Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2026.02.11) Москва хотын Хүндэтгэлийн дэнж дээрх “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэг болгон барьсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө.
Хүндэтгэлийн арга хэмжээнд ОХУ-ын батлан хамгаалах, онцгой байдал, хилийн цэрэг, цагдаагийн сургуульд суралцдаг монгол сонсогчдын төлөөлөл оролцлоо.
Энэхүү хөшөө нь Аугаа их Эх орны дайны хүнд бэрх жилүүдэд Монголын ард түмний чин сэтгэлийн илэрхийлэл болгож Зөвлөлтийн ард түмэн болон Улаан армид илгээсэн дулаан хувцас, хоол хүнс, агт морьд, Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн “Хувьсгалт Монгол” танкны цуваа болон “Монгол ард” нисэх онгоцны эскадрилийг хандивласныг бэлгэддэг.
Хөшөөний шавыг Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн босгон дээр 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр иргэн Г.Ганбаярын санаачилгаар тавьж, хөшөөг уран барималч А.Очирболд, архитекторч А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 5-ны өдөр Ялалтын баярын өмнө “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д байрлуулсан
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл12
Монголын төр Ялалтанд тэмүүлсэн морьд хөшөөнд хүндэтгэл үзүүлж байгаа нь сайхан байна! Учралд бол биш шүү!
Энэ хөшөөг харахаар монгол морьд маань ямар их зовлон туулсан нь нүднээ харагдан, өөрийн эрхгүй хамар шархирдаг!!!
Цэцэг өргөх гэж байхад ядаж цасын нь цэвэрлэж болоогүй юмбайх даа. Үнэхээр үл тоож байна дөө.
ГУЛГАЙЧУУДЫГ ШИВШИГЛЭХ ЗҮГЭЭР, УЛС ОРНОО ӨӨД ТАТАХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙН ГЭДГЭЭЭ БОДДОГ БОЛУУ ЭДНҮҮС
Эрхүүд сурч байхад, дээд курсээс улирч орж ирсэн монгол найзыг минь орос оюутнууд дээрэлхэж байгааг хараад өмөөрч, урьд байсан сайхан харилцаагаа, дайсагналд оруулж байлаа. Тэгээд хичээлдээ ороод байтал Гүррагчаа баатар сансарт нисч, орос өвгөн багш маань манай курсын Монгол оюутнуудыг лекцэнд дээр босгон баяр хүргэж оросууд алга ташиж билээ. Яагаад гэхээр энэ сансарын нислэг бол, Монголчууд дэлхийн 2-р дайны хүнд үед ЗХУлсад бүх талаар, ялангуяа адуу мориор тусалж байсны хариу юм гээд бидэнд халуун алга ташилтаар баяр хүргэж билээ.Монгол орос оюутнуудын дунд үүссэн хурцадмал байдалд энэ нь эерэг байсан.Манай монгол морьд Эрхүүд ачигдаж очоод вагоноос буулгамагц, айгаад толгойгоо вагоны доогуур шургуулчихдаг байсан гэсэн. Монгол морьд дайны талбарт зүтгэхээс гадна, Эрхүүд өлсгөлөнгийн үед. Идэш тэжээл болж байсанд багш маань их талархаж байсан. Энийг бий 2012-2015 оны үед сэтгэгдэлд бичиж байсныг манай АН намын лидэрүүд соргогоор хүлээн авч, ажил хэрэг болгожээ.
Би АН намын гишүүн биш, гэхдээ монголчуудын нэр хүндэд зохих хувь нэмрээ оруулсандаа баяртай байна.
ЖДҮчин минь Макроныг долоож явснаас наадах чинь хавьгүй дээр..!!!!!
Адууны хөшөөнд цэцэг өргөчихөөд алуулсан булуулсан Ерөнхий Сайд нарынхаа шарилыг тоосонгүй юү ?!
Оросууд социализмд Монгол дайнд тусалсан гэж шоолдог байсан.Хэзээ хойно 2000 -д онд энэ шаврыг босгож Монголчуудыг хуурсан.
Социализмд гэлтгүй одоо ч Буриадууд Монголчуудад яс үндсээрээ гайхуулдаг. Учрал Оросод өөрийгөө буриад гэж гайхуулж онигоотоогүй байх.Элдэв Оросуудын овоолсон шавранд мөргөж адис авч шоудах ч яахав.
Морины хөшөөнд цэцэг өргөж байхаар тэр Пүрэвдорж гишүүний очиж цэцэг өргөсөн Монгол эрсийн хөшөөнд цаашид цэцэг өргөж хүндэтгэл үзүүлдэг болмоор юм шүү
монгол морь эрэлхэг монгол хүний хий мориийг бадраадаг морьгүй монгол унхиагүй шолбор шолбор гэсэн дээлийн хормойндоо дарагдсан уулнаас мод мөчир үүрсэн зарц шиг харагддаг гэтэл хром өмсөж костюм пинжээнктэй орос нэг л өөр цовоо шаламгай ухаан сийрэг хүн харгдана