НЬЮ-ЙОРК, 2026 оны дөрөвдүгээр сарын 30 /Reuters/. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын /ИБУИНХУ/ Хаан III Чарльз, хатан Камилла нар лхагва гарагт Нью-Йорк хотноо 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, Дэлхийн худалдааны төвийн "Ихэр цамхаг" байсан газарт цэцэг өргөлөө.
Лондон, Вашингтоны харилцаа ээдрээтэй байгаа энэ үед Британийн хааны гэр бүл Манхэттенд айлчиллаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаанд нэгдэхээс татгалзсан Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерыг шүүмжилсэн юм.
"Аль-Каида" бүлэглэлийн террористууд хоёр онгоцоор мөргөсөн 110 давхар цамхагуудын суурин дээр байгуулсан дурсгалын цогцолбор луу Хаан, Хатан хоёрыг Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг дагалдан явсан байна. Хаан III Чарльз халдлагад өртөж амиа алдсан хүмүүсийн нэрийг сийлсэн, хиймэл цөөрмийг хүрээлсэн хүрэл ханан дээр цагаан голт бор, шар нарцисс, цээнэ цэцгийн баглаа тавьжээ.
Тэрбээр ёслолын үеэр Нью-Йорк хотын дарга Зохран Мамданитай ярилцаж, Нью-Йорк, Нью-Жерси муж улсуудын захирагч нартай уулзсан байна.
ИБУИНХУ есдүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн билээ. Мягмар гаргийн орой Цагаан ордонд болсон төрийн хүлээн авалтын үеэр Д.Трамп хэлэхдээ, Хаан III Чарльз Ираныг цөмийн зэвсэгтэй болгох ёсгүй гэдэг надтай санал нэгдсэн гэж мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан Букингемийн ордноос лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ "Хаан цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх талаар өөрийн орны Засгийн газрын олон жилийн турш баримталж ирсэн байр суурийг мэдээж анхаарч байгаа" гэжээ
Дурсгалын цогцолборт зочилсныхоо дараа Хаан III Чарльз Харлем дүүрэгт очиж, хүнсний аюулгүй байдлыг хангах, хотын хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон нийтийн бүлгийнхэнтэй уулзаж, тахиа хооллон, хүүхдүүдтэй ярилцсан байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл1
MY TESTIMONY ON HOW GEO COORDINATES RECOVERY HACKER HELP ME RECOVER BACK MY LOST BITCOIN. Yesterday, I confirmed the recovery of my scammed Bitcoin.. I just want to put this out there that this is possible and not a miracle.. I was scammed of $85,000 btc and I was blocked off the account.. It was a problem for me, not being able to access my money and my account regardless of speaking to the help GEO COORDINATES RECOVERY HACKER. Thanks to GEO COORDINATES RECOVERY HACKER. I am a happy woman for having all my funds back in my position. GEO COORDINATES RECOVERY HACKER keep to there words and handle the situation with a good technology, the team is always available to assist you, using the address below: Email: geovcoordinateshacker@gmail.com Whatsapp +1 ( 579 ) 397 1584 Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack