Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна. Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв. Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Пүрэв - 06 сарын 11,
2026
Сэтгэгдэл5
Кинигатай праздник ажилаа аваад шууд хужааруу шаасан а. бас ажилаа аваад дараагийн одор хужаагийн элчинтэй уулзсан гэсэн юуууууу вэ юууууу вэ
Архичин нөхрийн авир мөн.
Архи уугаад авгай хүүхэн эргүүлж хайдаг шигээ гэнэт хятадаас хайж сураад явна. Инээдэмтэй хүн. Өөрсдөө хийхийг бодохгүй тэнэгтэх гэж.
中國高考曾被視為改變命運的重要途徑。 但在中國經濟下行、青年失業率攀升、高校擴招與學歷貶值的背景下, 越來越多中國人開始覺醒:在中國,靠讀書和學歷再也無法改變命運了!Хятадын Үндэсний Их Сургуулийн Элсэлтийн Шалгалт (Гаокао) нь хувь заяаг өөрчлөх чухал зам гэж нэгэн цагт үздэг байсан. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засгийн уналт, залуучуудын ажилгүйдэл нэмэгдэж, их сургуульд элсэгчид нэмэгдэж, эрдмийн зэрэг цөөрсөн зэрэгтэй холбоотойгоор улам олон Хятад хүмүүс ойлгож эхэлж байна: Хятадад суралцаж, эрдмийн зэрэг авах нь хувь заяаг өөрчилж чадахгүй болсон!
中國榴蓮崩盤跌成白菜價,榴蓮成堆壹落千丈!20塊買壹個!滿街變質毒榴蓮市民集體踩坑,發軟發黴酒精味,垃圾榴蓮壹口都不能吃,全扔垃圾桶!Хятадад дурианы үнэ хамгийн доод түвшинд хүртэл унасан бөгөөд дурианы овоолго 20 юань хүртэл буурчээ! Гудамжнууд муудсан, хортой дурианаар дүүрэн байгаа нь оршин суугчдын дунд айдас төрүүлж байна. Дурианууд нь зөөлөн, хөгцөрсөн, архины үнэртэй; тэдгээр нь маш муу тул идэж болохгүй бөгөөд хаях хэрэгтэй болдог!