СИНГАПУР, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /Reuters/. Өнгөрсөн бямба гарагт Ормузын хоолойгоор 20 гаруй хөлөг онгоц дамжин өнгөрсөн нь гуравдугаар сарын 1-нээс хойших нэг өдрийн хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай далайн тээврийн шинжилгээний “Kpler” компани мэдээлжээ.
Бямба гарагт тус хоолойгоор нэвтэрч чадсан хөлөг онгоцнуудын тав нь Иранаас газрын тосны бүтээгдэхүүн, металл ачсан хөлөг онгоцууд байжээ. Тэдгээрийн гурав нь шингэрүүлсэн нефтийн хий (LPG) тээвэрлэгч бөгөөд Хятад, Энэтхэгийг чиглэн явж байгаа аж.
Мөн Арабын Нэгдсэн Эмирт Улсаас (АНЭУ) шингэрүүлсэн нефтийн хий ачсан Панамын далбаатай “Crave” танкер Индонезыг чиглэж явж байгаа бол Бахрейнаас газрын тосны бүтээгдэхүүн ачсан гурван танкерын хоёр нь болох “Akti A”, “Athina” хөлөг онгоцнууд Мозамбик, Тайланд руу тус тус замдаа гарчээ. Түүнчлэн Либерийн далбаатай “Navig8 Macallister” танкер АНЭУ-ын 500 мянга орчим баррель нафтаг Өмнөд Солонгосын Улсан хот руу, Либерийн далбаатай, түүхий тос тээвэрлэгч “Fpmc C Lord” хөлөг онгоц Саудын Арабын хоёр сая орчим баррель нефтийг Тайванийн Майляо боомт руу, Энэтхэгийн далбаатай “Desh Garima” хөлөг онгоц АНЭУ-ын “Das” маркийн 780 мянган баррель нефтийг Шри-Ланка руу тээвэрлэж байгаа аж.
Бямба гарагт мөн Катарын бордоо ачсан “Ruby” хөлөг онгоц, Саудын Арабаас нефтийн кокс ачсан “Merry M” ачааны хөлөг онгоц Ормузын хоолойгоор нэвтэрчээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 06 сарын 04,
2026
Сэтгэгдэл2
өнөөдөр нэг ч онгоц гараагүй гэж ВВС бичсэн байсан. Эх сурвалж хаанаас авсан юм бэ. Орос хэл дээр ч энэ тухай мэдээ байхгүй байна
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)