Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад 8 дугаар сарын 17-ноос эхэлсэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын эхний өдрүүдийн явцын талаар дүгнэж санал солилцов.
2026 онд Монгол Улс “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг тэмдэглэж, COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулж байна. Бид энэ боломжийг ашиглан бэлчээр, малчдын асуудалд олон улсын түвшинд бодлогын манлайлал үзүүлж, санхүүжилт, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын хувьд энэ удаагийн хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө”, “Нарлаг Монголын малчин” зэрэг хөтөлбөрүүдээ танилцуулж, олон улсаас санхүүжилт татан, бэлчээр, малчдын асуудлыг олон улсын түвшинд дэвшүүлэх зорилготой ажиллаж байна.
Монгол Улс Конвенцын хүрээнд олон улсын тавцанд манлайлж ирсэн газар хөрс сэргээх, бэлчээрийн асуудлаар 170 гаруй улсын төлөөлөгч, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд чуулж хөрс, бэлчээр, гангийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг таван тивийн 23 улс орнуудад хэрэгжих 60 гаруй төслөөр дамжуулан шийдвэрлэхэд зориулж 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор тохиролцсоныг Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Ерөнхий сайдад мэдэгдэв.
Ерөнхий сайд Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон нарийн бичгийн дарга нарын газрын хамт олны дэмжлэгт талархал илэрхийлээд “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг COP17-ын “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” үзэл санааг үндэсний түвшний жишиг хөтөлбөр болгон Конвенцын нарийн бичгийн дарга нарын газар, олон улсын бусад түншүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр тогтов.
Мөн COP17 хурлын зохион байгуулалт өндөр түвшинд байгааг онцлоод, Монгол Улс энэхүү хуралд өндөр ач холбогдол өгч байгаад олон улсын хамтын нийгэмлэг талархаж байна гэв.
Пүрэв - 09 сарын 10,
2026
Сэтгэгдэл15
Зээл зээл ямар тэнэг 1 тэрбум доллар май гээд зүгээр өгөхөв дээ. МАН сонгуульд ялах гээд монголыг зарахаас ч буцахгүй байнаа заяагүй хүмүүс ийм байдаг. Одоо энэ зээлийг аваад ирэх сонгууль хүртэл хэсэг гоё идэж ууна гоё байгаа мэт жүжиг явна тэгээд сонгуулийн дараа дахиад шамирна.
chi odoo hen ch bvai:baga sig hyzaarai!!!nohoin geleg eeeeeeeehend heregtei gej hyzaad baigaa jenger be?..............
Сайхан *аахымаа нээрээ, яг харагдаарай , дуугай наад илүү гарсан цай кофегоо гэрлүүгээ зөөхөө бод
Баатар шаахар малаа. Амаа тат
Хөрөнгө оруулалт босгоно гэдэг нь яана гэсэн үг юм бэ? Зээл өгнө гэсэн юм уу, манай хөрөнгийг худалдаж авч эзэн сууна гэсэн юм уу? Тодорхой хэлээч. Мэдээлэл түгээхдээ хүртэл хулгайч царайлж, иргэдийг хуурчих санаа агуулж байгааг нь харчих даа.
таван тивийн 23 улс орнуудад хэрэгжих 60 гаруй төслөөр дамжуулан шийдвэрлэхэд зориулж 1.29 тэрбум ам.доллар гэсэн байна.Энэ мөнгөнөөс Монголд мөнгө хуваарилах эсэх нь тодорхой биш..Урьд нь Ковид гэж баахан мөнгө Монголд өгсөн нь хаашаа орсон бүү мэд алга болсон.НҮБ Монгол улсаас ковидын үед өгсөн тайланг МАН -с гаргуулж байж дараачийн мөнгийг өгөх естөй. Урьдын ковидын тусламжийн мөнгийг МАН-ын дарга нар хувааж идчихээд одоо болтол тайлан тавихгүй байгаа..Хэрвээ Монголд мөнгө өглөө гэхэд ковидын мөнгө шиг алга болно шүү..
Монголын эзэнт улсынхаа түүхийг зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Монгол гэхээр л Чингис хааны их аллага эсвэл түрэмгийлэл гэж ойлгодог гадаад хүмүүс олон байх.
1.29 тэрбум долларыг 23 оронд хуваахаар 60 сая ч хүрэхгүй доллар байгаа биз дээ. Хурал зохион байгуулахад зарцуулсан 300 тэрбумын хаана ч хүрэхгүй гэсэн үг. Энэ хуралд нь сайдын түвшний нэг ч зочин орсонгүй. Төсвийн мөнгө уйлахгүй юм даа. Гадаад хэлээр А ч байхгүй Байгаль орчны сайд, дээлийн өнгөөс өөр юм боддоггүй Гадаад хэргийн сайд нар Монголын нэр хүндийг навс унагаалаа
1.29 тэрбум долларыг 23 оронд хуваахаар 60 сая ч хүрэхгүй доллар байгаа биз дээ. Хурал зохион байгуулахад зарцуулсан 300 тэрбумын хаана ч хүрэхгүй гэсэн үг. Энэ хуралд нь сайдын түвшний нэг ч зочин орсонгүй. Төсвийн мөнгө уйлахгүй юм даа. Гадаад хэлээр А ч байхгүй Байгаль орчны сайд, дээлийн өнгөөс өөр юм боддоггүй Гадаад хэргийн сайд нар Монголын нэр хүндийг навс унагаалаа
1.29 тэрбум долларыг 23 оронд хуваахаар 60 сая ч хүрэхгүй доллар байгаа биз дээ. Хурал зохион байгуулахад зарцуулсан 300 тэрбумын хаана ч хүрэхгүй гэсэн үг. Энэ хуралд нь сайдын түвшний нэг ч зочин орсонгүй. Төсвийн мөнгө уйлахгүй юм даа. Гадаад хэлээр А ч байхгүй Байгаль орчны сайд, дээлийн өнгөөс өөр юм боддоггүй Гадаад хэргийн сайд нар Монголын нэр хүндийг навс унагаалаа
Энэ хурлыг зээлээр хийсэн гэж байна. Монголын гадаад долларын өр нэмэгдсэн байна. Гадныхан аль болох монголыг их өрөнд оруулах л зорилготой байна.
Монголчууд COP 17 арга хэмжээнд Татар төлөгчдийн 250 тэрбум төгрөгийг минь зарлагдаад бараг л зүгээр салхинд хийсгэчихлээ дээ оронд нь оронд нь 1 тэрбум 29 сая ашиг л олох шив дээ хаа хаа хаа Монголийн төр гадныханыг хархаараа хамаг байдгаа барж хадаг яндар болж хэдэн халтар маш өндөр хүүтэй долларын зээл авахын тулд үхэлдэж байх юм даа Ард иргэдийхээ эрх ашгийн төлөө лав биш
өө төгрөг гээд андуурч 250 тэрбум ам доллар зарлагдаад оронп 1,29 тэрбум доллар өчүүхэн
Dear Mongols: At the end of the day more than three decades “same o same”boring things happened and is happening around the world. The time to end this boring lifestyle is now. Where is the forty trillions of dollars Where is the wealth of the nation Where is the happiness for all The answer is all lies nothing but lies. “One who can not see the future always obsessed with the past.” Sincerely Iron Leader the Great
COP16 гэдэг хурал 2024 онд Саудын Арабт болсон. 12 тэрбум ам.долларын санхүүжилтын амлалт өгч байлаа. Түүнээс хэд нь орж ирсэн нь мэдэгдэхгүй. Угаасаа амалсныг нь өгүүлэх механизм, тогтолцоо байхгүй.