АН-ын "4-11" мэдээллийн цаг боллоо.
Энэ үеэр АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: "10 жилийн өмнө нэг тонн нүүрс 30 ам.доллар хүрэхгүй үнэтэй байсан бол сүүлийн хэдэн жилийн турш 100 ам.доллароос дээш үнэтэй байгаа. Өөрөөр хэлбэл, гадаад нөхцөл байдал түүхэнд байхгүй тайтай үед өнөөгийн эрх баригч нар ажиллаж байгаа. Ийм таатай нөхцөлд эдийн засгийн буруу бодлого барьсны улмаас ард иргэдийг доройтуулсан 10 жил, сар өдрүүд өнгөрч байна. Сүүлийн 2-3 сарын хугацаанд 6 гаруй хувь байсан инфляц 12 боллоо. Төсвийн орлого 2.1 их наядаар тасарч байна гэдэг бол бизнесүүд дампуурч байна гэсэн үг. Төв банк бодлогын хүүг нэмчихлээ. Цаашид ээлж дараалан нэмбэл бизнесүүд зээл авч чадахгүй, дампуурах нөхцөлд орно.
Өмнөх Засгийн газар руугаа буруугаа чихсэн хүмүүс гарч ирлээ. Н.Учрал Ерөнхий сайд болохынхоо өмнө УИХ-ын дарга, Тэргүүн Шадар Сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд байсан. Тэр хүн нар, саран дээрээс ирээгүй. Өнгөрсөн 10 жил аль нам засаг барьсан юм. Энэ хүн хаана явсан юм.
АН -ын зүгээс ард иргэдийг орлогыг хамгаалах үүднээс УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан. Энэ хүрээнд шинээр өргөн барих төсөвт НӨАТ-ыг тав хүртэл бууруулах ёстой гэж үзэж байгаа.
" гэв.
Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан: "Сүүлийн жилүүдэд бий болсон амьжиргааны нөхцөл байдал, эдийн засаг хүндрэл бол гадаад нөхцөл байдал, ОХУ-ын дайн гэхээс илүүтэй эрх баригчдын 10 жилийн алдаатай бодлогын үр дүн. Нүүрс, зэс, алтны үнэ өсөлттэй байгаа энэ цаг хугацаанд Засгийн Газар төсвөө хэт тэлсэн, эдийн засаг дахь төрийн оролцоог хэт нэмэгдүүлсний улмаас Монголчууд өөрсдөө махаа худалдаж авч чадахгүй байна гэдэг тул гутамшиг. УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит бус хурлаар иргэдийн орлогын хамгаалах, шатахуун эрчим хүчний аюулгүй байдлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоол нь нэгдүгээрт, Макро эдийн засаг.
Ерөнхий сайд Н.Учрал төсвийн зардлыг 1.4 их наядаар бууруулна гэж хэллээ. Одоогийн байдлаар төсвийн алдагдал 2.4 их наяд хүрчихээд байгаа энэ үед 1.4 их наядын тодотгол хангалтгүй. Бидний зүгээс төсвийн алдагдлыг бүр мөсөн арилгаж орж ирэхийг шаардаж байна.
Хоёрдугаарт. 2027 оны төсөв дээр эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор НӨАТ-ыг 10 хувиас 5 хувь болгож бууруулаан шинэ төсвийг оруулж ирэх ёстой.
Мөн Засгийн газар шатахууны нөөц, түгээлтийн менежмент дээр шуурхай төлөвлөгөө гаргаж, иргэддээ танилцуулах хэрэгтэй гэв.
Түүнчлэн Засгийн газар нэгэнт төсвийн тодотголоо өргөн мэдүүлсэн тул УИХ-ын дарга яаралтай ээлжит бус чуулган зарлаж, хэлэлцэх ёстой гэсэн юм.
М.Чой
Лхагва - 09 сарын 09,
2026
Сэтгэгдэл3
Хэрэг хуучрахгүй . День Хуар , Номгүйбаяр гэсэн хятадын ляньхуа хунхуузууд Сэлэнгийн Хүдэрт Энхтуяа гэдэг бүсгүйн энгэрт МАН ынхаа тэмдгийг зүүж өгөөд архиар шахаж согтоогоод хоёр талаас мордоцгоож комоон бээбии гэж орилолдон хүчиндсэн. Энэ хэргийг хэзээ сэргээж шалгах вэ? Хэзээ шударга ёс Монголд тогтох вэ?
Yeah, no kidding. Way to go Bozo. You got something up your Sleeve, in particular, to creep or crawl to be tapped in Government Seats. Better you install a Shadow Government headed by E.Batuul, the only able Leader in Reforming the society landslide to fix staffs if really serious. Otherwise you sound Ridiculous n Shallow. By the way your Party has scored 42 Parliament Seats not because you were Strong but the Peoples Party was too weak due to OE's extremely poor leadership.
ардчилсан намын төр барьж эхлээд цэнхэр ягаан тасалбараар өмч хувьчлал хийж ард түмэн баяжина гэсэнээс болж үйлдвэр завод уул уурхайгаа сүйрүүлж монголыг мөхөөж байгаа гэмт хэрэгтнүүдт хууль үйлчлэхгүй улам доройтуулсаар мрлээ оюу толгойн авилгачид монгол орныг оюу толгойн замаар оруулж дуусахгүй