Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцож буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх урилгыг нь хүлээн авч 17 дугаар бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-д талархал илэрхийллээ.
Тэрбээр 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар БНСУ-д албан ёсны айлчлал хийхдээ Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлаар ярилцаж байснаа дурслаа.
Байгаль орчныг хамгаалах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах хүрээнд хоёр орны Засгийн газар 20 дахь жилдээ “Ногоон хэрэм” төсөл хэрэгжүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд солонгосын төр, хувийн хэвшил идэвхтэй хамтарч байгааг тэмдэглэлээ.
Мүн Жэ Ин хариу талархал илэрхийлж, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ.
Мөн энэ бага хурлаас цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалах олон чухал шийдвэр, бодит үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. БНСУ нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 10 дугаар бага хурлыг 2011 онд эх орондоо зохион байгуулсан юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Мүн Жэ Ин нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан 2021 онд дээд түвшний цахим уулзалт хийн, харилцааг “Стратегийн түншлэл”-д хүргэж, Хамтарсан тунхаглал гаргаснаа дурслаа. БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-ы 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал “Стратегийн түншлэл”-ийг бататган, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлж, харилцааны алтан үеийг тунхагласан айлчлал болсон гэдэгт талууд санал нэгдлээ.
Уулзалтын үеэр бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, ашигт малтмал, газрын ховор элемент, боловсруулах үйлдвэр, сэргээгдэх эрчим хүч, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтрах болон ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх талаар санал солилцлоо.
2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Мүн Жэ Ин нарын гаргасан Хамтарсан тунхаглалд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг:
- Улс төр, аюулгүй байдал,
- Худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг,
- Боловсрол, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин, эрүүл мэнд,
- Соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа,
- Бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван тулгуур чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон юм.
Даваа - 09 сарын 14,
2026
Сэтгэгдэл12
Шш
Цамбагарав техникийн үзлэгийн төв машин техникийн үзлэгт орсон төлбөр дээр нэмж замын хураамж ч гэнэ үү дахиад 18 мянган төгрөг тусгай өөр дансанд хийлгэж хурааж авч байна.Мөнгө авсан баримт өгөхгүй байна. Энд Нийслэлийн шинэ Засаг даргын хулгай дээрэм нууцаар хулгай явагдаад байгаа юм биш байгаа даа.Эсвэл Ардын Намын хулгайчууд сонгуульд зарцуулах мөнгөө дээрэмдэж авч авч байна уу?
Шш
ЭНЭ МАНТУУ ТОЛГОЙТ Еөк-ийн суудал ЛУЙВАРДАЖ АВААД БҮТЭЭСЭН ЮМ ЮУ ч ҮГҮЙ, ХАРИН ҮСЭГЛЭЖ ТҮГДЭРЧ УНШИХ нь АРАЙ БАГАСААД, ЭХНЭР, ЭНЭ ТЭР ХҮҮХНҮҮД ДАГУУЛЖ ГАДААД руу ТООГ нь АЛЛДАРТАЛ БААХАН ДЭМИЙ ТЭНЭЖ, ХЭДЭН 10 ОРОНТООС ДАВСАН ИХ МӨНГӨ л ҮРЭХ ШИВ дээ ... ХАЙРАН, хайран ...
Цамбагарав техникийн үзлэгийн төв машин техникийн үзлэгт орсон төлбөр дээр нэмж замын хураамж ч гэнэ үү дахиад 18 мянган төгрөг тусгай өөр дансанд хийлгэж хурааж авч байна.Мөнгө авсан баримт өгөхгүй байна. Энд Нийслэлийн шинэ Засаг даргын хулгай дээрэм нууцаар хулгай явагдаад байгаа юм биш байгаа даа.Эсвэл Ардын Намын хулгайчууд сонгуульд зарцуулах мөнгөө дээрэмдэж авч авч байна уу?
Олигтой уулзах хүн олдсонгүй дээ, хүрэлсүх ээ!
Энэ мантуу толгойтын манин нүүрийг харахаар өмхий ханхлаж баас хүрээд явчих юм.Яагаад ингэдэг юм бол?
Баас нь хатаад гарахгүй зовж байгаа улс Хүрэлсүхийн зургийг жорлонгийнхоо хананд хадаад харж дүлвэл хатсан баас чинь хурдан гарна шоо..
Хүрэлсүхийг ерөнхийлөгч гэж нэийдэхээр хэрсүү монголчуудад маш их эмгэнэлтэй ичмээр байдагийг нуух хэрэггүй юм.
taz hen ch baisan erenhiilegch baigaa l bol?..ta erenhiilegch ee!!hyndel esbees ta nar yah gej songoson yum be?.......
Мүн Жэ Ин Хүрэлсүхийн шуумар Сү Батболдтай ямар адилхан шанаатай гуулин эр вэ?
Зугаатай юм