- 1968 оны үйл явдал– Оросын архивын шинэ номоос
- МАХН, НАХЯ-ны хатуу хяналтанд байсан Монголд тийм эсэргүү нар байж тэсэх үү?
- НАХЯ-ны нүд чих болсон мэдээлэгчийн том арми хаана байв аа?
- Яахлаараа Зөвлөлтийн ЭСЯ мэдчихдэг, хойшоо мэдээлчихдэг байсныг 60 жилийн дараа монголчууд бид олж мэдэх болов оо?
Дан ах дүүгийн найрамдал, ах дүүгийн тусламж, социалист интеграц, пролетарийн социалист интернационализм БНМАУ-д өрнөөд байсныг сөрөх түүхэн ганц баримт Зөвлөлтийн архиваас олдов оо. Ил болгочихъё.
Тэртээх 1968 оны үйл явдлыг Улаанбаатарт суугаа Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас Москва руугаа яаралтай мэдээлж байжээ. Монголд болсон үйл явдал, оролцогчид нь Чехословак+Хятад, мэдээлэгч нь Зөвлөлт улс гээд 4 улсын нэр заагдана. Элчин сайдын яамны атташе Б.Е.Низовцев Буянт-Ухаа нисэх буудалд чехийн барилгачин Иржиктэй уулзсан тэмдэглэл 1968.10.02-нд НУУЦ гэсэн шошготой Москвад СССР-ийн ГХЯ (бодвол КГБ гарцаагүй!) руу явжээ. Тэрхүү уулзалт нь өмнөх 9 дүгээр сарын 20-нд тохиосон байх юм. Иржик бол Улаанбаатарт баригдаж байсан эмнэлгийн барилга дээр Чехословакийн коммунист залуучуудын эвлэлийн (Комсомол) илгээлтийн барилгачдын багийн гишүүн.
Тэр үеийн ханшаар чех, словак барилгачин нэг бүр 2000 орчим төгрөгийн цалинтай, эхний үедээ Монголд дасах гэж бэрхшээж байсан ч яваандаа дассан, ажил эхлээд эхний өдрүүдэд Монголын тал барилгын материал тасалдуулсан тул аргаа барсан чех, словак комсомолчид МХЗЭ-ийн Төв Хорооны гадна эсэргүүцийн жагсаал зохион байгуулснаа, дараа нь юу юу болсноо зөвлөлтийн дипломатчид нэгд нэгэнгүй ярьжээ. Ноцтой асуудал ч зөвлөлт нөхдийн анхаарал татсан байна.
Эсэргүүцийн жагсаалын ард БНХАУ-ын Элчин сайдын яам байсан болж таарчээ. Тэр үед “Соёлын их хувьсгал” Хятадыг нөмөрчихсөн, ах дүү социалист орнуудтайгаа дайсагначихсан байсан уур амьсгал нөлөөлжээ.
Зөвлөлтийн дипломатч Б.Е.Низовцевын бичсэнээр цааш явъя. МХЗЭ-ийн Төв Хорооны гадна чех, словакийн комсомолчид эсэргүүцийн жагсаал зохион байгуулж, хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэхийг шаарджээ. Гурван цагийн турш жагсахад тэднийг МХЗЭ-ийн Төв Хорооноос хэн нь ч хүлээн аваагүй, харин ч цонхнуудаасаа тэдэн рүү хог цаас хаяж тохуурхжээ. Нөхцөл байдал ноцтой руугаа явахыг мэдэрсэн зарим монгол нөхөд Эвлэлийн Төв Хорооны нэг ажилтнаа тэдэн рүү явуулж ятгуулан тэр өдрийн жагсаалыг тараажээ. Маргааш нь Барилгын яамны нэг орлогч сайд биечлэн эмнэлгийн барилгын талбайд очиж барилгын материалын хангамжийг хэвийн болгожээ. Иржик зөвлөлтийн дипломатчтай уулзахдаа “Янз бүрийн шалтгаанаар тэдний зохион байгуулсан олон удаагийн жагсаал нь Монголтой харилцаа муутгасан, тэднийг Монгол орноор аялахад саад болсон” гэж ярьжээ. “Олон удаагийн жагсаал” гэсэн нь бүр ч ноцтой. Олон гэж олныг л хэлнэ, ганцыг хэлэхгүй.
Чех, словакийн барилгачин комсомолчдыг жагсаал хийж байхад тэднийг Хятадын Элчин сайдын яамныхан ба орон нутгийн хятад иргэд сонирхож, танилцаж ярилцахыг оролдож байжээ.
Үр дүнд нь жагссан чех, словакийн барилгачид багаараа БНХАУ-ын ЭСЯ-нд уригдаж Хятадын залуучуудын төлөөлөгчидтэй уулзахаар очжээ. Тэднийг элэгсэг дотно хүлээн авч ихээхэн анхаарал тавьж, ЭСЯ-ны нарийн бичгийн дарга нь “Хятадын залуучууд”-ын зочноор 7 хоногийн хугацаатай Хятадад аялах, түүх дурсгалтай танилцахыг урьжээ. Орой нь уулзалтын төгсгөлд чех, словак зочиддоо Мао Зэдуны эшлэл бүхий ном товхимол ба энгэрийн тэмдэг гардуулжээ. Багийн ихэнхи нь Хятадад явах саналыг хүлээн авсан боловч аялал тэр чигтээ замхарч, харин өөрсдөө Чехословак руугаа буцсан байна. Улаанбаатар дахь Чехословакийн ЭСЯ энэ тухай мэдэх үү гэхэд Иржик мэдэхгүй байх, бид тэдэнд хандаагүй гэж хэлжээ.
Яагаад тэднийг эх орон руу нь буцаах болсныг Зөвлөлтийн дипломатч нууц мэдээлэлдээ бичээгүй бололтой. Дүгнэж үзвээс барилгачдын энэ багийг БНМАУ-аас албадан гаргасан болов уу гэж таамаглах мөрүүд цаашаа хөвөрч байна.
Учир нь чех, словакийн комсомолчдыг Буянт-Ухаа буудалд хэргээр удааж гаалийн шалгалт 5 цаг үргэлжилсэн, нисэх онгоц 3 цаг хоцорч ниссэн, шалгалтыг монголын талаас онцгой нямбай хийсэн бөгөөд барилгачдаас Мао Зуны томхимол, энгэрийн тэмдэг, хуучны эд зүйлс, захидал, гэрэл зураг, бусад зүйлийг хураан авчээ гэсэн байх юм. Энэ номд буй хоёр нүүрээс уншсанаа би буулгаж байна шүү.
1968 оны Чехословакийн хэрэг явдалтай холбоо бүхий ноцтой баримт Иржикийн ярианд цухалзаж байна. Зөвлөлтийн арми Варшавын Гэрээний холбоотнуудтайгаа Чехословакт интервэнц хийж цөмрөн орсныг эсэргүүцэж чех, словакийн барилгачин комсомолчид “эзлэн түрэмгийлэл”-ийг маш ширүүнээр буруушааж, хурлаас төлөөлөгчдөө томилон Чехословакийн ЭСЯ руугаа илгээжээ.
Гэвч ЭСЯ тэдэнд тайлбар өгөөгүй. Харин олон монгол хүн, ялангуяа оюутан залуус тэднийг өрөвдөж байгаагаа илэрхийлж, зарим нь чехословакууд ба монголчууд адилхан зовлонтой, учир нь Монголд ч Зөвлөлтийн цэрэг бий гэж мэдэгдэж байжээ.
Гаальд хамаг юмаа хураалгасан чех, словакийн комсомолчид хүлээлгийн заалнаас гарахдөө “Эзлэн түрэмгийлэгчдэл үхэл!”, “Оросууд гэртээ харьцгаа!” гэх зэрэг Зөвлөлтийн эсрэг уриа лоозон хашгирав гээд атташе Б.Низовцев хэмээн гарын үсгээ зуржээ. Оросын архив. РГАНИ, фонд 5, On 60, Д.382, Л.86-88 Машиндсан эх.
Д.Баярхүү
Пүрэв - 09 сарын 10,
2026
Сэтгэгдэл19
Hi guys .It is digital world .Japan is next generations again.Let escape world again
хужаа нар хор найруулж санасандаа хүрчээ өнөөдөр ч монголчууд бодолтой байх ёстой хужаагийн хөгжлийн галт тэргэнд сууч гэж солиорохоо болих хэрэгтэй
Зүүд
Улс орон маань ийм л чанга хууль дүрэм, засаг төртэй бсан даа. Одоо ямар бага билээ. Хүн дайрсан арабуудыг яаж шийтгэхийг харьяа даа
НАТО Баярхүү гэгч НАТОд МУыг элсүүлнэ гэсэн гэж байгаа. Их эд шүү
НАТО Баярхүү гэгч НАТОд МУыг элсүүлнэ гэсэн гэж байгаа. Их эд шүү
Хүүхэд байхад чих шүргээд л байсан. Гэхдээ нарийн ширийн юм сонсогдохгүй л дээ. Эндээс л олж уншлаа. Д.Баярхүү нийтлэлчид баярлалаа.
1. Gishuun Naiziin Asuultad hariulj bn. Olon jiliin umnu Mongol Uls FATF-n Buh Gishuun Ornii Chuulganaar Sanal Negteigeer Saaral Jagsaalt-d orsoniig Tur Zasag maani sursan hulgaich zangaaraa Ard Tumenees nuusan baivoo. 3 honogiin daraa tohioldoloor medej Aldaa Dutagdal ih baiv ch arai ch Saaral Jagsaaltd orj Buh Gadaad "Communication, Banking Transfers, foreign investment"" geh metiin Hatuu Horio, Sanctions-d arai oroh esgui gedgiig Minii Bie Paris hot ruu ni utasdan helj, guij Mash Delgerengui Unen Zuv MEDEELEL ugie, gishuun buh oronuuddaa uuriinhuu albanii Suvagaar taraaj uguuch gej hussen bilee.
TBB-iin "ALTERNATIVE REPORT"-d ta nar iluu ih ach holbogdol uguh estoi gej tulgaj ch uzej baiv. Material-iig min durtaiya huleen avch taraasan baiv. Ene hurald MongolBanknii ded Euk geh Jargalsaihan ???? gegch oroltsoj Mongoloo hamgaalsan uildel ogt hiigeegui Dulii Dumbe orgin Tatvar Tulugchiin Munguur donshuuchilsan-iig nadad medegdev. Mun yag ene hural deer Pakistan Uls herhen Ulsn Ornoo "Saaral-d" oruulahgui gej Hamgaalan Temtssen Bichleg yavuulj beleglej bv.
3. Getel 7 honogiin daraa Tanai Uls chin Europe-iin HAR JAGSAALT-d ali hediine orson um bn gej medegdlee. SAARAL BISH BUR HAR JAGSAALT-d Orson bn, bas l irgedeesee TAS nuusan um bn gehed ni Uhaan Aldah Shahav. Sangiin Ded Said baisan BulganTuya-iin bichsen mash ih olon buduuleg aldaatai asar marzan haltar zahidaliig BARIMT bolgon ilgeej bv. Ter ued hervee bi anduuraagui bol Huuk ErunhiiSaid, Hurelbaatar SangiinSaid, BulganTuya Ded Said bsn bololtoi. Ingej ed nar Chingis Ih Haanii Tusgaar Mongol Ulsiig Delhiin Shivshig bolgoj baisan ch odoo ch zailaagui bn. Turiin Esreg Onts Notstoi Gemt Hereg hiisen gesen yaltai, barimttai, shiidver ni garchihsan geh ch BulganTuya turiin erh barih deediin deed baiguullagad suusaar baigaag Ard Tumenii Shuuh baiguulj zailuulah uu, esvel oros hiatad amerik 3-iin baiguulsan Understand Damnasan Gemt Heregiin baiguullagad busad gemt hereguudtei hamtatgan odoonoos shiljuulj nehemjlel garg
Odoo ch Sangiin Said asan HurelBaatariin Suganii Us gedeg Social Nertei , MongolBanknii Narantsogt gegch 30%+ Inflation-ee hudal medeelj, undesnii Bor Tugrug-inhee une tsene, amin chanariig ch hamgaalj chadahgui, gadaad orond ch hulhi um yarij shivshiglej, swap-oo ch oilgohgui yariaad yavaag ni sonsood uhaan aldmaar. I do faint "Kinda-sorta". Way to go Bozo.
Jildee barag 2 udaa boldog Delhiin Bank, OUVS, Aziin Hugjiliin Bank-ii Hurald tatvar tulugchidiin munguur ayaldag SangiinYam, MongolBank- ni Idevhi, Ur dun, Oroltsoo-nii talaar alban. esnii Material avaya gej bodoj bn. Deerh 2 Yamnii Said nar sayhan Jordan bil uu iim 1 ulsad hurald suuhaar ochood barag huraldaa suugaagui gej end ajillaj baisan, Mongol Heleer us tsas shig ontsgoi sain yaridag America Zaluu bichij bv. MongolBank haraat busaar bie daan ajillah estoi ch 1 heseg Huuk- iin Ueeel Hamaatan geh Javkhlan Sangiin Said baihdaa MongolBank- iig Davhar Davhar Davhar ATGAJ baisan gedeg. Bohir Sejigtei Dald mungunii Guilgee, ajillagaa zereg ni gadniin anhaarald orson gej unshij bv. Like Bombshell Revelations ever heard.
Жоохон болсон юмыг дэврээж бичихдээ гаргуун хүн шүү дээ яаж дипломат албанд ажиллаж байсан юм болдоо
цемент туйпи будаг шунхы нь өгчихгүй ажилгүй хар шаарнууд шүү. хэдэн чех насаараа донгодолтой амьдрах нь.
чех словак хоёр өөр өөр улсууд болтой словак бол слован гаралтай орос талдаа хэлч ойролцоо чех бол герман талдаа зүүн ерман талдаа оростоо хал балгүй ээлтэй улс болтой польш болгар серб словени венгер гээд словакууд орос талдаа хэл соёл нэгтэй улсууд аа украйн бол орос мөртөө еврей зелинскийд тархиа барууныхнаар угаалгаснаар барахгүй германы нацикм фашизмаар бахархаж туг тэмдгийг биедээ ашиглан үзэл суртлыг шингээж оростой байлдаж байгаа аковчууд билээ Одоо дружков краматорскийн славянскийн районп 50 000 цэрэгтэйгээр бүслэлтэнд тогоонд хумиулчихаад гарч чадахгүй тийчилж байна
Тодорхой юм бичээч ээ. Хэн нь тогоонд орчихоод буй юм бэ ?
1966 онд Монголоос хөөгдөж нутаг буцсан хятадууд өс хонзонгоо авахын тулд Монголд ажиллаж байсан Чехийн ажилчдыг ашиглаж Монголын эсрэг турхирсан юм байна. Харин Орос ах нарын ачаар хужаагийн хорон санаархлаа аврагджээ. Хужаагийн занганд орж тархиа угаалгасан Чехүүдийг нутаг буцаасан нь зөв.
чехеед одоо орсын талдаа ажиллаж байна чехийн кгб хүчтэй
Чех ч Словени шүү. Харин Унгар огт Словени биш