Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох талаар Зам, тээврийн яамны Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан мэдээлэл хийлээ.
Тухайлбал, дэлхий нийтэд шатахууны хомсдол үүсэх эрсдэл нэмэгдэж буй энэ үед цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор автотээврийн хэрэгсэлд ногоон улсын дугаар олгох асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь зөвхөн бүрэн цахилгаан автомашин (BEV) болон зай хураагуурт тулгуурласан, туулах зай уртасгагчтай цахилгаан автомашин (EREV)-д хамаарах бөгөөд Prius, Aqua зэрэг гибрид (HEV), залгадаг гибрид (PHEV) технологийн автомашинд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, ногоон улсын дугаарыг 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашин (BEV) болон EREV төрлийн тээврийн хэрэгсэлд олгоно.
EREV төрлийн автомашин нь цахилгаан хөдөлгүүрийг үндсэндээ ашиглах бөгөөд батарейг цэнэглэх зориулалттай бага оврын цахилгаан үүсгүүрийг нэмэлтээр суурилуулсан байдаг.
Уг үүсгүүр нь хүч дамжуулах системд шууд оролцохгүй бөгөөд зөвхөн шаардлагатай үед, тухайлбал цахилгаан эх үүсвэрээс хол нөхцөлд батарейг цэнэглэх зориулалтаар ажилладаг. Иймээс “туулалтын зай уртасгагчтай” (range-extended) хэмээн нэрлэдэг. Ижил төрлийн тээврийн хэрэгсэлд бүс нутгийн бусад улс орнууд ногоон өнгийн улсын дугаар олгодог жишигтэй бөгөөд манай улсын хувьд зам, тээврийн салбарын эрхлэх асуудлын хүрээнд холбогдох шийдвэр гарч, ногоон улсын дугаар олгож эхлэх юм.
Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл3
НОГООГ Л ӨГДӨГ БАЙСАНДАА ГУДЛАА ЧААГААЛ ӨӨРСДӨӨ ГУДАЛ ЧААЖ ИЛҮҮ ДУТУУ ЯРЬЖ ЯВХИИН АЖЛАА МЭДЭХГҮЙ ТИМОН
you uurchlugduj baigaa yom ulsiin hemjeend erev hudulguurtei 72 mashin baidag yom bol 72 mashind l nemj nogoon dugaar olgoh uom baina you uurchlugduv surtei zarlaad baih
Олгоно олгохгүй МАНын махан толгойлсон маанаг хар сданууд юу гэж шаацгаагаад байна вэ? Мөнгө идэх арга байх шүү