НЕЙПЬИДО, 2026 оны тавдугаар сарын 1 /BBC/. 2021 оны хоёрдугаар сараас хойш хоригдож байгаа Мьянмарын удирдагч асан, Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чиг шоронгоос гэрийн хорионд шилжүүлсэн тухай тус улсын төрийн мэдээллийн хэрэгслүүд цэргийнхний мэдэгдлээс эш татан мэдээлжээ. Өдгөө 80 настай Аун Сан Су Чи таван жилийн өмнө гарсан цэргийн эргэлтийн дараа албан тушаалаасаа огцорсноосоо хойш хоригдож байгаа юм.
Төрийн эргэлтийг зохион байгуулсан цэргийн хунтын удирдагч Мин Аун Хлайны мэдэгдэлдээ "түүний үлдсэн хорих хугацааг тогтоосон оршин суугаа газарт эдлүүлэхээр шийдвэрлэсэн" гэж дурдсан байна.
Аун Сан Су Чи 2015 онд Мьянмарт ардчилсан шинэчлэл явагдсаны дараа засгийн эрхэнд гарсан юм. Үүнээс өмнө тэрбээр ардчиллын төлөөх тэмцэгч гэдгээрээ дэлхийд танигдаж, 15 гаруй жилийг гэрийн хорионд өнгөрүүлж байсан билээ.
Мьянмарын төрийн мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг дүрэмт хувцастай хоёр цэргийн дунд сууж буй гэрэл зургийг үзүүлсэн боловч уг зургийг хэзээ авсан нь тодорхойгүй байна.
Аун Сан Су Чигийн өмгөөлөгчид түүнийг гэрийн хорионд шилжүүлсэн шийдвэрийг сайшаасан байна. "Аун Сан Су Чи таван жил гаруйн турш Бирмийн шоронгуудад "там шиг" амьдралыг тууллаа. Бид түүний нөхцөл байдал өөрчлөгдсөнийг сайшааж байгаа хэдий ч тэрбээр шударга бусаар, үндэслэлгүйгээр эрх чөлөөгөө хасуулсан хэвээр байна" гэж түүний өмгөөлөгчид мэдэгджээ.
Харин түүний хүү Ким Арис цэргийнхний мэдэгдэлд эргэлзэж байгаагаа хэлээд, түүнд ээжийгээ эсэн мэнд байгааг нотлох баримт байхгүй гэж мэдэгджээ. Олон нийтэд үзүүлсэн гэрэл зургийг 2022 онд авсан гэж тэрбээр хэлсэн байна.
Аун Сан Су Чигийн эрүүл мэндийн байдал болон хоригдож буй нөхцөлийн талаарх мэдээллийг өнөөдрийг хүртэл нууцалсаар ирсэн юм. Ким Арис ээжээсээ мэдээ авалгүй олон жил болсон тухайгаа өнгөрсөн оны 12 дугаар сард ярьж байжээ. Өмгөөлөгчид нь түүнийг гурван жил гаруй хугацаанд харж чадаагүй бол гэр бүлийнхэн нь хоёр жил гаруй хугацаанд ямар ч харилцаа холбоогүй байсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл4
Элбэгдоржийн хуурай эгч нь юм ! Дүр исгэсэн ардчилал нохойн бааснаас доор гэж хэлсэн хүн дэ !
2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн ээлжит хуралд оролцохоор Монголд зочилсон Аун Сан Су Ч айхтар үг хэлсэн байдаг. Тэрээр “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас ч илүү аюултай” хэлсэн нь яг л өнөөгийн мунхарсан монголчуудад зориулсан үгс болж таарсан билээ. Аун Сан Су Чи өнөөгийн Мьянмар улсыг үндэслэгч, тусгаар тогтнолын тэмцэгч Аун Саны ууган охин юм. Тэрээр 1945 онд Зүүн Өмнөд Ази дахь Их Британийн колони Бирмийн (өнөөгийн Мьянмар) Рангүүн хотод мэндэлжээ. Аун Сан Су Чи багадаа эцгээсээ өнчирсөн байна. 1947 онд түүний эцэг Аун Сан улс төрийн хуйвалдагсдын гарт алагдаж, эх орон нь тусгаар тогтнолоо зарлах өдрийг үзэж чадаагүй ажээ. Тэрхүү улс төрийн хуйвалдаанд Их Британийн цэргийнхэн холбоотой байсан нь хожим тодорхой болсон юм.
1980-иад оны сүүлээр социалист системийн ертөнцөд барууныхны дэмжлэгтэй жагсаал хөдөлгөөн ид өрнөлөө. Энэ үйл явдал социалист Бирмийг тойрсонгүй. 1988 онд Рангүүн хотод улс төр, эдийн засгийн шинэчлэл хийхийг шаардсан хэдэн зуун мянган хүний жагсаал болов. Гэвч Хятадын дэмжлэгийг авсан Бирмийн цэргийн засгийн газар жагсаалыг цагдаа цэргийн хүчээр нухчин дарж, 3000 орчим хүнийг хөнөөсөн ажээ. Чухам энэ үед Англид амьдарч байсан Аун Сан Су Чи Мьянмарын ардчиллын төлөө тэмцлийн туг болон гэнэт гарч ирлээ. Иймээс Аун Сан Су Чи-г “барууны тавиул” ардчилагч гэж бичих болсон юм. Бирмд өрнөсөн хөдөлгөөнийн үеэр генерал Со Маунг гэгчээр удирдуулсан цэргийн эргэлт гарсан ба тэрээр ардчилсан сонгууль явуулж, ялсан нам хүчинд засгийн эрхийг шилжүүлнэ гэж мэдэгдэв.
Англи нөхөртэй энэ хүнээс бүх цол шагналаа баруун хураасан.Яагаад гэвэл Мьянмар руу олноороо дүрвэн орж ирсэн Муслим цагаачдыг тэр дэмжээгүй