АНУ-ын визний ярилцлагад орох үйл явцыг Трампын засаг захиргаа дэлхий даяар түр зогсоожээ. Энэ тухай Republic сонинд бичсэнийг эш татан Вашингтон дахь Kazinform агентлагийн тусгай сурвалжлагч мэдээллээ. Мэдээлэлд дурдсанаар, энэ шийдвэр нь виз авахаар хүсэлт гаргагчдыг шалгах ажиллагааг чангатгах зорилготой ажээ.
АНУ-ын Төрийн департаментаас дэлхийн улс орнууд дахь АНУ-ын элчин сайдын яамдууд, консулын газруудад сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Визний хүсэлт хүлээн авах хуваарийг сургалтын хөтөлбөрийн явцыг харгалзан үзсэний үндсэн дээр шинэчлэн гаргана.
Ярилцлагад орох тов нь тодорхой болсон байгаа хүмүүст цахим шуудангаар нь мэдэгдэл илгээж, ярилцлагыг хойшлуулсан талаар болон шинэ товыг мэдээлэх ажээ. Трампын засаг захиргаанаас цагаачлалын хяналтыг чангатгаж буй үед энэхүүү арга хэмжээг авч байна. Үүний хүрээнд виз болон ногоон карт авахаар хүсэлт гаргасан хүмүүсийг илүү нухацтай шалгах, дүрвэгсдийг хүлээн авах журмыг эргэн харах юм. Өмнө нь мэдээлснээр, гадаадын 200 мянган иргэний цагаачлалын бус визийг Трампын засгийн газар цуцалжээ.
Б.Адъяахүү
Лхагва - 09 сарын 16,
2026
Сэтгэгдэл4
Трампын гаргасан алтан картыг худалдан авбал шууд америкийн иргэншил авах боломж татвараас чөлөөлөгдөх боломжийг олгодог уу?
АНУ хогийн сав биш.лгбтдорж,сайханбалаг,бямбасүрэн ч билүү дандаа эрүүгийн элементүүд тэр орныг бузарлаж байхад АНУ н хийморь доройтоно,үйлс нь бүтэхгүй.
Хажууд Европейская Россия байхад далайн цаадах Америк кому нужно?
zogsooson ni deer????????????hen ochih be?....gehdee tanai amerikchyyd delhiin hymyysgyigeer hegjeegyi gej uu?...ylaan syhainyyd aa:heregzee garah ni zailsgyi eeeeeeeeeeTrampiig soligdtol (ugui)yum biz!!!!!!!!!gesen ch hyn terlehten bye byenee nehen yabdagiig tramp bitgii hel ni ygyisgej chadahgyi eeeeeee........chaddag yuym bol Tramp,yyrd hilee haagaarai!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!