"Ээж минь үхвэл би харамсахгүй. Энэ бол хорвоогийн жам. Харин мөнгөө алдвал би уйлах болно. Энэ миний мөнгө..." гэж нэг кинон дээр гардаг юм.
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Даваадалай нар өнөөдөр яг ийм байдалтай байна.
Т.Даваадалай өнөөдөр УИХ-ын гишүүнд зодуулсан ч, олон түмэнд хараалгуулсан ч мишээж явна. Түүний нүүрэнд 2.3 их наядын инээмсэглэл тодорч явна. Үүний төлөө тэрээр Д.Энхтүвшинд бүү хэл иргэн бүрт хавируулсан ч аж жаргалтай мишээсээр байх болно.
Харин түүнийг яг одоо эрх мэдлээс нь унагавал тэр яг л "Лабубу"-гаа булаалгасан жаахан охин шиг чарлах болно.
Хотын мэр хотын иргэдэд хоёр сонголт өгөв. Нэг бол Туулын "хурдны зам"-ыг барих, үгүй бол "Намайг ал" гэв. Хотынхоо түгжрэлийн "эсрэг" амиа өгье гэсэн дэлхийн анхны мэр.
32-хон км замын төлөө үхнэ гэхээр амь нэг л хайран биш гэж үү? Гэхдээ "Хамгийн сайн коммунист бол үхсэн коммунист" гэдэг...
- 30 тэрбум!?
- Бага байнаа...
- 300 тэрбум!?
- Бодож үзье...
- За 2,3 их наяд!?!?
- Бор шидмэс аваад ир, Туулын бургас орьё...
Тэр үхлээс айхгүй байна. Харин Туулын "хурдны зам" зогсохоос үхтлээ айж байна. Эрүүл хүн бол үхлээс айдаг.
Chat GPT-гээс галзуурсан хүнд ямар шинж тэмдэг илэрдэг талаар асуутал "Өөртөө эсвэл бусдад хор хүргэж болзошгүй үйлдэл хийдэг" гэж байна. Айлын гадаа олон хүн дагуулж очив, иргэдийн эсрэг иргэдийг турхирав, өөрийгөө ал гэв. Бид чинь "Ажил хийж байгаа ганц хүн" гэж хөөргөсөөр байгаад хотынхоо даргыг жинхэнээсээ "алж" байгаа юм биш биз!?
Хотынхоо даргыг амраахгүй бол өөрийгөө ч, өрөөлийг ч алж мэдэхээр болсон байна.
Л.Оюун-Эрдэнэ огцорсон. "Туулын "хурдны зам"-аа л битгий зогсоогоорой" гэсэн ганцхан зүйлийг ганц л хүнд захив. Кино тэмдэглэлийн дэвтэр дээрх сүүлчийн кино тэмдэглэл "The Last of the Berkhs". Одоо түүний "Алсын хараа" 32-хон км-ээс цааш харахгүй байна. Хангарьд ордон түүний "The Last Castle". 2,3 их наяд бол түүний "The Last Chance". "Үеэлүүдийн" улс төр дэх сүүлчийн өдрүүд. Олон жил "төлөг", "данх"-аараа дуудуулсны "төлбөр"-өө авах сүүлчийн өдрүүд.
"Ганц сайн цадаж аваад гөвүүлье дээ" хэмээн жуумалзаж байна.
Улс төрчийг зодож уйлуулдаггүй. Улс төрчийг албан тушаалаас нь унагаж уйлуулдаг.
Сэтгүүлч Ч.Явуухүү
Пүрэв - 04 сарын 09,
2026
Сэтгэгдэл12
Явуухүү гэж өндөр царайлаг сайхан эр байдаг юм байна лээ дээ, юун ДАНХ, юун Нямбаа
Өвөртөлж хэвтэх гэж байгаа биш, эргүү дагзнуудын царай зүс хэнд хүртээлтэй юм. Нямбаатарыг мөчилж алах ч багадна! Шонд өлгөж, шоронд хатаах багадна. Шунал нь хэтийлсэн атигар амьсгааг цаазаар аваач!!
Өвөртөлж хэвтэх гэж байгаа биш, эргүү дагзнуудын царай зүс хэнд хүртээлтэй юм. Нямбаатарыг мөчилж алах ч багадна! Шонд өлгөж, шоронд хатаах багадна. Шунал нь хэтийлсэн атигар амьсгааг цаазаар аваач!!
тэнэг ажилсаг байх нь ухаантай залхуу байхаас гайтай … гэж бичжээ. бензинчгүй юучгүй байж л гэнэ. бензины үйлдвэрээ болиод шууд урагшаа гаргах хоолой болгосон гэвүү
Асар их өрийг хэн төлөх вэ
Бао даньжаад машины татаварыг дахин 10 дахин нэмнэ ярьсан байгаа
Явуургүй юм бичих явуухүү шив
Туулын хурдны замыг бүр больчихвол Нямбаатарыг хятад эздүүд ална ! Худлаа хэлсэн новш гээд ! Хүн явуулаад л Нямбааг алчихна ! монголчуудаас биш хятадуудаас Нямбаа үхтлээ айж байна ! Амьд явья гэвэл тэр лайтай гайтай замыг зүтгүүлэхээс өөр сонголт байхгүй болсон ! 2 их наяд 300 тэрбумын зам чинь цаашдаа 5 их наяд болж өсөх том зүйл байсан юм ! Хятад эздүүд ийм юмыг алдахгүй !
зөв томьеолж сайхан бичжээ
Анхнаасаа л Монголын улс төрд ийм боловсрол гүй тэнэг делитантуудыг хурууны хүүхэлдэй хийх гэж оруулж ирсэн Хүүк болоод МАН-ын түмэн буруу !!! Одоо энэ тэжээвэрүүд нь МАН-ын толгойг цустах гэж бна, энэ ер нь төгсгөл нь ч байж магадгүй шүү !!!
МАНАН мафийг энэ хоёроос өөр айлгах хоншоортой аавын хүү байна уу. Эрээд ч олдохгүй.
Татварын байцаагч нарыг Дубайд хотын зардлаар амруулав даа. Хотын иргэдийн банкны хүүгийн орлогоос 12%-ийн хүү нэмж авах юм гэнэ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдэгдчихсэн бололтой.Нямбаатар Хятадаас өндөр үнэтэй нүүрс авсан.Үнийг нь иргэд дийлэхгүй болохоор иргэдийн татварын мөнгөөр нөхөн төлбөр сэмхэн хийж байгаа.Ажилгүй Монголчууд байсаар байтал Хятадаар барилга бариулна. Бас туулын зам. Цаана нь холбоо сүлбээ байна. Хууль, Тагнуулын байгууллага мэдэж л байгаа.Даанч дарга нар нь амруугаа ногоон цаас чихүүлчихээд дуугарч чадахгүй байгаа.