Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд 1978 оноос хойш ОХУ-тай 51:49 хувиар хамтарсан үйлдвэр байсан. Тус үйлдвэрийн 49 хувийг Монголын нэг хувийн хэвшлийн компани 2016 онд худалдаж авсан. Ингэснээр 100 хувь Монголын эзэмшилтэй, гэхдээ Засгийн газар 51 хувь, хувийн хэвшлийн “Монголын зэс” компани 49 хувийг эзэмшдэг болсон.
Гэвч, “...Тус компани “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авахдаа Монгол Улсад санхүүгийн хууль бус сүлжээ үүсгэсэн. Мөн Засгийн газар уг 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалзсан” гэдэг асуудлаар 2017 оноос шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар 2019 онд тэдний эзэмшиж байсан 49 хувийг төрд хурааж авсан.
Ингэснээр “Эрдэнэт үйлдвэр” нь 100 хувь төрийн эзэмшилд ирсэн. Өдгөө ТӨҮГ-ын статустай үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Тэгвэл Тавантолгойн орд газарт байдал арай өөр байдаг. Тус бүлэг орд нь Ухаахудаг, баруун, зүүн Цанхи, Бортолгой, Бортээг, Оорцог, Ончхараат гэсэн үндсэн зургаан хэсгээс бүрддэг. Одоогийн байдлаар хэсэг тус бүрт харилцан адилгүй хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгээд байгаа юм. Тэр хэрээрээ хайгуул, судалгааны ажил нь гүйцсэн хэсгүүдийн “хэрэглээ” нь өөр өөр байдаг. Тодруулбал, Цанхи, Ухаахудагийн талбайд нарийвчилсан хайгуул хийсэн.
Бортээг, Оорцогийн талбайд нарийвчилсан болон урьдчилсан хайгуул явагдаж дууссан. Харин Ончхараат, Бортолгойн талбайд эрэл үнэлгээний ажил гүйцэтгэсэн. Эзэмшлийн хувьд Ухаахудагийн хэсгийн лицензийг “М-Си-Эс”-ийн “Энержи ресурс”-т байдаг.
Сүүлийн жилүүдэд улс төрийн хэрүүлийн алим болоод байсан Бортээгийн хэсгийг Засгийн газраас ашиглалтад оруулахаар өнгөрсөн хавар олон улсын нээлттэй тендер зарласан. Гэвч шалгуур хангах аж ахуйн нэгж гараагүй тул “Эрдэнэс Тавантолгой” ХК менежментийг нь хариуцаж, үндэсний компаниудтай хамтран олборлолт явуулж, нүүрс экспортлохоор шийдвэрлэсэн. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Тавантолгойн бүлэг ордын Ухаахудагаас бусдыг нь MV-011943, MV-016883, MV-016881, MV-016882, MV-011953, MV-011954, MV-011955, MV-011956 дугаартай лицензүүдээр эзэмшдэг болсон. Гэхдээ тус компани одоогоор Цанхид олборлолт явуулдаг. Цанхийн 169 га-д “Тавантолгой” ХК олборлолт явуулдаг.
“Эрдэнэс Тавантолгой” удахгүй Бортээгийг ашиглаж эхэлнэ. Ингэхээр нарийвчилсан болон урьдчилсан хайгуул явагдаж дууссан Оорцог, эрэл үнэлгээний ажлыг нь гүйцэтгэсэн Ончхараат, Бортолгой гурвыг “Эрдэнэс Тавантолгой” ХК хараахан ашиглаж эхлээгүй байгаа юм.
Харин сүүлийн үед Тавантолгойн бүлэг ордын Оорцог, Ончхараат, Бортолгой гурвын аль нэгийг хувийн хэвшлийн, тэр дундаа “үндэсний үйлдвэрлэгч” тодотголтой компанид эзэмшүүлэхээр болж буй тухай эх сурвалжуудын мэдээлэл чих дэлсэх болов. Учир нь, энэ асуудал улс төрийн хүрээнд яригдаж, албан бусаар шийдвэр гарсан байдалтай байгаа юм байна. Хэрэв энэ хэрэгжвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшиж буй лицензээсээ тухайн хэсгийнхийг шилжүүлнэ. Ингэснээр Тавантолгойн бүлэг ордын лиценз “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК дээр нэмэгдээд дөрвөн эзэмшигчтэй болох юм.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 09 сарын 17,
2026
Сэтгэгдэл11
Ухаахудагийн луйвараа далдлахын тулд хань эрээд байгаа хэрэг . Уг нь зөв . Ухаахудагийн хулгайчуудаа нэг талд нь гаргачихаад , ахиж тендер зарлаж Үнд . үйлдвэрлэгчдэд шилжүүлэхэд ч буруу юу байхав . Эрд - 49 ч адил Эби , ЭБ , С Б нараасаа хурааж авчихаад хувьд өгөх нь зөв . Харин аль алиных нь ХУЛГАЙЧДАА шоронд нь байршуулах нь ч зөв ...
“Төрийн өмч гэж байдаггүй, төрд өмч байвал төрийн албан хаагчдын хувийн өмч л болчих дог юм” Маргарет Тэтчер
Оджаргал хэмээх хулгайчийг насаар нь шоронд суулгаж, МСиЭс гэж компанийг дампууруулах цаг болжээ.
Эрдэнэт бол Монголын параламентаар оруулахгүй хулгайлсан өмч тул Элбэгдоржийг алах нь зөв. Сайханбилэг хүүр ирэхгүй явсан тул Монголын ард түмэн 100% төрдөө өмчлөхийг хууль ёсоор хүлээн зөвшөөрнө. Хулгайч сайханбилэг хулгайгаа хүлээхгүй гээд Монголд ирэхгүй байна. Иймд Сахал Эрдэнэбилэгт шоронд суухаас өөр зам байхгүй.
yag iim comment bichseg eruul bus psda nar gemgui tsarailaad bidnii dund alhaad yavdag geheer
Энэ бол эрүүл сэтгэж байгаа хүний үг мөн. Элбэгдорж ганцаараа өнчин 28 хүүхэд өргөж авах шалтгаан юу вэ. Өнчин хүүхдийг ашиглаж их хэмжээний хөрөнгө хулгайлж нуусан. Мөн өнчин 5 охиноор порно хийлгэж америкт биеийг нь үнэлүүлж байгаа. Элбэгдоржийг алах багадана. Монголд өнчин хүнээр тоглоом хийж болно гэж албан тушаал эрх ямбаараа харуулсан. Элбэгдорж эрх мэдэлд хүрэхийн тулд олон нууц аллага хийсэн. Хамгийн том аллага нь Санжаасүрэнгийн Зориг юм. Миний гэр бүл, ойрын хамаатан садангаас хүртэл аллага хийж, нууцлаж хаясан тохиолдол бий. Элбэгдоржийн нууц аллагад өртсөн олон хүн олдохгүй алга болсон.
Бүх монголчуудынх яг аль нь вэ? Энийг тодруулж өгнө үү ? Иргэдийнх яг аль нь вэ?
ard tumen chuluutei huvitsaag ni umchilj bolohgui tiim undesni kompani gej baihgui. Tiim yum baival ene turiin hulgaich luivarchdiin huviin kompani l gesen ug
Номтойбаяр авах гэж байгаа
өүх монгол хүний нэр дээр эзэмшиж бүх хүн хөрөнгө оруулж аймаг сумын ард иргэд санхүү инженерийн төлөөлөө сонгож сар бүр байцаан шалгана
Байгалын баялгийг олборлож байгаа томоохон стратегийн уурхайнуудын 70 аас доошгүй хувийг монголчууд, ард иргэд эзэмших ёстой, яагаад гэвэл баялаг бол тэдний өмч. Үлдсэн хэсгийг төр эзэмшиж төсөвт суулгах ёстой энэ бол хангалттай дүн. Яг одоо 70 хувийг хулгайлж байгаа учраас бодит орлого бага пм шиг харагддаг. Иргэд зөвхөн Таван толгойд 10 гаруйхан хувийн хувьцаа эзэмшдэг, бусад орлого хаачсан бэ хулгайч нараа???