5-р сарын 14-нд БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гүө Жякүнь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Хятад улс энэ оны 5-р сарын 18-19-ний хооронд Шанхай хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (APEC)-ийн Ахлах албан тушаалтнуудын хоёр дахь уулзалтыг (SOM2) зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үү гэж сурвалжлагч асуув.
Гүө Жякүнь хэлэхдээ, APEC-ийн Ахлах албан тушаалтнуудын уулзалт нь Удирдагчдын уулзалтын үр дүнд бэлтгэх гол суваг бөгөөд жилд 4-5 удаа болдог. Энэхүү уулзалтаар APEC-ийн хамтын ажиллагааны энэ жилийн дунд үеийн тоймыг хийж, оны дээд хагасын үр дүнг нэгтгэж, оны доод хагаст болох янз бүрийн арга хэмжээ болон Удирдагчдын уулзалтын үр дүнгийн үндэс суурийг тавих болно гэжээ.
Түүнчлэн, Ахлах албан тушаалтнуудын уулзалтаас өмнө APEC-ийн олон хороо, ажлын хэсгүүд 5-р сарын 11-17-ны хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн асуудал, харилцаа холбоо, хүнсний аюулгүй байдал зэрэг салбаруудыг хамарсан 40 орчим хурал уулзалт зохион байгуулна. Эдгээр уулзалтад АПЕК-ийн гишүүн эдийн засаг, Нарийн бичгийн дарга нарын газар болон ажиглагч байгууллагуудын 1000 гаруй төлөөлөгч оролцоно гэж тооцоолж байна.
Ням - 05 сарын 17,
2026
Сэтгэгдэл0