sonin.mn

Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ыг Гадаад Харилцааны сайд Ван И Мьянмарын Гадаад харилцааны сайд Тин Маун Свэй нар Мьянмарын нийслэл Нейпьидо хотноо хэлэлцээ хийлээ.


Хятадын тал Хятад–Мьянмарын харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа Ван И илэрхийлээд, цаашид дээд түвшний харилцааг хадгалж, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр улсын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг шинэ үр дүнд хүргэхэд бэлэн байгааг онцлов.


Тэрээр Хятадын тал Мьянмарын улсын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлэх бөгөөд газар хөдлөлтийн дараах сэргээн босголтын чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэхийг тэмдэглэлээ.


Мөн хоёр тал Мьянмар–Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулж, эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт болон шинэ салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэн цахим мөрийтэй тоглоом, цахим залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх, хил орчмын энх тайван, тогтвортой байдлыг хангах, залуучуудын солилцоог нэмэгдүүлж, ард иргэдийн харилцан ойлголцлын суурийг бэхжүүлэх шаардлагатайг онцлов.



Тин Маун Свэй хэлэхдээ, Мьянмарын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, бүх салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Мөн Мьянмар дахь Хятадын иргэд болон төслүүдийн аюулгүй байдлыг хангаж, Мьянмар–Хятадын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулахад бэлэн байна гэжээ.


Хэлэлцээний дараа хоёр тал холбогдох хамтын ажиллагааны баримт бичгүүдийг солилцох ёслолд оролцсон байна.


Г.Бямба