АН-ын ахмад гишүүд намынхандаа хандан илгээлт гаргажээ.
Уг илгээлтэд: "2024 оны сонгуулиар Ардчилсан нам жинхэнээсээ сонгуульдсан бол МАН-ыг хөмрөх байв! Генсек Э.Одбаяр гэж нөхөр гөлийсөн хужаа царай гаргачихаад, “Бид өрсөлдөгч намаа хүндэтгэж сонгуульдана” гэж дэлхийд байхгүй теоремийг байн байн хэлсээр, бараг “МАН-ыг сонгоорой” гэсэн уриатай сонгуульдсан түүх ердөө өчигдрийнх.
Лу.Гантөмөр даргын бөлдөгдүүлсэн үхээнц байдал, зөвхөн хувийн ашиг харж, хэдэн цаас олохоос өөрийг мэдэхээ больсон генсек Н.Лхагвадорж нар нийлж цахдан намаа хазаарласаар байтал ийм амжилтыг орон даяар түгэн түрхэрч гаргасан юм даа, АН-ын гишүүд.
Хэрэв тэгээгүй бол өнөөдөр Ардчилсан нам засаглаж байх байлаа. Гишүүдээ хэдэн мянгаар нь ингэж гудамжинд үлдээхгүй байх байлаа. Ардчилсан нам цагтаа монголчуудынхаа үзэл санааны туг болж, эр зоригийн дууль ярьж, шинэ цагийн эрдэм мэдлэгийг гайхуулж, Монгол орны гэрэлт ирээдүйн зөгнөл байдаг байв.
Тэгээд яасан юм гэж үү?
Тэгээд жирийн гудамжны дээрэмчин Женко Ардчилсан намд шургалсан юм! Тэр нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, Ардчилсан намд ялалт авчирсан нь үнэн. Гэтэл энэ нь эрх мэдлээ ашиглан хавь ойрын бүх нөхдийнхөө бөгсийг атгах л суудал байж. Атгалтаа чангалахад л ташраараа гаслан унана. Мэдээж бөлдөгдөж амжаагүй хүмүүс байгаа. Харин тэднийг толгой дараалан хужаа болгож дөнгөдөг. Хужаа болохгүй байгааг нь тангарагийн буг болгодог хар зүгийн ид шидтэй. Ийм л аргаар тэр суудал дээрээ тогтож, Ардчилсан намдаа ноёлсоор байгаа юм. Тэрнээс биш түүнийг Ерөнхийлөгч байх үед Монголд ганц ч гайгүй зүйл болоогүй. Бараг дэлхийгээс сураг алдах шахсан.
Монголын хамгийн хар, бүр хав хар пиарчид түүнийг нягтран хүрээлсэн байдаг. Мөнхбаясгалан, шар Уянга, Баатархуяг, Херо Баатар, Нирун Батсайхан... Нэрийг нь сонсоход л нурууны үе арзайна. Салхин доогуур нь ч гарамгүй.
Х.Баттулга тэргүүтэй энэ бүлэглэлийн ачаар Монголд өнөөдөр “Хэдий чинээ боловсролгүй, харанхуй байна, төдий чинээ сайн хүн байдаг” гэсэн дэлхийд байхгүй хачин теорем ноёрхлоо. Тэрнээс хойш монголчууд номын дуу, эрдмийн бараа харсангүй. Энэ үр могойноосоо бид өөрсдөө л сална! Тиймээс женкогийн гарын хүүхэлдэй Батцогт гэгч мөн нэг бичиг үсэггүй этгээд ЕНБД-аар сонгогдох учиргүй! Энэ л бидний Монголдоо, намдаа хийх хамгийн том буян болно. Журмын нөхөд минь! Х.Баттулгын нөлөөг арилгаж, улмаар намаасаа зайлуулж гэмээнэ манай нам битгий хэл Монгол ялна!" гэжээ.
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл2
АН женокийг яаж ч чадахгүй, ард нь Орос бгаа юм чнь ! Украйны дайнд Орос ялагдаж, Путин үхэж бөйж л Монголыг монголчууд өөрсдөө удирднаа !!!
Алуурчин элбэгдорж Алуурчин эрдэнэ Алуурчин хурц Алуурчин батүүл гээд Алуурчдын ардчилсан намын өмхий жорлонгийнхон Баттулгын эсрэг бүх хүчээ барж байна. Алуурчдын ардчилсан намын баярцогт данжаад бүгдийг нь , хүүрэнсүгийг хүртэл оролцуулаад бүгдийг нь Аллага Ярга Хулгай Дээрмийн мөнгөөрөө худалдаж авчээ Монгол улс Рио тинтод өдөр бүр 15 тэрбумыг төлж байна. Данжаад баярцогтын монголоос урваж хийсэн гэрээнийхээ ачаар баярцогт данжаад шанд нь өдөр бүр 7,5 тэрбумыг цусалдаг