УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан тайлбар хийв.
Тэрээр: "13-р зууны үеийн нэгэн язгууртны булшнаас алтан бүстэй олдвор илэрсэн байдаг. Тухайн бүс нь ойролцоогоор 100 орчим грамм алт агуулсан, алтан хээ чимэглэлтэй бүс байсан гэж тэмдэглэгдсэн. Энэхүү олдворыг Наваан гэдэг хүн олсон гэж мэдээлдэг.
Уг алтан бүс нь өнөөдөр Чингис хааны музейд хадгалагдаж байгаа бөгөөд харин олдсон хүний араг яс нь Монгол Улсын Их Сургуульд хадгалагдаж байна.
Энэхүү олдворыг Жамухынх байж болзошгүй гэж таамаглаж байгаа боловч одоогоор бүрэн нотлогдоогүй байна. Иймд генетикийн нарийвчилсан судалгаа хийж, үнэн зөвийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Мөн Чингис хааны музейн удирдлагад энэ олдворыг илүү ил тод болгож, олон нийтэд үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх, цаашлаад нарийвчилсан шинжилгээ, судалгааг үргэлжлүүлэх чиглэл баримтлах шаардлагатай гэж үзэж байна. Ингэснээр ард иргэдийн танин мэдэх, үзэж сонирхох хэрэгцээг хангах боломж бүрдэнэ." гэлээ.
Б.Төгсбаясгалан
Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл6
Наваан гэдэг хүн олсон гэнээ..... энэ сайданцар ш/у-наас арай л хол улны гаралтай улстөрөнцөр юм бнаа !!!
Навааан доктор гэхгүй . Энэ газрын наймаачин бүдүүлэг Соёлын сайд болжээ.
Өвчилж их турж
Нэг сураггүй алга болсон бөбөөчин л биз?
Соёл урлагийхан баялаг бүтээдэг татвар төлдөг улс мөн үү Алдар жавхлан сайдаа танай Соёлын яам улсаас 600 тэрбумын аваад гадаад аялаж зугаалаад казиноодоод 600 тэрбумийг зүгээр салхинд хийсгэчиххсэн татвар төлөгчидийн мөнгийг Соёл урлагын яам нэг имэрхүү маягаар л зүгаа цэнгэлд зарлагдах шив дээ 600 тэрбумаар яадаж 5 дулааны станцад заррцуулсан бол хэтдээ ард түмэнд өгөөж нь очих нь мэдээж ш дээ
Соёл урлагынхан гэж номийн сан театр музей улсад ямарч татвар төлдөггүй баялаг бүтээдэггүй юмнүүдыг татан буулгах хэрэгтэй