/Тувад аялсан тэмдэглэл/
Тува явах хүсэл маш их байсан. Гэхдээ нэгэнт тийш зоривол цаашлаад Хакас, Красноярскийн хязгаарыг үзмээр, Новосибирск ч ормоор байна. Оросын шинжлэх ухааны томоохон төв Новосибирскт нэгэн маш сонирхолтой орос эрдэмтэнтэй танилцах хэрэгтэй. Тэр эрдэмтэн од, гараг эрхсийн учрал тохиол, түүнтэй уялдаатай дэлхийн түүхийн үйл явдлууд, улмаар Монголтой холбогдох сэжмийн талаарх гаргалгааг математик загварчлалд оруулж таамаг дэвшүүлсэн нь нэн сонирхолтой бөгөөд түүний яриаг Монголд ойлгох цөөхөн хүний нэг нь Баатархуяг гэж Кызыл дэх Монголын ерөнхий консул О.Цэндсүрэн үзэж, нэг бус удаа тийш очихыг ятгаж байгаа нь сэтгэлийн мухарт хадагдчихаад гарч өгөхгүй л байгаа юм. Енисейн сав газар нутагладаг монголтой соёл, хэл ойролцоо, шашин нэг, угсаа гарвал төрөл ард түмнүүд хэзээд сонирхол татсаар ирсэн. Бас ч ноднин зун бурханч лам З.Энхтайван дүүгийн хамт Буриадын Түнхэн аймгаар зочлохдоо Соёны сүрлэг уулсын оройг алсаас харан биширч байснаа санагалзан, дэргэд нь очиж залбирах завшааныг битүүхэн хүсэмжилнэ. Гэвч энэ бүх хүслээ нэгэн дор биелүүлэх учрал тохиол таарч өгөхгүй, явахаа хойшлуулсаар байсан юм.
АХАН ДҮҮСТЭЭ ТУСЛАХ ХҮСЭЛ
О.Цэндсүрэн ерөнхий консултай уулзсан тухайгаа нэгэнтээ санамсаргүйгээр найз Г.Аянгадаа яривал харин өөдөөс, “Бид уг нь уруул тагнайн хагалгаагаа Тувад очиж хийхсэн гэж бодсоор яваа. Тийм боломж гарах юм биш байгаа, найзаасаа асууж үзээрэй...” гэсэн билээ. Ингээд Г.Аянга О.Цэндсүрэн хоёрыг холбосноор бидний аяллын эхлэл тавигдлаа. Хүний гавьяат эмч, Төрийн шагналт Гонгоржавын Аянга найз маань хүний дээд, хүний хайлан гэж байдаг бол тийм л хүн. ЭХЭМҮТ-ийн эрүү нүүрний тасаг бол 2009 оноос хойш Монголын эрүү нүүрний гажигтай төрсөн хүүхдүүдэд Тайванийн сангийн тусламжтайгаар багаараа үнэгүй мэс засал хийж, уруул тагнайн сэтэрхийн эмгэгийг Монголдоо бүрэн шийдсэн баг.
Энэ багийн хүчээр өнөөдөр Монголд ийм эмгэг байдгийг хүмүүс мэддэггүй. Үүнийхээ төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчөөс төрийн шагналыг зүй ёсоор хүртсэн хамт олон. Тэд зөвхөн Монголдоо энэ асуудлыг шийдээд зогсоогүй дэлхийн орнуудад уригдаж энэ асуудлыг шийддэг.
Мьянмар, Хятад, Индонез, Канад, Филиппинд уригдан хүмүүнлигийн шугамаар үнэгүй хагалгаа хийдэг. Нэгэнт Монголынхоо асуудлыг бүрэн шийдсэн баг дэлхийд уригдан 200 гаруй хүүхдэд үнэгүй мэс засал хийгээд байгаа. Энэ л шугамаараа монгол туургатнуудынхаа хүүхдүүдэд буян болох санаа байнга өвөрлөж явдаг найзууд маань Тувагийн уруул тагнайн төрөлхийн сэтэрхийтэй хүүхдүүдэд үнэгүй мэс засал хийх боломжийг хайж Ерөнхий консул О.Цэндсүрэнтэй холбогдсоноор тэндхийн Эрүүл мэндийн яам, холбогдох хүмүүстэй уулзах цаг төлөвлөж бид хамтдаа явахаар боллоо.
Цаг давчуу тул Хуягаа бид хоёрт түүхэн газруудаар явах боломж тааруу, тиймээс бид явахгүйгээр шийдсэн ч Г.Аянга, М.Эрдэнэсайхан хоёр маань далимдуулаад хамтдаа сайхан аялаад, амраад ирэхийг ятгасаар хамт явах болов.
Үнэндээ явах хүсэл их байсан, жаахан асуудал байсан. Гэхдээ яг үнэндээ хүчтэй ятгалга л хэрэгтэй байсан бололтой. Тэр хоёрыгоо ятгахын төдийд нэг их удаан гуйлгасангүй хамт явахаар болов. Хэрэв удаан гуйлгавал “За тэгвэл одоо яая гэхэв дээ...” гэчихэж магадгүй тул түүнээс нь өмнө амжиж зөвшөөрсөн хэрэг...

АРВАН ЖИЛИЙН ДАРАА ДЭГЛИЙ ЦАГААНД
Ингээд хамтдаа Улаангом хүртэл онгоцоор нисэв. Орон нутагт нисдэг "Мазаалай" нэртэй “Фоккер CRJ700” онгоц жижиг ч гэсэн тохьтой, манай МИАТ-ын үйлчилгээ угаасаа супер. Захаасаа хайлж тарлантсан цастай тал, цагаан нөмрөгөө бүрэн тайлж амжаагүй нутгийн уулс, түүний бэлээс хормой хүртэл тахиралдан сунасан гуу жалга, суваг шуудуу нь нүцгэн модны мөчир мэт, энэ бүхнийг хэн нэгэн зураач хэзээ ч давтагдашгүйгээр гараа гарган зурсан мэт уран сайхан эх орныхоо байгалийг дээрээс нь тольдон ажсаар Улиастайгаар дамжин Улаангомын “Дэглий цагаан” онгоцны буудалд газардлаа. Энэ буудалд ирээгүй арав гаруй жил болжээ.
Үзэсгэлэнт Увс нуурт цөн түрж, цасан малгайгаа тайлаагүй Хархираа, Түргэний уулс сүглийж, бүлээн наран ээж, урьхан салхи нь зөөлхөн илбэж олон жилийн дараа ирж байгаа охиноо угтлаа. Завханы Улиастайгаар дайрч Улаангомд ирсэн бидний онгоц бага зэрэг хоцорсон, дээрээс нь ачаагаа авах гэж нэлээд удсан тул бид яарах хэрэгтэй болов. 18 цагаас хил хаана. Манай талаас Боршоо, Орос талаас Хандгайт боомтуудыг нэвтрэх хэрэгтэй болно. Гэтэл Кызыл дэх Монголын консулын газрын автомашин Улаангомд ажил амжуулангаа биднийг тоссон нь юутай сайн хэрэг вэ. Машинаар хил нэвтэрнэ гэдэг хугацаа шаарддаг бас л төвөгтэй ажил байдаг билээ. Гэтэл улаан дугаартай консулын машины хувьд өөр байдаг ажээ. Паспортдоо тамга даруулаад хоёр улсын хилийг шууд шулуухан нэвтэрч Тувагийн нутагт орлоо.

ХЭРЭВ...
ОХУ-ын бүрэлдэхүүн БНТува Улс. Хил нэвтэрсэн ч харьд ирсэн мэдрэмжгүй. Өвөр хошуу, Хандгайт гээд л газар нутгийн монгол нэрс шууд угтана. Аргагүй дээ, хэдэн зууныг хамтдаа элээж хамтдаа амьдарлаа даа...
Төв Азийн өргөн уудам тал нутагт нүүдэлчин аймгууд тархай бутархай оршиж ахудаа ээлжлэн хүчирхэгжиж, бас нуран унаж байсан тэр л түүхүүдээс улбаатай. Яг ийм цаг үед 552 онд Буман хаан Хөхтүрэгийн хаант улсыг байгуулснаар “Түрэг” хэмээх нэр түүхэнд гарч иржээ.
Түүнтэй зэрэгцэн Уйгурууд хүчирхэгжиж, түрүү болон хожуу Түрэг, Уйгурын хаант улсууд мандан бадарч, бууран доройтоод зарим нь баруун тийш нүүдэллэснээс өнөөгийн Турк хүрсэн хэлний нийтлэг үүссэн байна. Их эрдэмтэн Л.Н.Гумилев “Түрэг бол угсаатан бус хэлний нийтлэг” гэсэн нь үнэнд илүү ойр юм. Харин тэд өнөөгийн Монголын тал нутгийнхан. Уйгурыг хөөн тараасан нь Енисейн Хиргисүүд гэхээсээ илүү Уйгурууд өөрсдөө байсан юм. Энэ тухай манай хүний “Мартагдсан бэлгэдлүүд” номд тодорхой бичжээ. Хиргисийг захируулахаар илгээсэн хааны угсааны ноён Хиргисээс 10 түмэн цэрэг дагуулж ирээд тухайн цагтаа Төв Азийн хамгийн баян, хамгийн том хот Орду Балигийг балгас болгосон юм.
Хиргисүүд Монголын өндөрлөгт удаагүй, ерөөсөө Уйгурын түшмэг байсан улс Монголын өндөрлөгийг эрхшээх зорилгогүй харин дайчлагдаж ирээд Енисейн дулаан хөндийдөө амар жимэр нутаглахаар буцсан бололтой. Киданчууд хүчирхэгжихэд Хиргисүүд байгаагүй билээ.
Тэднээс үлдсэн “Хиргисүүр” хэмээх үг чулуун зэвсгээс Хиргисийн үеийг хүрсэн бүхий л булшны нэршил болон үлджээ. Бас Түрэгийн руни бичээс... Тэд ахиад хагас мянган жил ойн иргэдтэй хамт амар жимэр суугаад Их Монгол улсын үетэй золгожээ. 1206 онд Их эзэн Чингис хаан Монголын эзэнт гүрнийг байгуулж тархай бутархай түрэг аймгууд – хэрэйд, найман, мэргид, татар, уйгурыг өөртөө нэгтгэн захирсан билээ. Тэр цагаас хойш 1914 оныг хүртэл долоон зууныг нэгэн төрийн дор хамтдаа элээсэн бидэнд ондооших соёл ховорхон болтлоо ижилсэн ихэрлэж нэгэн үндэстэн мэт болжээ. Хэрэв... 1914 онд Тувагийн ноёд Николай II хаанд Оросын хамгаалалтад орох хүсэлт гаргаагүй бол, тэр цагт бид арай хүчирхэг байсансан бол, 1944 онд Салчиг Тога хэмээх коммунист нөхөр Туваг хадган дээр тавьж Сталинд бэлэглээгүй бол, хэрэв Тувагийн ард түмнээс энэ талаар саналыг нь асуусан бол... бидний хувь заяа хэрхэх байсан бол оо?! Хэрэв... гэдэг бодлууд тээсээр Хэнтийн нуруунаас эхлээд Хангайн нуруугаар дамжаад Соёны нуруу зүг зорилоо. Шүлэг шиг нутагтаа хүлэг шиг давхиад хүрнэ дээ...
/үргэлжилнэ../
Гантөмөрийн Уянга


Даваа - 05 сарын 25,
2026
Сэтгэгдэл28
Туваг Хиргэс гэж бодоод байгаа юм байхдаа
өөрсдийгөө их юманд бодчихсон 2 тэнэгдээ худал нэг намирсан писдухууд байдаг нэг түмний нэгүүд шүү дээ.
Ойлгоогүй бол дуугүй бай.
Ичдэггүй хүүрнүүд вэ. Хэнтий, Хангай, Саян гэдэг чинь уулсын нэр болохоос соён гэж уул байхгүй.
Үргэлжлэлийг хүлээж сууядаа, гоё юм уншихнээ
Jay toga gdg ner american bgaa
Jay toga gdg ner american bgaa
I am sign out .Never agree with u
Тэгээд болиоч дээ! Алба байгаа биш.
Iam sign out
Iam sign out
Iam sign out
Absolutly disagree to banged as unattsactive huzaa
Iam sign out
Ur English sucks.
Absolutly disagree to banged as unattsactive huzaa
there is no way i sleep unatractive chink ad your hasband
there is no way i sleep unatractive chink ad your hasband
there is no way i sleep unatractive chink ad your hasband
Энэ нэг 2 шантаажчин хогийн п нар мөн ч олон хүнийг шантаажилж мөнгө шаасан даа
Эмч нартаа баярлалаа.Оросуудын архинд оруулж, ядууралд автуулан аймаглан устгаж ирсэн Тувачууд Оросод 3 удаа тэдний эсрэг боссоноос сүүлчийнх нь 1990 онд болсон.Тува ядуугаараа Оросод Халимагийн дараа хоёрт ордог. Оросод Тува нэгдсэнийг Тувачуудад тохож урвагч гэж сурталчилдаг нь Ойрдуудыг Халх болоод дөрвөд хүн биш гэж хараадаг Оросуудын Братууд.1914 онд ч 44 онд ч Азийн дайсан Оросод Тувагийн нэгдэх хүсэлтийг Тувачуудын гараар Оросууд өөрсдөө хийсэн.Салчиг Тогад Чойбалсанд шиг ямар ч өөрийн эрх мэдэл байгаагүй.Оросуудын биднийг турхирдаг дешёвые Китаёзы Монголоос ялгаатай нь Тувагийн Оросод нэгдсэнийг хүлээн зөвшөөрөөгүй нь асуудал байдаг. Де Юре Урианхайн хязгаар Чин гүрэнд харьяалагддаг байсан.
Де Юре Урианхайн хязгаар Чин гүрэнд харьяалагддаг байсан.Тийм юм бол монголтойгоо цуг хужаад нэгдэх ёстой байсан юм бна тиймээ???
Хятад Монголын тусгаар тогтнолыг манай бүх ард түмний санал асуулгын дараа 1946 онд хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Туваг Орос залгисан байсан тул тэнд санал асуулга яваагүй болохоор Хятад хүлээн зөвшөөрөөгүй. Иймэрхүү асуудал бас Монголд ч гарсан.Орос 3 улсын хэлэлцээрийн дараа Монголыг Хятадын автономи гэж зөвшөөрч консулаа нээсэн байсан.Дараа нь 1912 онд Хаант Монголыг хүлээн зөвшөөрсөн ч манайд албан ёсоор элчингээ нээгээгүй консул нь хэвээрээ ажиллаж байсан. Тэд зөвхөн Хятад манайхыг хүлээн зөвшөөрсний дараа албан ёсоор элчингээ нээсэн.
Сью Шү Жан Монголд Орос Хятадын нууц хэлэлцээрийн дагуу цөмөрч автономийг устгаад Хиагтаар хойшоо гарч Манжуураар буцсан.Үүнийг нь Оросууд ашиглаж Ардын хувьсгал гэгч жүжиг тавиад де факто өөртөө нэгтгэсэн.Үхэх ёстой маврын үлгэрээр Сүхбаатар үхэж, Монголыг Коментерн нэрний араас Оросууд удирдан(Ренчино Рыскулов) дэлхийгээс тасалж консервлож нөөшилсөн.Хөрөнгө мөнгө юу ч хаяагүй...
Энэ хэдэн коммент маш зөвийг өгүүлсэн бна шүү. Дахин дахин хэлье, маш зөв зүйтэй бичсэн бна !!! Баяр хүргэе !
Tybagiin maliin hylgaichid zogsson yy?..........Tyba ch orosiig dagaad hegjij baigaa bailgyi dee!!!
Монголчуудад яс үндсээрээ гайхуулдаг б Буриадуудыг бодход санаа нь наашаагаа сайхан ард түмэн.Царай зүсээрээ ч Буриадууд шиг биднээс ялгагдаггүй.Малын хулгайчид л гэнэ. Манайхан наанаас нь бас хамтардаг л байхгүй юу.Тэгээд ч малчин нүүдэлчин ард түмэн тосгоны Орос Буриадууаас өөр.Буриадууд өөрийн хэлгүй бол Урайнхайчууд Кызылаас гараад Орос хэл саяхан болтол мэддэггүй байсан. Яахав сүүлийн үед Орос овоо анхаарч байгаа.Гол нь нүүрс,зэсний хоёр том орд нээгдсэнээс болсон.Ховор металл, кобальт, цинк, литий,ураны маш их нөөцтэй.
монгол тоглогч бишээ монголоор тоглоод дууссаан панамын хоолой ормузын хоолой малакийн хоолой бүгдийг америка хаасан тайваны хоолойг хаах гэж байна путин назарбаевтай хэд уулзсан казакстан монгол шиг болж нуланда казакстаныг америк болгож англи хэлтэн болж байгаа саяхан орсын эсрэг бослого гаргах натогийн бүхэл бүтэн зэвсэг складуудад илэрсэн асуудал ноцтой хээрэг гарсан хаашаа довтлох зорилготой байв орсууд казакууд давраад байхаар каспийн тэнгэсээр нефть тээвэрлэхийг хориглосон байхаа