Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнөөдөр Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартоныг хүлээн авч уулзаж Оюу толгой төслийн талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд сайд Г.Дамдинням Оюу толгой төслийн менежментийн хэлэлцээрийг амжилттай байгуулсныг тэмдэглээд зээлийн хүүг бууруулах, 2026 оны намарт багтаан ногдол ашгийг олгож эхлэх Монголын талын байр суурийг илэрхийллээ. Тэрбээр Оюу толгойн хэлэлцээрийн эцсийн үр дүн Монголын ард түмэнд бодитой, мэдэгдэхүйц үр ашгаа өгөх ёстойг онцлон тэмдэглэв.
Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон менежментийн хэлэлцээрийг амжилттай байгуулагдсанд сайд Г.Дамдиннямд талархал илэрхийлээд Рио Тинто компани Монголын ард түмнийг хүндэтгэж байгаа бөгөөд талууд харилцан ашигтай хамтран ажиллахад харилцан итгэлцэл чухал гэдгийг онцлов. Монголын ард түмэнд үр өгөөжтэй байлгахад зээлийн хүүг бууруулахаас гадна бусад олон орон зай, хамтран ажиллах хэлбэрүүд байгааг тэмдэглэв.
Мягмар - 06 сарын 30,
2026

Сэтгэгдэл5
ОЭ-ийн ЗГ, гишүүн Батнайрамдал нар ОТ-н гэрээ хэлэлцээрийг их урагшлуулсан
Оюутолгойн өр зээлийн хүүд Монгол улс өдөр бүр 15 тэрбум төгрөг төлдөг ийм муу төслийг зогсоо. Оюутолгойгоос гарч байгаа баяжмалын шууд 34% ав. Өгөхгүй гэвэл шууд хааж, Рио Тинтог ахиж Монголд бүү оруул.
Маргааш Ашигт малтмалын тухай хуульд гэнэт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэхээр болсон гэнэ. Ингэж эрэлхэг болж жүжиг тоглож бгаад Наадмыг тааруулж том өөрчлөлт оруулах гээд бн даа энэ сда нар
Монакогийн дэлбэрэлт: Хоригт орсон Украины олигархийг хөнөөхийг оролдсон хэрэг: Монте-Карло дахь орон сууцны барилгын үүдний танхимд хүчтэй дэлбэрэлт болжээ. Халдлагын бай нь 2023 оны сүүлээр Зеленскийгийн хувийн хоригт хамрагдсан Форбесийн шилдэг 100 жагсаалтад багтсан Украины хуучин бизнесмэн байв. Олигархи өөрөө, түүний эхнэр, 13 настай хүү нь шархаджээ. Эцэг эх нь Ниццагийн эмнэлэгт хүнд байдалд байгаа бөгөөд өсвөр насны хүүхэд хөнгөн гэмтэл авчээ. Монакогийн Ерөнхий сайд Кристоф Мирман энэ явдлыг террорист халдлага гэж нэрлээд, энэ бол вант улсын хувьд урьд өмнө байгаагүй үйл явдал гэж тэмдэглэжээ. Ханхүү II Альберт гүнээ цочирдсоноо илэрхийлэв.
Ха ха утсан хүүхэлдэй жүжиг тавьчих гэж