Ерөнхий сайдын гуталд орсон чулуу
Шинэхэн Ерөнхий сайд хадны завсар хавчуулагдсан халиу мэт болоод сар шахмын нүүр үзэв. Сонгуулиуд ойртож, намын эв нэгдлийг зангидах нь түүний түүхэн үүрэг. Гэтэл Хотын дарга нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдөхөө байгаад удсан. Дээр нь ил цагаан өөрийнх нь эсрэг адайр загнаж, үл тоож байгаагаа түмний нүдэн дээр харуулна. Улс доторх улс үнэхээр бодитой оршиж эхэлсэн байв. Туулын хурдны зам төсөл бол түүний оргил жишээ. Нямбаатарт хэн ч, юу ч хамаагүй болж, бараг сэтгэцийн өөрчлөлтөд орж байна уу гэмээр болсон.
Сэтгүүлч О.Ариунбилэгийн хэлснээр “Нямбаатар Туулын хурдны замыг баривал монголчуудад алуулах гээд, барихгүй бол хятадуудад алуулах гээд байгаа” нь л үнэн болох шиг.
Нөгөө талаар Нямбаатар Хууль зүйн сайд байхдаа АТГ, Шүүх, цагдаа зэрэг хүчний гол байгууллагууд дээр өөрийн хэдэн зуун хүнийг томилон байршуулсан байдаг. Аль хэзээний гэмт хэргийн шинж орчихсон, дэргэдээсээ эхлээд баригдаад байхад Нямбаатарыг гэх нь байтугай Ня үсэг ч гарахгүй байсан даа. Х.Нямбаатар Н.Учралын гуталд орсон чулуу болж хувирсан нь энэ учир. Ийм зүйлийг Ерөнхий сайд дуугүй хараад суух эрх зүйн ч, ёс суртахууны ч эрх үгүй. Сонгинын дүүргээс УИХ-д хөтлөлцөөд анх орж ирсэн ах нь байлаа ч гээд нийгэм үүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам Нямбаа дээр нэмээд Учралд бас цөхөрч эхэлж байв. Энэ бол хувь хүний зөрчилдөөн биш.
Махны хулгайчид талархахуй
“Махны хэрэг” гараагүй бол Х.Нямбаатар хотын даргаараа цаашаа үлдэх онолын боломжтой байсан. Тэртэй тэргүй хоёр хуваагдсан МАН-ын тэмцэл ил байхад Ерөнхий сайд Н.Учрал ч харин “жентелмен” зан гаргаж сар хагас хойш суусныг хүмүүс мэдэж байгаа.
Ерөнхий сайд болсноосоо хойш олон халуун үгийг амнаасаа гаргаж, халтай шийдвэрүүдийг явуулсныг харвал Учрал аймхай эр лав биш. Бүх асуудлыг сөхөж гаргаж байгааг нь харвал залхуу ч хүн биш.
Зарим нь “битгий жижиг юм яриад бай” гэж байна. Сэдэв жижиг байх тусмаа том дарга нарт харагддаггүй. Харагддаггүйн хэрээр тэнд нь хулгай төгс хэрэгжиж ирсэн тогтолцоо манайд ноёлоод удаж байна. Тэгэхээр Учрал яг зөв зам дээрээ яваа гэсэн үг. За энэ ч яахав, сэдэвтээ эргээд ороход,
-Учрал тийнхүү нэг талдаа намаа бодох, нөгөө талдаа нийгмийн гэрээгээ хадгалах ацан шалаанд харин ч их удсангүйд нь талархууштай. Нийгмийн гэрээндээ үнэнч үлдсэн буюу иргэдийнхээ хүсэл зорилгын талд зогслоо. Тэр энэ явдалдаа махыг шалтаг болгон ашигласан нь харин үнэн буюу ямар нэг шахалтад орж, гэнэтийн шийдвэр гаргаагүй, харин төлөвлөжээ гэж харагдаж байна. Тэр махны хулгайчид бас талархая.
Хотын даргын лайв
Нямбаатар дарга лайв хийхдээ дараах гурван агуулгыг тод хэллээ:
1. Ажлаа нэгдэх өдөр нэр тэртэй өгнө.
2. Өөрөөс нь илүү нэр хүндтэй болчих вий гэж Учрал айсандаа ажлаа хийгээд явж байгаа намайг зайлууллаа..
3. Уушигны гурван судсаа тасартал үзэлцэнэ!
Тэрээр энэ үгүүдээ олон хоногийн өмнөөс бэлдсэн нь тодорхой. Харин одоо жаахан задалбал,
1.“Харин ч ажлаа өгнө гэж хэллээ дээ бурхан минь” гэж уулга алдагсад цөөнгүй байна. Тэр төрийн эрэмбэ дараа гэдэг зүйлийг ингэж л бүрэн алдагдуулсан байв. Ерөнхий сайд Хотын даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй.
2.Нийгэм цөхөрнө гэж байдгийг Х.Нямбаатар тодорхой харуулж чадсан хүн. Явж болохгүй сөнөсөн явган замууд энд тэндгүй зөндөө байхад яагаад эвдрээгүй замыг л дахин дахин хуулж солиод байсныг, боржуур яагаад хотын цорын хамгийн чухал, ганц ажил болчихсоныг иргэд хотын даргаасаа асуугаад, ямар ч хариулт авч чадаагүй.
Түүний дуусгасан нэг ажил бол Урт цагаан. Гэхдээ яриад байсан ногоон тохижилт чинь яасан бэ гэдэг асуултыг хүмүүс нэг нэгэндээ л тавиад, мөрөө хавчаад л өнгөрсөн. Учир нь Нямбаа руу хэлэх хад руу хашгирах хоёр адилхан болчихсон байлаа.
Ийнхүү, хотын дарга байж хотын иргэдээсээ сарнаас ч хол зайтай байсан хүн бол Х.Нямбаатар. Түүний иргэддээ хандаж хэлдэг брэнд үг нь “чи юу гээд байгаа юм бэ?!”. Иргэдийн санал түүнд хэрэггүй, нийлээгүй санал болгон түүний эсрэг явуулга. Өмнө яг энэ түүхийг Л.Оюун-Эрдэнэ бүтээж, нийгмээсээ алсран алга болчихож билээ.
Уг нь тэр хотын дарга болохдоо маш их мөнгөн дээр буусан азтай хүн. Аравхан жилийн өмнө 500 тэрбумын төсөвтэй байсан бол 2025 онд 4 их наядыг зарцуулжээ. Бараг хязгааргүй мөнгө. Гэхдээ одоогоор түүний хотын дарга байсан хугацаанаас талархаж харах ямар нэг зүйлийг нийслэлчүүд нэрлэж чадах уу? Их хэцүү асуулт. Харин ямар траумтай үлдэв ээ гэвэл хэлэх олон зүйл бий дээ.
“Би ажил хийж байсан” гэж тэр ярих дуртай байх шиг байна. Гэхдээ ажил болгон зөв биш. Тэнэг хүн ажилсаг байх бүр илүү хортой. Байгаль орчинд ч, хүн амын сэтгэлгээнд ч, улсын төсөвт ч асар хортой болохыг бид харлаа. “Хэтэрхий ажилсаг хүн” аюултай аж.
3. Уушгины гурван судсаа тасартал үзэлцэнэ. Энэ бол харин МАН-ын дотоод эв нэгдлийн хувьд таагүй мэдээ байж таарна. Гэхдээ нам бус бөгөөд улс төрийн тоймч надад бол сонирхолтой л цаг хугацаа өнгөрөх нь. Хамгийн сонирхолтой нь залуу Ерөнхий сайд үүн дээр ямар нүүдэл хийж эх нь эцэхгүй, тугал нь турахгүй байдлаар зохицуулах нь вэ гэдгийг харах. Нямбаатар Лайваа хийж байхдаа үе үе “алиа бацаан” гэх зэргээр хяналтаа алдаж бухимдаж байв. “Нийслэл дээр явсан бүх тендерийг шалга” гэсэн Ерөнхий сайдын өчигдрийн үг аймшиг дагуулсан нь лавтай.
Б.Дарьжав
Ням - 06 сарын 28,
2026

Сэтгэгдэл32
Энэ улс орныг Мөнх хааны зарлигтай хүмүүс засахаас өөр аргагүй болчихсон угаасаа цагийг тэгээд тохируулчихсан юм билээ засах хүмүүс байдаг юм билээ хаан хүмүүс 1000 жилээр тооцоолж чаддаг байж хаан болохоос одоогийн бид нар шиг нэг сургуульд сураад нэг намд дарга хийгээд түүнийгээ хаан болчихсон гэж боддог чинь одоо энэ улс орныг хөгжүүлэхгүй тэмцэл хэрүүл хулгай луйвар попролтод албан тушаалын дайнд шивүүлж байна. Захын дорд боол заяат хүртэл өөрийгөө хаан болчих амархан юм байна гэж бодтол төрийн босго доройтоод шалдаа буусан байхад яаж хөгжих вэ дээ улс орноороо хаан хатан болоод хүн загнах хүсэл мөрөөдөл болсон хүмүүсээр дүүрсэн улс орон хөгждөггүй юмаа үүнийг дээд тэнгэрээс засаж заларуулах цагтай хугацаатай юм билээ юм учиртай юм билээ. Боолууд дандаа бузар бусар аргаар эрх мэдэл авах гэж дайрдаг болсон шууд харагдаж байна.
Нянгарын махны хэрэг, Хүрэлсүхийн тавчикний асуудалаар огцордог хоёр яг ижил нэг сценариар л зохиогдсон жүжиг!
Хотыг янямбаатараас салгаж өгсөнд Учралд баярламаар Нчмбаатар алхам тутамдаа хууль нийгмийн шуларра есыг зөрчсөн юм Тэр төв ба орон нутгийн өөрөө улирлах ксын зарчмыг зөрчиж хотыг улсын дотрох улс болгохоо шахлаа Төлөөлөгчдөө сайдын цалин хууль бус давхар албан тушаалаар хахуульдан ганцаар ноерхож улсын төсвөөс бараг илүү мөнгийг хянаотгүй үарцуулж хятад кампаниудад давуу эрх олгож байв Улсын цалингийн нэгдсэн тогтолцоог эвдэж цэвэрлэгч жолооч нарт төв засгийн чамдын хэлтсийнмдарга дээд сургуулийн багшаас өндөр цалин тогтоож өөдөөсөө үг хэлдэггүй бол7ов
Дараагийн сонгуульд МАН ы зүүнтэн залуучууд Нчмбаатар нарыгмлэмжиж өөриынхөө намынхны эсрэг ажиллаж унагасан ч хамаагүй Учрал улс орноо хотынхноо намынхаа ирээддүйг бодож байгаа нь зөвөө
Erguut
тэнэг хүн ажилсаг байх бүүр илүү хортой гэдэг онч мэргэн үг гарлаа
Үүнийг сарайчигч элий минь чиний хүүхэн шиг Учралыг бодвол Нямбаа өчнөө юм хийсэн сохорчихсон нэг хүний тролл болчихсон та нар олж харахгүй л дээ түгжрээд өвөл нь утаандаа хордож бвал таарсан п нүүд
Нямбаатарын үед гудамжны цэвэрлэгч автобусны жолооч хоёр хамгийн өндөр цалин авдаг болж энэ хоёр ажлын байр нь хээл хахуулийн хамгийн том газар болов. Эр эмгүй автобусны жолооч гудамжны цэвэрлэгч болох гэж хот тохижуулах газарын дарга нарын урд хойноос нь татаж чангаагаад амар тайван явуулдаггүй болов. Нямбаатарын хамгийн том ажил бол бордюр солих цэвэрлэгч жолоочиийн цалинг монголын хамгийн өндөр зэрэглэлтэй ажилтай нэг төвшинд гаргав. Алдартай мэс засалч эмч нар дээд сургуулийн докторууд гудамжны цэвэрлэгчид атаархадаг болгов. Соёлын хувьсгалаар хятадад эмч эрдэмтдийг тариачид зоддог байсан шиг юм болж байна. Монголд харин нямбаатарын мөнгөөр л зодож байна. Энэ нямбаатар хэмээх хятад хэнхэг зантай нөхөрөөс нийслэлийг салгаж өгсөнд ерөнхий сайдад баярлалаа
Одоо зүгээр л өчиггүй коммунистуудыг алах үлдээд байгаа. Топороос эхлээд Бэрхийн 2 үеэлүүд гээд үргэлжилнэ.
НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛСӨНД ОЛОН ХҮН БАЯРЛАЖ БАЙГАА. ТҮЦ-ИЙНХЭН ГУДМАНДАА ТУХАЛЖ, ДОТРОО МОРЬ ХАРАХ, ЯМАРЧ ХЯНАЛТГҮЙ, ЧАНАРГҮЙ БАРАА ЗАРАХ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БОЛЖ БАЙХ ШИГ. МАШИНЫ ХУДАЛДААЧДЫН МАГНАЙ ТЭНИЙЖ ТААРНА, ХОТЫН ДУГААРЫН ХЯЗГААРАЛТ ЧӨЛӨӨЛӨГДӨХ БИЗ, ТЭДЭНД МАШААНАА Л ЗАРЖ БАЙВАЛ ХОТЫН ТҮГЖРЭЛ ПАДЛИЙГҮЙ. ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ, СЭЛБЭ, ЯАРМАГ, БАЯНХОШУУ ДЭД ТӨВҮҮД БАРИГДАЖ ЯНДАН ЦӨӨЛӨХ Ч ЛӨӨЛӨӨ БОЛОХ НЬ. АЛДСАН ХӨРӨНГӨӨ БУЦААЖ АВАХ НИЙСЛЭЛИЙН АЖИЛ Ч ЗОГСОХ БИЗ. УЧРАЛ ГАЛ УНТРААХ АЖЛААС ХЭТРЭХГҮЙ НЬ ҮҮ ДЭЭ ЧААВААС ЧААВААС.
түц-ээс чөлөөлж өгсөнд баяртай бна. бусдаар бол хэцүү
Бурят Энхбаяр МАН-г нэг хагалсан.Одоо Бурятуудын бурхан Хүрэлсүх дахиад МАН-г хагалж байна.Түүх давтагддаг гэж үнэн бололтой.
Зайл луухааны орхидсоо
Ашгүй нэг юм зайлах шив, энэ Нямбаатар, ядаж төв замын дагуу явган хүний замыг ч гэсэн дуустал нь засчихгүй юм, тодруулбал, ПИЙС ТАУР-аас Их дэлгүүр хүртэлх хэсгийг зэрэмдэглээд л орхичихлоо, чөтгөр ав гэж, Урт цагааны барилгыг нураагаад овоо юм барих болов уу гэсэн чинь байхгүй шүү, 25 тэрбум төг, үнэхээр гутамшиг, хэлэх үг олдохгүй юм даа
Нян Бао Тао данжаад Авлигал хорооллыг нураана ,тендер зарлчихсан байгаа гэж ард түмнийг мэхлэн хуурсан. Машины татвар,замын татварыг 5 дахин өсгөж ЯДУУ АРД ТҮМНИЙ АМьДРАЛЫГ ТАРТАГТ Нь ТУЛГАЖ СҮЙТГЭЭД олсон ашгаа хятад хүнийг ажилтай болгож тэжээж тэтгэхэд зориулсан.ҮЕЛ НАХАН ТОЛГОЙТ ДАНЖААДТАЙГАА НИЙЛЭН ХИЛИЙН ДАГУУХ ГАЗРЫГ ХЯТАД КОМПАНИУДАД ЗАРЖ АЛТ НҮҮРС УХУУЛЖ ТЭЖЭЭСЭН.
Хотын дарга маань ямархуу хүн бсийм ээ...
махныхан хөргөгчөө унтраагаад махаа бодисонд формалинд дүрж бузарладагаа боль. махны наймаа хийж чадахгүй вна
хятад руу гаргадаг махаа замынүүд дээр л бөөгнүүлээч дээ. нийслэлрүү ордог бүх махыг атгаад хордуулаад дараад суугаад байхын.
хүнсний зах огт үхрийн махгүй, цөөхөн хонины махтай бна, тэр нь ч формалинтай. авах мах алга
сайдаа юуны мах вэ улсаараа хар тамхичин архичин Монгол улс улсаараа архи хар тамхиаиараа амьсаглаж байна шүү дээ 12-45 насныхан донтож дууслаа
хар тамхины наймаачид, хортой махныханд өөрсөдөд нь хар тамхийг нь бүгдий тарьж, формалиныг бүгдий нь уулгах цаг болжээ
Шонхор захаас өглөө 9 цагт адууны мах авлаа. Ямар ч амт алга. Нэг л сайхан өнгөтэй мах нь нуль формалинд дүрчихсэн. Ёстой хүмүүсийг амьдаар нь формалинаар хордуулж байна. Нойр булчирхай бөөр өвдөөд үхүхнэ ээ. Энэ формалинд дүрдэгийг нь шалгаж чадахгүй юм бол энэ шонхор захаа яаралтай хаалдаа. Үхэж байсан хотын дарга. Үхэж байсан ерөнхий сайд вэ
Хүрэлсүх таавчигнаас болж огцорч тэнэгтсэн, уучка бас тэнэгдүү шалтгаар нямбааг халж бөйна
Даварсан хэрүүлч гар, ОЭ, АБ тайгаа адилхан, 3 лаа тэрбумтангууд шүү! Яармагын захиргаа гэх байшинг бүхэлд нь татан буулга! Давхар Дүүрэн хамраа сөхсөн дарганцарууд, Учралыг бол дэмжиж бнаа.
ТЭДНИЙГ ЭНЭ САЛБАРААС ГАРГАХААС НААШ МАХНЫ ҮНЭ 1 Ч ТӨГРӨГӨӨР БУУХГҮЙ! ------------------ Энийг ойлгоогүй цагт ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй! 2023 оны 6 сарын 21-ний пост: Хятад руу мах экспортолоод цөм баяжина гэж дээр дооргүй хөөрч байсан. Гэтэл Монголоос хамгийн хямдаар мах авч, Хятадад олон нугалж зарсны ашиг орлого нь малчдад түй ч хамаагүй болсон. Махны экспортын ашиг нь махны үйлдвэрийн эзэн хятадуудын халаасанд ороод, Монголд махны үнэ галзууртлаа өссөн. Харин монголчууд өөсрдөө туйлын ядуу хэвээрээ хоцорч, өөрсдөө янз бүрийн бодистой хамгийн муу зовлогыг нь далд оруулж, хүнсний асуудлаа улам дордуулсан. Одоо гэнэн монголчууд махны үнэ буулга гэж хичнээн чарлаад яахав дээ. Махны салбарыг хятадууд атгаж байгаа үед мах 1 ч төгрөгөөр буухгүй! Гэхдээ хятадууд дээгүүр бүгдийг худалдаж аваад, бүгдийг нь базаж байгаа цагт махны салбараас явна гэж хэзээ ч байхгүй!!!!!! Хятадаар хоол хүнсээ бэлдүүлдэг улс орон дэлхийд Монголоос өөр байна уу?
энэ бодистой мах дотор муухайруулаад явцгүйнээ. идэх махгүй болжээ.
МАН найдвартай хоёр хуваагдлаа. Махны хэрэг гэдэг бол зүгээр л өнгөлөн далдлалт. Учрал учраа олох эсэх нь ирэх онуудад тодорхой болно. Ард түмний талд бол нааштай юм нэг ч болохгүй. Эрх биш хуультай юм болохоор сонгуулиа хүлээхээс өөр гарцгүй.
Муу хүн үхдэггүй сатан болдог гэж үнэн л юм байна
хүнсний аюулгүй байдал гэж худлаа хуралдаад л байх юм. тусгай нэвтрүүлэг зурагтаар гаргаад. улсын иргэд чинь формалин үнэртүүлсэн хүүр боллоо. хүрэлбаатар аа, нэг цэмцийсэн баахан түшмэлүүд. худлаа сурталаа боль. шууд махаа бохирлохоо боль!!!
пүрэвжав туяацэцэг
ерк худал хуурмаг зөвлөхүүдээ хал
Дарьжав мэтийн мэрэгжлийн бус боловсролоор 00 заасан сэтгүүлч нэртэй бөөснүүд нь нь улс төрийг ингэж улныхны хэрүүлийн түвшинд уна гаж, монголын нийгмийн сэтгэлгээг бүдүүлэг харанхуйруу л хөтөлдөгийм доо ! Энэ бол хамгийн том гутамшиг !!!