sonin.mn

“Pegasus 3”, “Кунфу хөлбөмбөгчин эмэгтэйчүүд”, “Dear you”, “All Wishes Come True” зэрэг дөрвөн киноны тасалбарын орлого нь тус бүр 4.4 тэрбум юань, 2.2 тэрбум юань, 2 тэрбум юань, 1.4 тэрбум юаньд хүрч, 2026 оны жилийн кино тасалбарын орлогын жагсаалтын эхний дөрөвт бичигдэж байна. Эдгээр дөрвөн кино бүтээл нь төрөл жанар болон үзэгчдийн хүрээгээрээ харилцан нөхөж, энэ оны киноны зах зээлийн гол орлогыг бүрдүүлж байна. 




Тэдгээрээс инээдмийн кино “Кунфу хөлбөмбөгчин эмэгтэйчүүд” бүтээл нь жирийн иргэдээс бүрдсэн эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн баг кунфугийн ур чадварыг хөлбөмбөгтэй хослуулан “Дээдийн дээд цом”-ын төлөө өрсөлдөж, улмаар бүх саадыг даван аваргын төлөөх ялалтад хүрсэн үйл явдлыг өгүүлдэг. Олон үзэгчдийн үзэж байгаагаар тус кино нь Жөү Шинчигийн инээдмийн бүтээлүүдийн хошин өнгө аясыг үргэлжлүүлж, баялаг төсөөлөл, эрч хүчтэй спортын өрсөлдөөнөөр дамжуулан үзэгчдийн сэтгэлд сонгодог инээдмийн кинонуудын тухай дурсамжийг дахин сэргээж чаджээ. 




“Dear you” кино нь гадаадад суугаа хятадуудын гэр бүлдээ илгээдэг захидал, бичгээр гол шугамаа болгон, амьдралаа залгуулахаар далайг гатлан Зүүн Өмнөд Азийг зорьсон ахмад үеийн хятад цагаачид эх нутаг дахь гэр бүл, төрөл садантайгаа бие биедээ санаа тавьж, харилцан түшиж дэмжиж ирсэн сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлдэг. Чин сэтгэлээсээ, энгийн бөгөөд үнэн бодит өгүүлэмжээрээ тус кино үзэгчдийн сонирхлыг тасралтгүй татаж, кино театруудын дэлгэцнээ эрэлттэй хэвээр байгаа бөгөөд тасалбарын орлогоо нь тасралтгүй нэмэгдсээр байна. Мэдээлснээр, тус киноны прокатын эрхийн хугацааг дахин сунгаж, 8 дугаар сарын 31 хүртэл үзүүлэхээр болжээ. “Dear you” кино нь Сингапур, Малайз, Австрали, Вьетнам, Тайланд зэрэг олон улсын кино театруудад ээлж дараалан гарч эхэлсэн байна. Одоогоор тус киноны гадаад дахь тасалбарын орлого тогтвортой өссөөр байна. 



Үүнээс гадна “All Wishes Come True” хэмээх инээдмийн анимэйшн кино нь Хятадын уламжлалт домгоос санаа авч, хөх, ногоон өнгө хосолсон уул усны уламжлалт уран зургийн хэв маягаар Пэнлайгийн дагшин төгс үзэмжийг бүтээж, дорнын гоо зүйн өвөрмөц утга агуулгыг бүрэн дүүрэн харуулжээ. Дэлгэцнээ гарснаас хойш тус киноны тасалбарын орлого тогтвортой өсөж, үзэгчдийн үнэлгээ, нэр хүнд нь тасралтгүй нэмэгдэж байна. Одоогоор тус киноны уран бүтээлч, продюсерын баг уг бүтээл 8 дугаар сарын 13-наас эхлэн дэлхийн олон улс, бүс нутагт гарна гэдгийг зарлаад байна. Тухайлбал, 8 дугаар сарын 13-нд Австрали, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвинейд, 8 дугаар сарын 14-нд Хойд Америк, Их Британи, Ирланд, Нидерландад, 9 дүгээр сарын 4-нд Бельги, Люксембургт гарч эхлэх ажээ. 








Энэ он гарснаас хойш дотооддоо үйлдвэрлэсэн кинонууд Хятадын кино зах зээлд давамгай байр суурь эзэлж байна. Тухайлбал, зуны киноны гол бүтээлүүд тасралтгүй тэргүүлж, нээлтээ хүлээж буй олон шинэ кино хүчээ авч байгаа бөгөөд дотоодын киноны зах зээлийн халуун уур амьсгал буурахгүй байна. Үүний дотор “Луу ресторанд тавтай морилно уу” хэмээх кино 8 дугаар сарын 11-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Тус бүтээл нь дайны нөхцөлд хувь хүний амьдрал, хувь заяа хэрхэн өөрчлөгддөг тухай өгүүлж, кинонд гэр бүлээ тэжээж, өр зээлээ төлөхийн тулд Хятадын тогооч Шюй Фү Ойрх Дорнодыг зорин, нэгэн хятад рестораны ерөнхий тогоочоор ажиллахаар болсон тухай гарна. Тэрээр рестораны урд танхимын менежер Ма Жүншэнтэй хамтран, “Луу ресторан”-ыг амжилттай ажиллуулж, үйл ажиллагаа нь улам бүр өргөжин хөгжиж байх үед дайн дэгдэж, тэдний амьдралын хувь заяа гэнэт эргэхэд хүрдэг. 




Адал явдалт, тулаант кино “Одиссей” нь 8 дугаар сарын 14-нд нээлтээ хийх бөгөөд Хомерын зохиол бүтээлд мөнхөрсөн баатарлаг домгийг том дэлгэцнээ амилуулж байна. Тус кинонд Трояны дайны дараа Одиссей төрөлх нутагтаа буцахын тулд олон жилийн турш үргэлжлэх урт, адал явдал дүүрэн аялалд гарсан үйл явдлыг өгүүлнэ.