Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас “Ардын нам-Ард түмэндээ” аяныг өнөөдрөөс орон даяар эхлүүлж байна.
МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд, Нарийн бичиг нарын дарга нар, УИХ-ын гишүүд, дэд сайд нараар ахлуулсан баг 21 аймаг, 330 сумын намын анхан шатны нэгжид очиж гишүүд, дэмжигчидтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно.
Монгол Ардын намын дарга Н.Учрал 31 дүгээр Их хурлаар намын даргаар сонгогдохдоо Ардын нам ард түмэндээ хүрч ажилладаг, гишүүдээ сонсдог, тэднийхээ харилцаа холбоог идэвхжүүлдэг нам болно гэсэн уриалгыг бодит ажил болгосоор байна.
Тодруулбал, Монгол Ардын намаас болон УИХ, Засгийн газраас явуулж буй бодлого, шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлууд, Монгол Ардын намын дарга Н.Учралын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”, гишүүн төвтэй E4 стратеги, намын гишүүдийн бүртгэл, харилцааны Enam 3.0 платформын талаар танилцуулах, иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох зорилготой юм.
Одоогоор Монгол Ардын намын дарга Н.Учрал 11 аймагт, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар 19 аймагт ажиллаад байна.
Мөн намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг болон Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын 11 хороо, Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газраас “Гишүүн төвтэй E4 стратеги”-ийг нийслэлийн есөн дүүрэгт танилцуулаад байгаа юм. Тэгвэл энэ удаад Монгол Ардын намын УИХ-ын гишүүд, мөн дэд сайд, намын Нарийн бичгийн дарга нарын тэргүүлсэн баг орон нутагт 2026 оны зургаадугаар сарын 10-аас зургаадугаар сарын 25 хүртэл ажиллаж намын гишүүд, дэмжигчид, иргэд олон нийттэй уулзана.
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл10
Иргэдийг хуурах худал амлалтын тоогоо бас нэгээр нэмэх гэж байгаа юм уу? Сүржин нэр, уриа бодож олохоор л их ажил хийсэнд тооцогдоно гэж итгэдэг болж дээ МАН гарууд
“Ардчилсан намын Ардын намынхныг хөрөнгийг хурааж ард түмэндээ өгье ” аян орон даяар эхэллээ
Ардын намын ганц чаддаг ажил нь хаа очиж сонгуулиа сайн хийчихдэг юм ! Сайн хийгээд бүүр сурчихсан ! Ард түмэн улс орон нь муу байна уу тэр нь хамаагүй ! сонгуульд нь ялчихад л болоо ! МАН ын дээрэмчидэд эзлэгдсэн Монгол улсаа гэж хөөрхий !
Тийм шүү. Сонгоод л уйлаад байх юм даа гэж.
МАН.д итгэдэг хүн байхгүй ээ
Ард түмэн нь яаж амьдарч байгаа нь эх орноо зарж идсэн луйварчин хулгайчуудад хамаагүй юм биздээ дахин идэж ууж цуслах гээд сонгуулийн ажлаа хийж байна.Ичээчээ хулгайчуудааааа
Коммунистуудын ээлжит хууралт хулхидалт
Урдаас нь салаавч өгцгөөх хэрэгтэй шд
“Ардчилсан нам Ардын намынхныг хөрөнгийг хурааж ард түмэндээ өгье ” аян орон даяар эхэллээ
Улс орноо дайн байлдаан болж байгаа орнууд шиг болгож хаячихаад ямар нүүрээрээ "Ард түмэндээ хайртай" аян маян зохиож чаддаг байнаа. Зүгээр л нэг хэсэгтээ чимээгүйхэн алга болчихож болдоггүй юм уу.