sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /Reuters/. Иранд цохилт өгөх шийдвэр гаргахад Израилын талаас надад ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.  Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Цагаан ордны тэргүүний шийдвэрт нөлөөлсөн гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч, барууны үзэлтэй тоймчид шүүмжлэх болсонтой холбогдуулан тэрбээр ийм тайлбар өгсөн байна. 


"Израил улс намайг Ирантай дайтахыг хэзээ ч ятгаж байгаагүй. Харин аравдугаар сарын 7-ны үйл явдал ба Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй байж болохгүй гэсэн миний олон жилийн итгэл үнэмшил үүнд нөлөөлсөн" гэж Д.Трамп өөрийн "Truth Social" нийгмийн сүлжээний хуудсанд бичсэн байна.


Тэрбээр мөн Ираны асуудал цаашид “гайхалтайгаар” шийдэгдэх болно. Хэрэв Ираны шинэ удирдагчид (дэглэмийг өөрчлөх!) ухаалаг байвал тус улс цэцэглэн хөгжсөн гайхалтай ирээдүйг цогцлоож чадна" гэсэн байна. 




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг