Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн нээлтэд /2026-04-22/ оролцлоо.
Энэхүү өргөтгөлийн барилгын санхүүжилтийг анх 2018 онд улсын төсөвт суулгажээ. Ковид цар тахал, шүүхийн маргаан үүссэн зэрэг олон шалтгаанаас барилгын ажил хойшилсоор өдийг хүрчээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт эрх шилжүүлэх шийдвэр гарснаар шүүхийн маргаан эцэслэгдэж, нэмэлт 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн төсвөөс шийдвэрлэж, “Эм ди констракшн” ХХК ашиглалтад хүлээлгэн өгчээ.
62 дугаар сургуулийн сурагчид гурван ээлжээр, зарим нь түрээсийн байранд хичээллэж байсан бол 640 хүүхдийн суудалтай энэ өргөтгөл ашиглалтад орсноор хоёр ээлжээр хичээллэж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “УИХ-ын гишүүнээр анх сонгогдсон тойрогтоо 10 жилийн дараа, Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар ирж байгаадаа баяртай байна. Тойргийнхоо тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх зорилгоор 23, 29 дүгээр хороог сургууль, цэцэрлэгтэй болгох, 62 дугаар сургуулийн барилгыг өргөтгөж хүүхдүүдийг гурван ээлжээс чөлөөлөх, 12 дугаар сургуулийн барилгыг шинэчлэн бариулах зорилго тавьж байсан. Хийж бүтээсэн ажлынхаа үр дүнг харах сайхан байна” гэлээ.
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын өнөөдрийн хуралдааны боловсролын салбартай хамаарах шийдвэрүүдийг багш, ажилтнуудад танилцууллаа.
Нэгдүгээрт, салбарын багш, ажилчдын албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр багш, ажилчид цалингийн нэгдсэн сүлжээтэй болж, ирэх сарын 01-нээс 50 хувь нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авна. НДШ, ЭМД-ын санд үүссэн өр төлбөрөөс боловсролын байгууллагуудыг чөлөөллөө. Багш, ажилтнууд тэтгэвэр тогтоолгох, жирэмсний амралт авах, хүүхэд асрах чөлөө хүсэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах, зээл тусламжид хамрагдах, виз мэдүүлэхэд эрсдэл үүсэхгүй боллоо.
Хоёрдугаарт, Засгийн газрын “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх “Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” стратегийг баталлаа. Энэ хүрээнд “Сайн” хөтөлбөр хэрэгжүүлж, сайн багшийг тасралтгүй хөгжүүлж, гэрт ойрхон сайн сургуулийг төлөвлөж, шударга, нээлттэй үнэлгээг нэвтрүүлнэ. Хүүхэд хаана амьдарч байгаагаас үл хамааран дэлхийн боловсролыг технологиор дамжуулан авна.
Боловсролын бодлого, санхүүжилтийг тогтвортой хангаж, багш нараа дэмжиж ажиллахаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд багш нар ур чадвар, бүтээмжээ дээшлүүлэн хөгжүүлж, сургалтын чанарыг сайжруулах, сурагч бүрийн авьяасыг нээн хөгжүүлэхийн төлөө анхаарч ажиллахыг хүслээ.
Пүрэв - 06 сарын 04,
2026
Сэтгэгдэл10
Хоцрогдлоос чөлөөлнө гэнээ хаанахаар яаж яриад байгаа инээдэм бэ. Хоцрогдлыг арилгана гэх бусуу
Учрал олон юм хуцалгүй туулын замыг явуулаач ээ
Ж.Баярмаа: "Үнэн ба зөв" гээд хамгийн ХУДАЛ намын даргын хамаарал бүхий этгээд 200 гаруй тэрбумын тендер авсан байна. Бас нэг эмэгтэй инфлүүнзер байна. Гэр бүлийн хүн нь 200 гаруй тэрбумын төслийг 1-р тойрог замын тендерээс авсан байна. Тэр их мөнгө авсан хүмүүс "Туулын хурдны зам" төслийг хамгаалалгүй яах вэ? Харин гүтгүүлээд байгаа энэ иргэд 30 гаруй хоног ажил амралтаа умартан байж тэмцлээ. Үр дүнд хүрлээ.
Олон долоон үлгэр ярьж байхаар бензин шатахууныхаа үнийг л хатуу тогтоо. Дизелийн үнийг нугалж нэмээд байхаар намар ард иргэд чинь 5000 төгрөгөөр ганц талх авч идэх үү??? Монгол улсыг танай засгийн газар элгээр нь хэвтүүлэх гээд байнаа даа???
Учрал гэж хөгжлийн чөдөр, тушаа гарч иржээ
Энэ солиот нэг тийм хийрхэх гаж донтой бололтой. Олон юм хуцалгүй л англи хэлтэй ажлын мал бэлтгэдэг кембрижийн боловсрол нэртэй хорлон сүйтгэх хөтөлбарийг халж устгах шаардлагатай биш үү.ОХУ,БНХАУ энэ завхралыг бүрмөсөн халсан.
Монголд боловсролтой мэдлэгтэй улс огт хэрэггүй. Галч хийж чаддаг Кофи Аннаныг мэддэг хэмжээний улс байхад л болно. Их юм сурсан чадалтай мэдлэгтэй улсыг нь МАН 30 жилийн турш хяхан хавчиж гадагшаа хөөж зайлуулаад оронд нь намын томилгоо нэрээр өөрсдийн цүнх баригч диплом худалдаж авсан баньд нараа томилж улсын өмчөөс хулгай хийлгүүлж идсээр ирсэн. Энэ одоо ч үргэлжилж байна.
Хүрэлсүх хаалтаа нээж хааж чаддаг Сумьяабазарын дэргэд 4 -р ангийн тоо бодож чадахгүй . Сумьяабазарыг хаалтаа нээж хааж чаддаг болохоор нь МАН ынхан шүтэцгээж Монгол улсын сайд болгож байсан.
Бурят Казах гээд бусад хүүхдүүд яахав?
Бага насны хүүхдүүдэд багш нар дэндүү их, тэгээд маш хүнд өөрөө ч хийж, чаддаг боловуу даа гэж хардмаар даалгавар өгөөд байна. Бага насны хүүхдүүдэд дүн тавина гэдэг бол онолын хувьд маш буруу зүйл. Эндээс дээр доор, сайн муу гэх эрэмбэ зиндааны ялгаа тодрон гарч улмаар үе тэнгийнхний дээрхлэлтийн үндэслэл болооод байна. Ахлах сургуулийн сурагчдад л 10-12 р анги дүн тавьж болно. Тэд бол 16 нас хүрсэн иргэний эрх эдлэх болсон нас.