АН С.Зоригтой байхдаа, хамгийн муудаа Н.Алтанхуягтай байхдаа амьд байжээ. Ядахдаа тэд ном уншдаг, гадаад дотоодод юу болж байгааг сонирхдог, дэлхийн үйл явдлыг Монголтойгоо холбож ойлгох гэж оролддог хүмүүс байж.
Өнөөдөр дэлхий ямар нөхцөл байдалтай байна вэ?
Сүүлийн таван жил дэлхий дахин шинэ хүйтэн дайны шинжтэй геополитикийн сөргөлдөөн дунд явж байна. Орос, Украин байлдаж байна. АНУ, Европ нэг талд, ОХУ нөгөө талд зогссон томоохон сөргөлдөөн өрнөв. АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн худалдаанаас хальж технологи, Тайвань, батлан хамгаалах салбарт хүрлээ. Ойрхи Дорнод галтай байна. Ормузын хоолойн асуудал дэлхийн нефтийн асуудал болов. Тэнд юу болохоос дэлхийн шатахууны үнэ, инфляц, тээвэр, үйлдвэрлэл хүртэл хамаарах нөхцөл үүслээ.
Хойд хөрш улс өөрийн садан төрөл шахуу Украинтайгаа хэдэн жил байлдав.
Энэ дайн бас нэг зүйлийг дэлхийд харууллаа. Орчин цагийн дайнд заавал хэдэн сая ам.долларын пуужин, цөмийн бөмбөг хэрэгтэй биш болжээ. Харьцангуй хямд жижиг дрон хэдэн зуун, хэдэн мянган километр нисээд стратегийн байгууламжид цохилт өгдөг цаг ирэв. Украины дронууд Оросын нефть боловсруулах үйлдвэр, агуулах, эрчим хүчний дэд бүтцэд удаа дараа цохилт өгч, дэлхийн эрчим хүчний зах зээл хүртэл үүнийг анхааралтай ажигладаг болов. Бодит гадаад нөхцөл гэвэл энэ.
Гэтэл миний "хайртай" Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: "Гадаад нөхцөл байдал түүхэнд байгаагүй таатай” хэмээн дүгнэжээ. Бүр түүхэнд шүү.
Орос-Украины дайн таатай юу? Ойрхи Дорнодын дайн таатай юу? Ормузын хоолойн хямрал таатай юу? Дэлхийн нефть, шатахууны нийлүүлэлтийн эрсдэл таатай юу? АНУ, БНХАУ-ын стратегийн сөргөлдөөн Монголд таатай юу?
Уг нь манай Ардчилсан нам арай ч ийм байгаагүй юм. АН-ын лидерүүдтэй санал нийлэхгүй байж болно. Алдааг нь шүүмжилж болно. Гэхдээ С.Зориг, Р.Амаржаргал, Баабар, Н.Алтанхуяг гээд үе үеийн АН-ын лидерүүдийн яриаг сонсоход ядахдаа ард нь уншсан ном, үзсэн мэдээ, бодсон бодол мэдрэгддэг байлаа. Өнөөдрийн АН-д харин бодлогын маргаанаас илүү лоозон, судалгаанаас илүү сошиал пост, үзэл санаанаас илүү албан тушаалын зодоон давамгайлдаг болсон мэт.
Эрхэм намын дарга аа, гоо сайхнаасаа гадна тархиндаа хөрөнгө оруулалт хий.
ТЭСО шиг том группийг босгож, удирдаж ирсэн хүн яаж ийм хөнгөн, бодит байдлаас тасарсан юм ярьдаг байна аа гэж гайхмаар. Мөхөс миний үгийг тоохгүй байж болно. Тэгвэл ядаж ТЭСО-гийнхоо цэвэрлэгчээс “Дэлхий дахинд юу болж байна?” гэж нэг асуугаад үз. Магадгүй танаас илүү бодитой хариулт хэлж мэднэ.
Та хэтэрхий вакуумжчихжээ. Ойр тойрныхон нь ч даргаа долдойдон магтаж, хэлсэн бүхнийг нь зөв гэж толгой дохихын оронд олон нийтийн өмнө гарахынх нь өмнө ядаж хэлэх үгийг нь уншиж, баримтыг нь шалгаж, буруу зөрүүг нь хэлж өгдөг баймаар.
Яагаад гэвэл О.Цогтгэрэл гэдэг хүн зөвхөн ТЭСО группийн үүсгэн байгуулагч биш. Бүхэл бүтэн Ардчилсан намын дарга. Монголын улс төрийн хоёр том хүчний нэгийг удирдаж байгаа хүн. Тийм хүний хэлсэн үг намынх нь гадаад бодлогын ойлголт, эдийн засгийн мэдлэг, дэлхий ертөнцийг харж байгаа өнцгийн хэмжүүр болж сонсогдоно. Дэндүү харамсалтай.
АН-ын гишүүн Б.Баттулга
Пүрэв - 09 сарын 10,
2026
Сэтгэгдэл17
Жоохон мөнгөтэй болохоос толгой муутай хүн шүү дээ
Хүрэлсүхийн Буриадуудад өгсөн МАН өөрөө зүгээр үү?
Энэ нөхөр угаасаа боловсрол нимгэн, улс төрийн ямарч туршлага байхгуй, улс төрийн ямарч мэдрэмж үгүй. Энэ янзаараа АН бараг үгүй болох биз..
Мэдрэмжгүй гэдэг үнэн. Оюу толгойн гэрээг гадныханд ашигтай хийж Монгол улсаа хуйгаар нь хохироосон Баярцогт гэдэг урвагчийг дарга болгочихоод байж байгаа нь монголчудаа доромжлоод байгаа юм шиг харагддаг шүү.
бил гейтс эйпштейний гурван хүүхэнтэй холбоотой байснаа хүлээн зөвшөөрлөө
Элий балай юм донгосч байхаар маруужингаа идэж хийгээд зайлаач ээ
Бид нар маруужин гоймонг идэж байгаа юмчин энэ хүний амьдрал сайн байх ёстой
хортой бэлэн гоймон пакеттай поп корны таргалуулагч печенье маргарин барууны энергитектэй унда химийн бодистой хиам мах идсээр өвчингүй хүн алгаа
Нүүр нь нээрээ өөр болчихоо юу даа. Гадаад нөхцөл байдал таагүй байгааг дэлхийн хүн бүхэн мэдэж мэдрэгдэж байна шүү дээ дарга гуай.
Нүүр нь нээрээ өөр болчихоо юу даа. Гадаад нөхцөл байдал таагүй байгааг дэлхийн хүн бүхэн мэдэж мэдрэгдэж байна шүү дээ дарга гуай.
Зэс ,нүүрсний үнэ сайн байхад эдийн засаг муудсан нь үнээн. Жонхуугиин оролцоо бии шүү
Хүүкийн хайралдаг Буриадууд социализмын үеэс Монголчуудыг цэнэглээд сурчихсан.АН Буриадуудын өмч МАН биш Монголчуудын нам.
Хятад, Оросын хооронд гадаад нөхцөл байдал таатай байдаг гэж үү? Хамарын дор хагартай болвоо зайлуу. Татварын дахин хуваарилалтанд оролцож чадахгүй байгаа гомдол бол уу...
Цогтгэрэлийг муулаад АН-ыг лид ергүй нтр гээд бгаа чнь Женкоги йн л явуулага гэдэг нь тун тодор хой ш дээ ! Төвд нохойн гөлөг АН-ын даргад өөрөө санаатай л чааж бгаа !!!
Миний дүү нүүрэндээ гоо сайхны хагалгаа хийлгээрэй
Цэвэр хужаа хүний царай байна.
Цэвэр хужаа хүний царай байна.