УИХ-ын гишүүн Б.Жаргалан сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ тэрээр: "Засагт хамтрах санал тавьж байгаа нь нам доторх хяналтаа алдсан, цаашид бие даан засаглах ямар ч боломжгүй болсноо хүлээн зөвшөөрч байна гэж би бодож байна. МАН-ын дотоод асуудал Монгол Улсын зовлон болж, маш олон саад бэрхшээл үүсгэж байна.
Бид живж байгаа хөлөг онгоцонд сууж болохгүй. Бид 2027 онд Ардчилсан Ерөнхийлөгчтэй болох ёстой.
Тэгж байж энэ олон алдаа, завхралыг залруулах боломж бүрдэнэ. Өнгөрсөн хугацаанд ардчиллаас ухарсан, хүний эрх, эрх чөлөөнд халдсан шинжтэй зүйлс маш их болсон. Үүнийг засахын тулд Ардчилсан нам хүчирхэг байж, эрх баригчдын алдаа завхралыг илчилж ажиллах ёстой гэж харж байна.
Бид 2027 оны Ардчилсан Ерөнхийлөгчтэй болох бэлтгэл ажлаа хийж байна.
Цаашлаад 2028 онд Ардчилсан нам дангаараа засаглах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ улсад болохгүй байгаа зүйлс юу байна, МАН олон жил засаглахдаа гаргасан алдааг хэрхэн засах вэ гэдэг дээр хийх ажил маш их байна. Энэ хоёр жилийн хугацаанд бид энэ чиглэлд асар их чармайлт гаргаж ажиллах ёстой гэж үзэж байна.
Бид саяхан нам дотроо бүтцийн шинэчлэл хийлээ. Намын дэргэд бодлого, судалгааны хүрээлэн байгууллаа. Мөн бодлогын зөвлөлүүд байгуулагдаж байна. Тиймээс энэ хоёр жилийн хугацаанд Ардчилсан нам дотооддоо хийх ажил их байна гэж харж байгаа. Ингэж байж бид 2027-2028 онд ард иргэдээсээ итгэл, саналыг нь хүсэж очно.
Эс бөгөөс МАН-ын дотоод асуудлыг аргацаах, эсвэл аль нэг Засгийн газрыг тогтоон барих зорилгоор хамтарсан Засгийн газарт нэр зүүх нь зохимжгүй гэж бодож байна.
2024 онд хамтарсан Засгийн газар байгуулсан. Тэр нь юу болсон билээ гэдгийг бүгд мэдэж байгаа. МАН-ын Бага хурал хуралдаад эцэст нь бүх алдааг Ардчилсан нам руу чихэж, манай намыг Засгийн газраас гаргасан тохиолдол бий.
Өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газар байгуулах болгонд асуудал гарч байсан гэж харж байна. Ардчилсан намын залуу гишүүний хувьд, Ардчиллын 36 жилийн түүхэнд анх удаа ялалт байгуулах бодит боломж 2028 онд байна гэж харж байгаа. Тэр боломжийн төлөө бид бүх хүч, боломжоо дайчлах болно. Одоо бол хамтрах цаг хугацаа биш байх." гэв.
Н.Отгончимэг
Лхагва - 05 сарын 20,
2026
Сэтгэгдэл4
ҮҮНЭЭС ӨӨР ҮНЭН ГЭЖ ҮГҮЙ. АН -д ШУРГАЛСАН БЭРТЭГЧИНГҮҮД л МАН-тай нийлж АН -ыг мөхөөж, цаашлаад МОНГОЛ -ыг хохироох гэж зүтгэж байгаа. !!!
МАН сонгууль дөхөөд ирэхээр та нарыг жийгээд хамаг бурууг тохно.
Одоо ийм нэг жагсаалтын гэж арын хаалгыг хаах хэрэгтэй баян айлын болон өмнөх гишүүдийн хүүхдүүдээ чихдэг хахуульны хаалга болсон ард түмэнд таалагдахгүй бол энэ хаалгаах мөнгө төлөөд нөгөө талаас орж ирээд хуцаад унадаг болсон байгаа биз. Оюук сда 126 гишүүнтэй болгож болно гэхдээ ард түмнээс асуухгүй орж ирдэг энэ мэт юмнуудыг оруулж ирэх ёсгүй байсан юм. Ирэх сонгулиас өмнө энийг хаах хэрэгтэй. Сонгууль үзвэл энэ авгай лав 10 хүний ч санал авахгүй энэ бол ардчилал бишээ.
Нямбаатай нийлээд Учралыг огцруул