Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны эв нэгдлийн өдрөөр (2026-05-01) Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус холбооноос үнийн өсөлт хязгаарлах, төсвийн сахилга бат сахих, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх дөрвөн бүлэг бүхий шаардлагыг Ерөнхий сайдад гардууллаа.
Ерөнхий сайд уулзалтын эхэнд эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхэд Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл Засгийн газартай ойлголцож хамтран ажилласанд талархал илэрхийлээдөнөөдрөөс буюу энэ тавдугаар 1-нээс эмч, багш нарын цалин нэмэгдэж, нэмэгдсэн цалингаас нэмэгдэл, нэмэгдлийн хөлсийг тооцож олгож байгааг тэмдэглэлээ. Мөн тус холбооны тавьсан шаардлага, ажил хэрэгч, саналуудыг хүлээн авч Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцүүлэхээр боллоо.
Төсөв хэмнэх зорилгоор төрийн албан хаагчдыг есөн хувиар цом цомхотгосон нь байгаль орчны салбарт хүний нөөцийн дутагдал бий болгосон гэж үйлдвэрчний эвлэл үзэж байна. Ерөнхий сайд ажлын байрны чиг үүргийн шинжилгээ хийж байгааг хэлээд ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа зарим газарт чиг үүргийн давхардлыг арилгах, шаардлагатай газарт хүн хүч нэмэх бодлого баримталж хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй гэдгээ мэдэгдлээ.
Мөн цалин хөлсний нэмэгдлийг хавтгайруулан салбар бүрд нэмэх бодлого баримтлахгүй байх, цалингийн нэг тогтолцоотой болох зэрэг үйлдвэрчний эвлэлийн саналыг ажил хэрэг болгохоо илэрхийлээд ирэх жилийн төсвийн төслийг боловсруулахад үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй санал солилцон хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл5
Хамгийн ядуу гуйлгачин хөгжил муу аймгаар Говь-Алтай,Төв.Булган аймгууд тодорчээ..Энэ бол хулгайч луйварчдын мафийн бүлэглэл болсон МАН-тай шууд холбоотой.
Баярцогтын гадаад нуусан олон сая доллар яасан ийсэн талаар хэвлэлээр нийтэлж мэдээлж болохгүй байх талаар Хүрэлсүх хэвлэлийнхэнтэй гэрээ байгуулж мөнгө төлсөн байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаад яамнаас хүүгийнхээ компанид мөнгө шилжүүлжээ
Үхэрнүүдээ та нарт би хэлээд байгаа шүү. Чиний амьдрал угаасаа яажич хөдөлмөрлөөд улных болно, чи 1000% сайн хөдөлмөрлөөд, 1000% зүтгээдч чиний амьдрал дордон уу гэхээс дээрдэхгүй ЯАГААД гэдэг асуулт гарна. Хариулт нь тун энгийн учир чиний итгэдэг тэр санхүү, улс төр, нийгмийн бүтэцийг Оюу толгой мэтийн ард байдаг Эзэд угсарсан, эзэд чамайг хонь шиг дөрөлж, нохой шиг дуулгавартай болтол зүтгүүлнэ, хоосон үгээр хөөргөж, чиний хөдөлмөрийг үнэ цэнэгүй хог новш болтол дэвслэх системээ тулгын 3-н чулуунд угсарсан байдаг. Тулгын 3-н чулуу Улс төрийн систем (намчирхах), Санхүүгийн систем (үндэсний мөнгөн тэмдэгт үргэлж унаж байх) Нийгмийн бүтэц-соёл уламжлалыг үгүйсгэж, хоосон уриа лоозонгоор /хэвлэл мэдээлэл/ унтуулж живүүлэх ажиллагааг өөрсдийн хөлсний, урвагчидаар хийлгэж байдаг. Эзэдийн тавьсан занга, урихийг таниагүй цагт та нарт баялаг байсанч ширхэг өөдөсч олж хүртэхгүй. БАТАЛГАА нь Оюу_толгой.
Оросын бага ястангууд нутагтаа боолууд байдаг.