Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр өчигдөр хуралдсан Ээлжит бус хуралдаантай холбоотой хэвлэл, олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын удирдлага, зааварчилгаагаар хуралдсан хуралдааныг хууль бус хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр хуралдаан зохион байгуулах үйл явц хууль зөрчсөн хэмээн үзэж буйгаа илэрхийлээд, “Хурлын дарга санаачилаагүй тохиолдолд НИТХ хуралдах эрх зүйн үндэслэл бүрдэхгүй. Тиймээс өчигдрийн хуралдааныг хүчингүйд тооцох үндэслэлтэй” гэв.
Мөн Туулын хурдны зам төслийг НИТХ-аар яаралтай хэлэлцүүлж, дэмжих шахалт ирсэн. Монгол Улс бол Засаг захиргааны нэгдмэл бодлоготой улс. Засгийн газар, УИХ дээр асуудал нь эцэслэгдээгүй, иргэд мэдээлэлгүй, төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, эдийн засгийн үр өгөөж тодорхойгүй байхад шийдвэр гаргах боломжгүй. Би эрх ашиг, албан тушаалын төлөө улайран зүтгэгчдийг бус иргэдийнхээ эрх ашгийн талд зогсоно” гэдгийг онцоллоо.
А.Баяр мөн нийслэлийн удирдлагыг шүүмжилж, “Нийслэл дэх төслүүдийг мега төсөл үү, мега хулгай юу гэдгийг мэдэх, хянах эрх нийслэлчүүдэд бий. Би Х.Нямбаатартай нийлж иргэдийнхээ эсрэг зогсож, бас жагсаж чадахгүй. НИТХ нь иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй байгууллага. Энэ зарчмыг баримтлан хуралдаан зарлахгүй байх шийдвэр гаргасан” гэлээ.
Түүнчлэн нийслэлийн төсвийн зарцуулалтын талаар, хууль хяналтын байгууллагуудад шаардлагатай санхүүжилтийг бүрэн эрхийнхээ хүрээнд хуваарилсан бөгөөд бүх мэдээлэл шилэн дансанд нээлттэй байгааг онцлов.
Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шилэн данс, бусад томоохон төслүүдийн захиран зарцуулалт, санхүүгийн мэдээлэл хаалттай байгааг шүүмжиллээ. НИТХ-ын дарга А.Баяр Улаанбаатар хотод хэрэгжиж буй томоохон төслүүдийн санхүүжилт, гүйцэтгэгч компаниудын мэдээллийг нээлттэй болгох зорилгоор ажлын хэсэг байгуулж байгаагаа зарлалаа. Уг ажлын хэсэг нь зөвхөн Туулын хурдны зам төслийг бус, нийслэлд хэрэгжиж буй бүх мега төслийн хэрэгжилт, үр ашигт хяналт тавьж ажиллах юм.
Баасан - 06 сарын 05,
2026
Сэтгэгдэл5
Замаа барь
Архидан согтуурахтай тэмцэнэ гэж зарцуулсан мөнгөө иргэдэд тайлагна
Энэ хулгайч 40 тэрбум шаасан байна
Монгол улсын УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газар, хууль хүчний байгуулагууд сүүлийн нэг жилд бусад бүх ажлаа хаяад цор ганц ажил хийлээ. Тэр нь Оюун-Эрдэнэ болон түүний талын Амарбаясгалан, Нямбаатар нарыг дарж авах. Ямар их шунал, хүсэл, тачаал вэ? Ямар их хүсэл мөрөөдөл вэ? Ямар их солиорол вэ? Ямар их золиос вэ? Ямар их галзуурал вэ?
MAN bol tasraltgui turiin erhiig luivardaj olon jild uls oron.UBiig bol hamgiin zambaraagui.turd bga hulgaichuud n ih nayd.ter bumaar ideed ch shorond orohgui tiim niigemiig bii bolgoloo.Odoo Modura shig orj irj barih heregtei.EK.ES.UIH n haa bn.Battsetseg.Sarangerel.gd gol hulgaich huuhnuud tur zaidalsaar bn.Arai ch OU iin shuuhed handah heregtei.