sonin.mn

Узбекистан улсын Самарканд хотноо тавдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн Хөгжлийн Банкны Удирдах зөвлөлийн 59 дэх удаагийн хурлын үеэр Энэтхэг улсын Экспорт, импортын банк (ЭКСИМ банк)-ны Ерөнхий захирлын орлогч Тарун Шарма, Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар нар Худалдааны санхүүжилтийн хамтын ажиллагааны гэрээг ёслол төгөлдөр байгууллаа. Тус үйл явдал нь хоёр банкнууд төдийгүй, хоёр улс хоорондын худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн дараагийн түвшинд гаргахад томоохон алхам болсон юм.


Энэтхэг улсын ЭКСИМ банкны “Худалдааг дэмжих хөтөлбөр” (Trade Assistance Program)-ийн хүрээнд байгуулсан Худалдааны санхүүжилтийн хамтын ажиллагааны гэрээ нь Монгол Улс болон Энэтхэг улсын хооронд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудад санхүүжилтийн өргөн боломжийг нээж буйгаараа ач холбогдолтой. Энэхүү гэрээний хүрээнд ЭКСИМ банк нь Энэтхэг улсаас хийгдэх экспортын санхүүжилтийн үйл ажиллагаанд баталгаажуулагч банкаар оролцож, харилцагчдад илүү найдвартай худалдааны санхүүжилтийн шийдлийг санал болгох боломж бүрдэж байна.


Голомт банк олон улсын санхүүгийн зах зээлд үйл ажиллагаагаа тасралтгүй тэлж, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн худалдааны санхүүжилтийн тусгайлсан үйлчилгээг санал болгон ажилладаг. 2026 оны 1-р улирлын байдлаар Монгол Улсаас нээгдсэн нийт аккредитив болон баталгааны дүнгийн 41.55 хувь, нээгдсэн тоогоор 53.1 хувийг Голомт банк дангаар тус тус гүйцэтгээд байна. Худалдааны санхүүжилтийн үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


Дэлхийн жишиг Монголын банк