-Украинчууд орчин үеийн дайны философийг өөрчилж байна” гэсэн нийтлэлийн маань логик үргэлжлэл
-СВО+“КОНЕЦ”=Коллапс
Аливаа дайн психологийн (сэтгэл зүй) үр дагавартай. Бүр ноцтой уршигтай.Украины эсрэг өдүүлсэн түрэмгий дайных нь өнгөн дээр оросууд, манай ояа-оркуудын сэтгэл санаа, хүсэл, хүслийн уналт, сэтгэхүйн доройтол хэрхэн өрнөж байгааг цаг наргүй судладаг гэх нь хаашаа юм, би маш сайн мэддэг болсон. Тэдний бичсэн постолсон (бас подкаст), бас оросын суртал нэвтрүүлгийн мэдээллээс би судалсаар байна.
Зураач-уран бүтээлч хүний мэдрэмж, бас эсэргүү Польшид Зөвлөлтийн эсрэг үзэл дэвэрч байх үед нь уран зураачийн мэргэжлээр суралцсаных, МоАХ-ны анхны партизаны нэг байж БНМАУ-д маань социалист систем нурахыг биеэрээ туулсан хүний хувьд яг одоо Украины эсрэг цуст дайны сурталд автагсад, горьдогсод, хүсэл тээгчдийг гарынхаа алган дээр байгаа юм шиг нэвт харж байна. Оросын ТВ ба сайтуудын мэдээллийг би тогтмол үздэг. Хөтлөгчид буюу Кремлиэс цалинтай суртал нэвтрүүлэгчдийнх нь дууны өнгө, гаднахи хэлэмж, нүдний өнгө, толгойтой үснийх нь бууралтаж байгааг хараад харьцуулаад энэхүү СВО нь “КОНЕЦ” болжээ гэдгийг нэвт мэдэрч байна. СВО+“КОНЕЦ”=Коллапс гэчих үү? ОХУ коллапс болохын босгон дээр ирчихсэн байна шүү!
Засаглалын нэг, эсвэл хоёр том пирамид бидний үеийнхний нүдэн дээр яг нурж байна даа, энэ Орост, бас Иранд. Пирамидын оройд Путин гуай заларч байна. Нөгөө том залрагч лалын ламыг нухчихсан. Орыг нь хэдэн генерал авсан байх, тэдний хоногийн тоо мөд дуусна.
Оросын аугаа пирамидын бүслүүрээс хавьгүй дээгүүр Кремлийн суртал нэвтрүүлгийн машин нөгөө суртал ухуулагчидтайгаа ярайж байсан. Одоо ч байна. Путин ялбал тэд тэнгэрийн умдаг атгана, диваажингийн хаалга нээлттэй, ялахгүй бол, бүр ялагдвал юун умдаг манатай, тамын хаалга нээлттэй, ТАМ тэднийг сороод аваад алга болно.
Одоо яг тэр рүүгээ эргэлтгүй жирийлгэн байна. Эхнэр нөхөр Попов, Скабеева гэж сайхан хос байна. Өөрсдийгөө хөнөөж үр хүүхдээ амьдаар нь алж, одоо яаж ч чадахгүй, хатагтай Скабеевагийн ухаалаг талимаарсан харц одоо бол араатны нүд болсон, дуу нь цахирдан “Донбасс манай нутаг дэвсгэр” хэмээн “60 минут” нэвтрүүлгээрээ хашгичах ба уригдсан зочноо загнаж, тушааж, сөргөж харьцана. Ёстой боож үхлээ. Энэ бүсгүй лав 4 жил нойргүй хоносон байх? Нөгөө хагас галзуу еврей Соловьёв Оросын армиас үр дүн нэхэж аашлан загнах ба “Москва хот агаарын хамгаалалтгүй боллоо” хэмээн даян дэлхийгээр нэг зарлах нь инээдтэй гэхээсээ нэн өрөвдмөөр. Тэд ч цайрчээ. Ердөө цөмийн дайнаар Европыг, Украиныг хуйхлах тухай хилэгнэн сөөнгөтөн хашгична. Юу ярьж байгаагаа ойлгож байгаа болов уу, хөөрхийс?
Тэгвэл Украины ТВ, сайтуудыг харцгаа. Хөтлөгчид нь 4 жилийн өмнө ямар байсан, одоо яг хэвээрээ, тэд өөртөө итгэлтэй цэрэг хүн шиг цэх зогсож байна. Учир нь эх орноо хамгаалах шударга дайндаа итгэж байна, итгэл найдвар нь асч байна.
Харин Кремлийн суртал нэвтрүүлэгчид ухаантай улс тул аймшигт гэмт хэрэгт дайны гэмт хэрэгтнээр оролцож байгаадаа ёстой гутарч үхэж байна. Ил гаргаж хэлж чадахгүйдээ бүр ч ихээр гутарч гуниж байна. Тэр их хуримтлагдсан стресс, уур уцаараа хэрхэн хэнд гаргадаг бол гэж бодохоос миний зүрх эмтрэх шиг болдог юм. Түрэмгийлүүлсэн нь айван тайван, айдасгүй, түрэмгийлсэн нь сандарсан, бухимдсан, бас айдастай. Психологийн харьцуулалт шүү!
Монголын дайны хэнээтнүүд дээр яг адилхан шүү. Гэхдээ манай ояа, мояа нар арай тэнэгдүү. Монгол-Зөвлөлтийн найрамдал-дружба байхад хамгаалалттай, түүхийн өмнө ялтан болохгүй гэсэн тэнэг уужим сэтгэлтэй, түүгээрээ Кремлийн суртал нэвтрүүлэгчдээс ялгаатай байх. Тэд маш их айдастай, нүдний гал нь үхчихсэн бол манайхан үгүй. Учир нь тэнэгээрээ өөрийгөө цайруулчихсан. Нүднийх нь гэрэл байнаа байна. Харааж загнаж байгаагаараа бүр ч итгэлтэй байна. Итгэл нь мөд мөхнө дөө. Оросуудынх мөхчихсөн байхад манайх гэрэлтээд үлдэнэ гэж гонж! Тэнэгийн дотор уужуухан гэдэг бил үү? Юу билээ? Яг оноод нэрлэчихээрэй.
Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2026.8.22
Ням - 09 сарын 13,
2026
Сэтгэгдэл22
Амжилт хүсье. Тод Отгонбаяр
Лондон зураач маань сайн нийтлэлч болжээ,,,,,,,ажил амьдрал уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье ээдээ,,,,,,
Энэ жамсран буянцогтоо мэтийн тархины тураалууд,,,,эмч эмнэлэгээ бараадцгааааа,,,,,,ОРКуудаа,,,,,юун орос ахсаг ОРКууд вээээ,,,,,,
Орос дахь Путины дэглэмийг дэмжигч монголчууд 2 төрөл байна: 1-рт, угаас соц. үед тархи нь хатангирштлаа чанагдаад эдгэчихсэн өвгөчүүд; 2-рт, нас нь арай гайгүй нь РЦНК-аас цалинждаг, хэдэн хиртэй цааснаас эцэг эхийгээ ч худалдахаас буцахгүй хөлсний жоомнууд!!!
Орос ялах нь гарцаагүй. Цаг хугацааны асуудал.
3 хоног уу,,,,,гях,,,гяхх,,,,,гяхх,,,,,
Өнөөдөр оросын Вести Недели сувгийг 14 жил хөтөлсөн алдартай хөтлөгч оросын фашист Киселевийг Путлер тушаал бууруулж хөтөлбөрөөс хөөж халжээ
Долийчихоод зогсож байгааг нь ! Энэ дүнхүү зураачийг тэр Лондон хоттой нь хамт цөмийн бөмбөгөөр хуйхлаад өгдөг болоосой Путин ! Одоо удахгүй Ангарскийн нeфть боловсруулах үйлдвэрийг укрианы дрон нисгэгчгүй онгоцууд довтлоод будаа болгоод хаячихвал энэ укрианы талын ооркууд үхтлээ баярлана ! Ашгүй Монгол ингэж нэгмөсөн бeнзингүй болох гэж гээд л үхтлээ баярлалдана ! Ардчилсан тамын Ээбээ үүл со мэтийн ояа моояачууд хойтонгийн ёрөнхийлөгчийн сонгуульд манай хүн ялаад гараад ирэх нөхцөл бүрдлээ гэж үзнэ ! Бёнзингүй Монгол МАН д өгөхгүй ! Ангарскийг л бутниргэчих гээд Зёлинскийд өдөр булган гуйж хүн явуулдаг гэсэн ! Цаадах нь даанч холдоод байна гээд л бултсаар байгаа ! чадахгүй л дэ !!
Ivanuud goe zoohon Vietnamuud gariig urguulne
Хөлсний тролл
Чулуунжав абугай тэргүүтэй орос элчингийн тэжээврүүдээ,,,,,улирал чинь идчихээд байна шүү,,,,,эмч эмнэлэгээ бараадцгаа,,,,,,яанадаа энэ ОРКуудыг,,,,
СЭМҮТ энэ өвчтөнгөө аваарай.
Зайлуул даа өрөвдөлтэй амьтан юм байна даа
Үхэж далд ормор
Хужаа зураач.
Тэнэгийн дотор уужуухан. Сүх далайтал үхэр амар. Бүр цаашилбал Дүлийдээ найдаж унгараг гэж ч болмоор
Баруунд худалдагдсан хөлсний нийтлэгч өвгөн гэдгээ зарлаад байна даа
5 жилийн өмнө байхгүй болсон улсын төлөө путлерийн орос ялна бичдэг оросын дэмжигчид одоо амрах хэрэгтэй Байхгүй болсон путлерийн орос улсын төлөө байлдах утгагүйг ойлгосон оросын эрүүл ухаалаг эрчүүд намрын дайчилгаанаас өмнө хэдэн мянгаараа хөрш орнууд руу зугтаж байна
Монголчууд ингээд 2 тал болчихоод интернетээр бие биенийгээ харааж зүхэж, үзэж ядаж байгааг гадны муу санаат хүмүүс хараад их л баярдалаг байх даа ... үнэхээр тэнэг мулгуу юм дөө Монголчууд бид чинь :(
Түрэмгийлүүлсэн нь айван тайван, айдасгүй, түрэмгийлсэн нь сандарсан, бухимдсан, бас айдастай- зураач ёстой сайхан хэллээ. Монгол ояа нар ч бөөн айдас байгаа ш дээ. Путин конец болоход монгол ояа нар яах нь л сонин байна. Оросууд ч мэдээж. Маш олуулаа амиа хорлож таарна. Тэр жилийн ГКЧП шиг: Ельцинд яаж алууллаа!!!
амжилт хүсье илүү ихийг бичээрэй чулуунжав гэж сэтгэцийн өвчтэй шар хаднаас оргосон нэг мулгуу өвгөн бас сараачих аядаад байгаа харагдахийм даа тийм мэтийн юмнуудыг няц дар хахахаха
ТТГ-ын захирал Жон Рэтклифф Москвад гэнэт ирсний дараа "Poccия" тусгай нислэгийн отрядын нислэг АНУ-ын Агаарын цэргийн хүчний онгоцны араас шууд ниссэн. Энэ түвшний албан тушаалтны айлчлал, ялангуяа төлөвлөөгүй, гэнэтийн айлчлал нь хэлэлцэж буй асуудлуудын ач холбогдлыг гэрчилж байна. Оросын засгийн газрын онгоцоор буцах нислэгийн талаарх мэдээлэл нь дараагийн шатанд шилжиж, хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэх боломжтойг илтгэж магадгүй юм.