АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп наймдугаар сарын 27-нд Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ОХУ НАТО-гийн нутаг дэвсгэрт халдахгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэв.
ТэрээД.Трамп: ОХУ НАТО-д халдахгүйр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй “маш сайн яриа хэлэлцээ” хийснээ онцлоод, Москва НАТО-гийн гишүүн орнуудын нутаг дэвсгэрт халдахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Үүнээс өмнө Дональд Трамп “Axios” сайтад утсаар ярилцлага өгөхдөө АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф наймдугаар сарын 25-нд ОХУ-д айлчилсныг “ердийн ажил хэрэг” хэмээн тайлбарласан байна. “Жон Рэтклифф зургаан сар эсвэл жил тутам ОХУ-ын тагнуулын байгууллагын албан тушаалтнуудтай уулздаг. Тэдний харилцаа маш сайн. Энэ удаа ямар нэгэн онцгой мэдээлэл дамжуулаагүй, ер бусын зүйл болоогүй” гэж Трамп хэлжээ. Харин “Уолл Стрит Журнал” сонин наймдугаар сарын 26-нд Рэтклиффийн ОХУ-д хийсэн гэнэтийн айлчлалын нэг зорилго нь Москваг НАТО-гийн гишүүн орнуудад халдахгүй байхыг анхааруулах явдал байсан гэж мэдээлсэн юм.
Трамп уг мэдээллийг няцааж, Рэтклиффийн айлчлалыг “хагас ердийн шинжтэй” хэмээн тодорхойлжээ. Мөн айлчлал Орос, Украины мөргөлдөөнтэй холбоотой байж болохыг дурдаад, “Бид мөргөлдөөнийг дуусгахын төлөө хүчин чармайлт гаргаж байна. Хоёр тал ч мөргөлдөөн дуусахыг хүсэж байгаа” гэжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мөн наймдугаар сарын 26-нд Рэтклиффийн айлчлал Орос, Америкийн тагнуулын байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд болсон бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар мэдээлэл авсан гэж мэдэгдсэн байна.
Г.Бямба
Пүрэв - 09 сарын 17,
2026
Сэтгэгдэл7
Тээррррр,,,,би бичсийшдээ,,,,,,"""""зүгээр л Москвад баах гэж очсымаа """"гэж,,,,ГЭХДЭЭ л,,,
прощюпать почву
орос нь украйн руу халдахгүй гэж путин хэлсээр байгаад дайраад орчихсоныг юу гэх юм бол??
Dear the people: Russia and China must respect America. American Intelligences are the leaders ,brilliant and accurate in the world of espionage. “death and fear;god and satan afraid of AI”. The others are competitive. Mr.Putin must end special military operation. Mr.Xi must think trice. Sincerely Iron Leader the Great
хэн натод халдана гэсэн юм натогийн орнууд урьд нь орсоос гефть байгалын "төв " северный-нэг северный хоёр- туркийн южный хийн хоолойггоор амьдарч байсан дружба нефтийн хоолой байна орсын 960 цахилгаан станцаас тэжээлгэж байсан хүнс борпоо тариа уран гээд бүгдийг авдаг ато ёвропоос орос авах м байхгүй шатсан газар дүрвэсэн золбин цагаачид хоцрогдсон цэргийн байлдааны зэр зэвсэг пуужиг шумбагч авдагүй юм бол орос авах юм байхгүй
тагнуулчинд булдэгжуулчихсэн ядаргаатай наймаачин.
ТРАМП БАС ОРСЫН ХОЛБООНЫ УЛСЫГ ОНТАРИО НУУРЫГ ОН-" ГЭЭД НЭГТГЭСЭН ШШИГ ОРСЫГ "ОН" -ЗАЛГА ГЭЭД НЭГТГЭЖЭЭ ТИЙМДЭЭ Ч "ОФФ"- ЁВРОПТ ХАЛДАХГҮЙ ГЭЖЭЭ АМ АВЧ БАТАЛГААЖУУЛЖЭЭ ХАРИН ОРСЫН НЭГ МУЖ УКРАЙНЫГ ӨГЧ ОРОС НЬ АВАХ ЁСТОЙ ЭЗ НЬ ЮМАА МЭДЭЖ ЭРГЭ НЬ УСАА ШАХАХ НЬ БАЙГАЛИЙН ХУУЛЬ САНЖЭЭ