sonin.mn

Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрээр: "Б.Энхбаяр П.Хишигбаяртай уулзаад "Хэргийг чинь цэгцэлж өгье. "Гэрэгэ тауэр”-ын 14 давхрын асуудлыг гаргаж тавиарай" гэсэн юм билээ. П.Хишигбаяр ч өөрөө хүлээн зөвшөөрч, би арга буюу ингэж байна гэж хэлсэн байсан.


Иймээс би Б.Энхбаярыг Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдаар ажиллаж байх үедээ ял наймаалцсан гэдэг үндэслэлээр АТГ-т нэмж гомдол гаргана.


Хэрвээ П.Хишигбаяр гэх хүн “Гэрэгэ тауэр”-ын 14 давхрын эзэн мөн юм бол мөнгөө төлөөд буцаагаад авч болно. Гэхдээ шүүх дээр явж байгаа хэргээ наймаалцаж болохгүй. Т.Дүүрэн гээд нөхөд бас байгаа, "Эрдэнэт"-ийн тендертэй холбоотой асуудал хэзээнийх вэ, энэ асуудал хэзээ гарч ирэв гэдгийг та бүхэн нягтлаарай.Өнөөдөр Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаа, Монгол Улсын парламентын ардчиллын түүхэнд чухал болж байна. Үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй " гэлээ.


Н.Отгончимэг