Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадварыг сайжруулах тухай олон жил ярьж ирсэн. Гэвч эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх нэг асуудал болох гадаадын банкны салбар байгуулах асуудал өнөөдрийг хүртэл бодит ахиц багатай хэвээр байна. Зарим нь үүнийг үндэсний банкны салбарт эрсдэл дагуулна гэж хардаг бол нөгөө хэсэг нь эдийн засгийн шинэ боломж гэж үздэг. Харин бодит байдал дээр гадаадын банкны салбар Монголд байгуулагдах нь хамгийн түрүүнд Монголын иргэд, аж ахуйн нэгжүүдэд ашигтай шийдвэр байх магадлал өндөр.
Өнөөдрийн байдлаар Монголын банкны зах зээлд цөөн тооны томоохон банк зонхилж байна. Зах зээл төвлөрсөн бүтэцтэй байх нь тодорхой хэмжээнд тогтвортой байдлыг хангадаг ч нөгөө талаас өрсөлдөөнийг хязгаарлаж, санхүүгийн үйлчилгээний өртөг өндөр хэвээр үлдэх шалтгаан болдог.
Иргэдийн хувьд зээлийн хүү өндөр, хадгаламжийн өгөөж харьцангуй бага, үйлчилгээний шимтгэл буурахгүй байгаа нь үүний нэг илрэл юм.
Харин олон улсын туршлагатай, санхүүгийн томоохон чадавхтай банкнууд Монголын зах зээлд нэвтэрснээр өрсөлдөөн эрчимжинэ. Өрсөлдөөн бий болсон нөхцөлд банк бүр харилцагчаа хадгалах, шинээр татахын тулд үйлчилгээний чанар, хүртээмж, нөхцөлөө сайжруулах шаардлагатай болдог. Үүний үр дүнд эцсийн хэрэглэгч буюу Монголын иргэд илүү хожих боломжтой.
Гадаадын банкны оролцооны хамгийн том давуу тал нь санхүүжилтийн эх үүсвэрийн өртөгтэй холбоотой. Олон улсын банкууд дэлхийн зах зээлээс харьцангуй хямд эх үүсвэр татах боломжтой байдаг. Энэ нь бизнесүүдэд олгох зээлийн өртөг буурах, урт хугацааны санхүүжилтийн боломж нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг. Ялангуяа үйлдвэрлэл, дэд бүтэц, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад урт хугацааны, тогтвортой санхүүжилт хамгийн их дутагдаж байгаа өнөө үед энэ нь томоохон дэмжлэг болох юм.
Монголын бизнес эрхлэгчид олон улсын төлбөр тооцоо хийх, худалдааны санхүүжилт авах, баталгаа гаргуулах зэрэгт өндөр зардал төлөх нь түгээмэл.
Харин гадаадын банкны салбарууд олон улсын сүлжээ, туршлагаа ашиглан эдгээр үйлчилгээг илүү шуурхай, үр ашигтай хүргэх боломжтой. Ингэснээр Монголын компаниудын өрсөлдөх чадвар зөвхөн дотооддоо төдийгүй олон улсын зах зээлд ч нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.
Мөн гадаадын банк орж ирэх нь зөвхөн хөрөнгө мөнгөний асуудал биш юм. Тэдгээр байгууллага дэлхийн түвшний эрсдэлийн удирдлага, дижитал үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог авчирдаг. Өнөөдөр хэрэглэгчид банкнаас зөвхөн мөнгө хадгалах, зээл авах үйлчилгээ бус, хурдтай, найдвартай, технологид суурилсан шийдлийг хүсэж байна. Ийм шаардлага нэмэгдэхийн хэрээр дотоодын банкууд ч шинэчлэл хийхээс өөр аргагүй болно. Өөрөөр хэлбэл, гадаадын банкны оролцоо нь салбарын нийт хөгжлийг хурдасгах хөшүүрэг болж чадна.
Зарим хүмүүс гадаадын банк орж ирвэл үндэсний банкуудын ашиг буурч, зах зээлээ алдана гэж болгоомжилдог. Гэвч зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчим нь өрсөлдөөн юм. Өрсөлдөөнөөс хамгаалж биш, өрсөлдөх чадварыг нь сайжруулж байж үндэсний компаниуд урт хугацаанд хүчирхэгждэг. Өнөөдөр Монголын томоохон банкууд бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд хүрэхийг зорьж байгаа бол олон улсын тоглогчидтой нэг зах зээлд ажиллах туршлага нь өөрөө хөгжлийн боломж болох юм.
Хамгийн гол нь гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улсын хууль тогтоомж, Монголбанкны хяналт, зохицуулалтын хүрээнд ажиллана.
Тиймээс үндэсний эрх ашиг хөндөгдөнө гэхээсээ илүүтэйгээр олон улсын шилдэг туршлага, хөрөнгө, технологийг дотоодын зах зээлд нутагшуулах боломж гэж харах нь илүү бодитой юм.
Монгол Улс эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилго тавьж байгаа бол дэлхийд нээлттэй байх шаардлагатай.
Гадаадын банкны салбар байгуулагдана гэдэг нь хэн нэгэн байгууллагад давуу байдал олгох тухай асуудал биш. Харин Монголын иргэдэд илүү сайн үйлчилгээ, бизнесүүдэд илүү боломжийн санхүүжилт, эдийн засагт илүү өрсөлдөөн, илүү хөгжил авчрах тухай асуудал юм.
Тиймээс гадаадын банкны салбар Монголд байгуулагдах нь хамгийн ихээр Монголчуудад ашигтай шийдвэр байх болно. Өрсөлдөөнөөс үүдэх үр өгөөжийг иргэн, бизнес, улмаар улсын эдийн засаг бүхэлдээ хүртэх боломжтой. Энэ бол гаднынхны бус, Монголын хөгжлийн төлөөх алхам юм.
Г.Лүүрэв
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл26
Хэлж мэдэхгүй.
уул уурхай барьцаалсан зээл өгнө үү гэхээр ядуус зориулж хэрэглээний зээл өгнө гэж бодож орж ирэх тэнэг гадаад байхгүй илүү зовлон шүү дээ түүнээс биш алт мөнгө зэстэй урантай уурхай барьцаалсан дээр гэж үзнэ.
Монгол хулгайч нар банк, санхүүд байгаа цагт ашиг байхгүй.
Тэмбүүтэй хужаагийн банк л биш шүү.
чи тэмбүүгээ эхлээд эмчлээчээ хавийн эр эмийг өвчлүүлчлээ заваан гомо чинь
Эрхбиш МАН - ынхны шуналыг хязгаарлаж - шулааныг намжаах болов уу ...
Тоож орж ирэх банк байхгүй ! Инцляц өндөр ! Өнөөдрийн 4000 төгрөгийн талх жилийн дараа 6000 болно ! 37000 үнэтэй мах 57000 болно ! имй балай улсад тоож орж ирэх банк байхгүй ээ ! Мөрөөдсөний хэрэггүй !!
ёстой мэдэхгүй юм даа
Дэлхийд гадны банк байдаггүй 8-н улс бий.тэдний 1нь Монгол улс. Бодооч Монголчуудаа
Дэлхийд гадны банк байдаггүй 8-н улс бий.тэдний 1нь Монгол улс. Бодооч Монголчуудаа
Манай Монголд санхүүгийн ( банк ч орно,төсвийн зарцуулалт ямар байх ёстой огт мэддэггүй тэгээд тийм ажилтай өөрөө тулгарч хийж үзээгүй хүмүүс ажилладаг Монгол банк ,арилжааны банкууд гэгчид болон Сангийн яам ч үүнд бүрэн утгаараа орно). Тийм учраас Төсвийн зарцуулалтыг болон зээл тусламжийг ( Зээл тусламж бол зөвхөн Монгол улс түүний ард түмэнд зориулагдсан санхүүгийн дэм)албан тушаалаа ашиглаж хайр найргүй ямар ч бодлогогүй зарцуулж үрэн таран хийгээд сурчихсан. Үүгээрээ хэдэн хүмүүс улс төр ,нам гэдгээрээ хүзүүгээрээ холбогдоод Монголчуудынхаа хүртэх ёстойн 90% ийг хэдүүлхэнээ дээрэмдэн авч баян цатгалангаараа гайхуулж тэнэгттдэг дебиль Улс төрчидтэй. Банкны хүү max 1 жилийн 5-6%% байх ёстой
Манай Монголыг сүйрүүлдэг хамгийн хариуцлагагүй хүмүүс бол Улс төрчид болон санхүүгийн салбарын удирдлагад байдаг л хэдхээн хүн. Тэд 1. Амин хувийнхаа эрх ашиг 1- т тавьдаг. 2. Монголын ард түмэнд өөрөө хэзээ ч биелүүлж чадах толгой ч байхгүй байж эсэн бусын юм амлаж албан тушаал хэмээх эрхмэдэлд хүрэх донтон садистууд болдогТэд мөнгө гэж үг ч мартсан. Яагаад гэвэл эрх мэдэл байхад мөнгө юу ч биш гээд ойлгож эхэлчихсэн. 3. Тэд олон түмний хөрөнгө(үүнд: төсвийн орлого болон банкны дүрмийн сан ,эх үүсвэрүүд орно)хайр найргүй цацаж байх боломж олгосон Санхүүгийн талаарх хуультай!!!! Зардлын менеджмент санхүүгийн амин сүнс гэж мэдэх ч үгүй учраас тэрбум ,их наядаар нь хулгайлж өөгшчихөөд байна!! 4. Монголын маань жирийн иргэд болохоор маш их татвар төлөхийн хажуугаар банк & ббсб ,ломбард г.м шулаачдад шулуулж ядарч доройтсоор. Зүгээр л 1 жилийн 5-6% ийн хүүтэй зээл олгоод эхэлбэл хүн бүр маш хариуцлагатай болж манай Монгол улс суга хөгжөөд ирнэ!! Үүнд нүүрс ба зэс чинь ямар ч нөлөөгүй
Санал нэг байна. ТӨРИЙН САНГИЙН УЛСЫН байцаагч нар бүгд Америкийн хуурамч лицензээр мэргэжлийн нягтлан бодогч гэж явдаг улс болгосон дарлагч бүлэгт хатуу хариуг өгөх цаг болсон. Санхүүгийн гэж нэрлэгдэх бүх хүнийг шоронд хийж монголын хамгийн том цөл болох Говь алтай өмнөх газарт нутаг зааж цөлөх хэрэгтэй. Бузар хүүрнүүд ард түмнийг хамгийн их зовоосон тул хамгийн хэцүү хязгаар нутаг цөлөхөөс өөр замгүй.
монгол банканы захирал хуугийнхээ данс руу 168 сая доллар шилжуулснийг илчилсэн нэг залууг гомо болгож харлуулж байгаа бололтой. Монгол банканы захиралын хургэн дуу нь еронхийлэгчийн баруун гар юм байхаа
Монгол банкныханыг алах юмсан муу хүүрнүүд.
Монголд гадаадын хөрөнгө оруулалттай дэлгүүрүүд бий болж байж манай дэлгүүрүүдийн үйлчилгээ сайжирсан, 2000 оны эхээр монгол дэлгүүрүүд үйлчлүүлэгчдийг жорлондоо ч оруулдаггүй байж бил ээ,
ДАНДАА ХУДЛАА ШААСАН ДАНДАА ИРГЭДЭЭРЭЭ ТОГЛОСОН ОЛИГАРХИ ҮЗЭЛТЭЙ ДАН ТОНОН ДЭЭРЭМЧИД... БИ БАГА ИДСЭН...ЧИ ИХ ИДСЭН.... ИЙМ Л ҮЗЭЛТЭЙ ДАЙН ХОРЖООН.... ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ХҮРТЭЛ ИДЭЖ УУГААД АЙДАСТАЙ ...ИЙМ МОНГОЛ УЛСАД ХЭН Ч ТОГТОХВЭЭ ДЭЭ... ХАЙРАН МОНГОЛ ЭНХБАЯР ГЭЖ НЭГМУУ ЭРГҮҮ 2008.07.01-НД МУУ НУТАГГҮЙ ГУЙЛГАЧИН ЭЛБЭГДОРЖИЙГ БУУДААД АЛЧИХ БАЙСАН ЮМ ТЭР ШӨНӨ... ТЭГЭЭД Л ӨӨРИЙГӨӨ ОЙМСЫГ НЬ ГОЗОЙЛГУУЛЖ БАЙГААМ ДАА
Энхбаярын Батшугар Монгол банкны дэд ерөнхийлөгч хийхдээ хулгайчаа харуулсан. Тэгэхээр таарсан хулгайч болсон.

Bayarlalaa. TVRGEN GADAADIIN BANK ORJ IREXBOLTUGAI!
Жүүдийн сатанист эдийн засгийн алуурчдын шоронд монголчуудыг гавлаж гинжлээд дуусгах "сайхан" бодлого байна.
гадаадын банк Монгол улсын дарга нарт бол хадны мангас танк орж ирнэ гэдэг улгэр !!!!!! муусайн ялаанууд улныханд бол бага хуутэй зээл !!!!!!!