нуур” хэмээн нэрлэх захирамжид гарын үсэг зуржээ. Түүний энэхүү шийдвэрийг Канадын Ерөнхий сайд Марк Карни шүүмжилсэн байна.
Д.Трамп Цагаан ордонд захирамжид гарын үсэг зурсныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Канад улс худалдааны харилцаанд “АНУ-аас үргэлж ашиг хүртэж ирсэн” хэмээн мэдэгджээ. Тэрбээр “Олон арван жил үргэлжилсэн энэ байдлыг цаашид зөвшөөрч болохгүй. Үүнийг зогсоох ёстой” гэсэн байна.
Тэрбээр мөн өмнө нь Мексикийн буланг “Америкийн булан” болгон нэрлэснээ дурдаж, “Бид одоо ‘булан’-тай, бас ‘нуур’-тай боллоо. Одоо зөвхөн нэг ‘далай’ л хэрэгтэй байна. Магадгүй Атлантын эсвэл Номхон далайн нэрийг өөрчлөх шаардлагатай байх” хэмээн хошигножээ.
Үүний дараа Канадын Ерөнхий сайд Марк Карни цахим хуудсаараа дамжуулан Д.Трампын шийдвэрийг шүүмжилсэн байна. Тэрбээр Онтарио нуурын нэр 400 гаруй жилийн түүхтэй бөгөөд Канадын Холбоо байгуулагдаж, АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал батлагдахаас ч өмнө хэрэглэгдэж байсан нэр гэдгийг онцолжээ.
М.Карнигийн тайлбарласнаар “Онтарио” гэх нэр нь нутгийн уугуул иргэдийн хэлнээс гаралтай бөгөөд “үзэсгэлэнт нуур”, “уудам нуур” гэсэн утгыг илэрхийлдэг байна.
Тэрбээр “Канадчууд бодит байдлыг хүндэтгэдэг. Энэ нуурын нэр бол Онтарио нуур. Өмнө нь ч ийм байсан, одоо ч ийм, цаашид ч ийм байх болно” гэж мэдэгджээ.
Онтарио нуур нь Хойд Америкийн Их нууруудын нэг бөгөөд АНУ, Канадын хил дамнан оршдог. Нуурын хойд болон баруун хэсэг Канадын Онтарио мужид, өмнөд болон зүүн хэсэг АНУ-ын Нью-Йорк мужид харьяалагддаг.
М.Чойжал
Пүрэв - 09 сарын 17,
2026
Сэтгэгдэл8
Америк Канад бол уугуул америкчуудын газар нутгийг түрэмгийлж колончилж хүчээр авч уугуул америкчуудыг алж босгосон бузар орнууд
канад амёрик шиг шашин шүтлэгтэй.канад хэл гэж тусдаа хэл огт байхгүй.канад хэзээ ч гадаад бие даасан бодлоготой байж үзээгүй.Дандаа АНУ г дэмжиж санал өгдөг.Гадаад худалдаа 75 хувийг АНУ тай хийдэг.канадын батлан хамгаалах асуудлыг АНУ бүрэн хариуцдаг.Тэгэхээр энэ нэр төдий жорлонг АНУ д нэгтгэх шаардлагатай.АНУ энэ жорлонгийн дараа австрали гэдэг бас нэг улсын дүр эсгэсэн англи жорлонг шууд нэгтгэх хэрэгтэй.
Бидний итгэдэг барууныхан ялангуяа Америк чинь луйварчин зальжин орон шүү дээ. Бид маш гэнэн байна.
enee chagiin Amerikchyydtai bol manai ylas mas bolgoomjtoi helj yarisan bygded ni dygnelt hiij harilzahgyi bol?...hyychinii Amerik bis bolj dee!!!!!!!!!!!!!!!!!
тэнэг трамп тэнэгээрээ дуусна
тэнэг трамп тэнэгээрээ дуусна
Халх голын ойрхон байгаа Буйр нуурыг Халх нуур , Мэнэнгийн талыг Халхын тал, Дорнод аймгийг Халх Аймаг гэж нэрлэх нь зүйтэй.
ОНТАРИО---ОН-АСАА ЗАЛГА ОФФ- -УНТАР ОН-КАНАДЫГ АМЕРИКТ ЗАЛГА ОФ ВЕНЕСУАЛ ОФФ- КУБА ОФФ ИРАН ОН-УКРАЙН ОФФ -ЁВРОПА