sonin.mn

ВАТИКАН, 2026 оны тавдугаар сарын 4 /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ долоо хоногт Итали улсад айлчилж, Пап лам Леотой уулзахаар төлөвлөж байгаа тухай Ватиканы эх сурвалж ням гарагт мэдээлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Католик шашны тэргүүнийг удаа дараа шүүмжилж буй нь улс төрийн хүрээнийхний дунд шүүмжлэл дагуулаад байгаа үед энэхүү айлчлал болох гэж байна


Өндөр албан тушаалын эх сурвалжийн мэдээлснээр, Пап Лео, АНУ-ын Засгийн газрын сайдын хооронд сүүлийн нэг орчим жилийн хугацаанд хийх анхны нүүр тулсан уулзалт болох бөгөөд уг уулзалт пүрэв гарагт болох төлөвтэй байна.



Пап Лео сүүлийн үед АНУ, Израил хамтран Ираны эсрэг явуулж буй ажиллагааг ил тод шүүмжлэх болсон юм. Тэрбээр өмнө нь Д.Трампын засаг захиргааны цагаачлалын эсрэг баримталж буй хатуу бодлогыг шүүмжилж байсан юм. Д.Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтийн сүлжээгээр дамжуулан Пап ламыг хэд хэдэн удаа хатуу шүүмжилсэн бөгөөд нэгэн удаа түүнийг “аймшигтай” хэмээн нэрлэж байжээ. Энэхүү шүүмжлэл нь Пап ламыг Африкийн дөрвөн улсад айлчилж байх үеэр болсон нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татсан юм.


М.Рубио хамгийн сүүлд 2025 оны тавдугаар сард дэд Ерөнхийлөгч Жэй Ди Вэнсийн хамт америк гаралтай анхны Пап лам Леотой уулзаж байв.


Пентагон Германаас 5000 албан хаагчийг эргүүлэн татахаа зарласнаас хэдхэн хоногийн дараа энэхүү айлчлал болох гэж байна. Ираны дайн, гаалийн татварын асуудлаас үүдэлтэй зөрчилдөөний улмаас АНУ, Европын харилцаа хурцадаад байгаа үед М.Рубио Ватиканыг зорьж байна.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг