“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар тогтоол, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай” Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.
"Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг тодорхой зааж хуульчилсан.
Гэтэл өмнөх Засгийн газар сүүлийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан байна" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар улсын хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 16, ашиглалтын 38 тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд 20 тусгай зөвшөөрөл нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш олгогдсон байна.
Иймд Засгийн газрын зүгээс хилийн зурваст олгогдсон газар ашиглалт, ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, хилээ, газраа цэгцлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
“Боомтыг хөгжүүлнэ”, “эдийн засгийг дэмжинэ” гэх нэрээр халхавчлан улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар энэхүү хууль бус үйл ажиллагааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа. Мөн хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс хэвээр байх ёстой. Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэлээ.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл14
Сохор гахай одоо мэдсэн болж жүжиглэж байх шив. Монгол улсыг Хятадад нэгтгэх Засгийн газрын хуралдааны тогтоолыг хэзээ олж мэдэх вэ?
Данхыгаа хэзээ баривчлах вэ Зандангахай данжаад аа. Худлаа жүжиглэж шаалтуур царайлахаа боль. сда минь Жирийн иргэн байсан бол аль хэдийн ачигдсан байгаа..
Тагнуул,АТГ .Цагдаа энэ үед юу хийж сууцгаасан бэ? Данхтай хамтарч оролцсон уу?
Засгийн газар гэхээр сарлаг Бямбацогт,азарга Дэлгэрсайхан,ногоон Чойжоо,жамбий Гантөмөр . бангладеш Доржханд,луухаан Энх-амгалан нар энэ шийдвэрийг хамтарч гаргасан гэсэн үг үү?
Энд одоо Зандангахай данжаадын хуурамч нүүр төрх,гахай бодон төрх, гандан хоншоор нь гарч ирэх болно. Сайдууддаа хэрхэн хатуу арга хэмжээ авахыг харцгаая.
Enhbayar Said, Zandka ES nar shuurhai Onts sain ajillaj b. Bayarllaa. Yamar aimshigtai Turiin Esreg Gemt Heregiig tanhimaaraa hamtdaa heleltsej Shiidver gargadag um be. Zohion baiguulalttai, buleglen ajillasan gej uzmeer Case b. Enhbayar Said asuudald mash niahuur Professional handaj bui ni gaihaltai. "Sonsgol" gedeg arga hemjeeg USA-iin Kongress-iin Sonsgoliin (High Stakes US Congressional Briefing) Tuvshingees ch iluu gargaj Barag Standart Jishig togtooson hun. "Enhbayariin Deg SCHOOL" gej nerlej hevshmeer um bn lee. Mun Zandka maani iim asuudald Ergej Butsahgui, nugarahgui hugarahgui Character haruulj buid talarhaj b.
ene hymyysiin bydyyleg ni dendsen hen ni medegdehgyi setgegdeluud hesegt saitar sydalgaa hiij haanaas yamar sanaagaar yyniig bichsen tyhaid ard tymend taniulaj bna uu?....esbel ardchilaliin yed hynii ner hynd alga bolloo?.....men kommunist chagt horiglodog ye asar ikhe bailaa?...uuntei adilhan tag horidog baimaar baina.zambaraa nachagaa aldlaa?...Goo saihanii sinjee aldaj bydyyleg amitanii aimag ryy siljlee....ingej baij bid herhen ene ardchilal neriig abch yabah be?.............................................................
Чи МАН-д ажилладаг Бээжингийн тагнуул байна.
Одоо Монголынхоо баялагийг харийнханд зусардан өгч, өөрсдөө хагартлаа баяжин , эх орноосоо урвасан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг мэтийн нөхдүүдийн Монголын иргэншлийг хүчингүй болгож, Монгол улсын нэрийг ашиглахыг хориглох ёстой.
Үхсэн ацаараа МАН ынхан чадаж харагдана даа. Яг эсрэгээрээ Элбэгдорж Сайханбилэг сахал Эрдэнэбилэг нар Хүрэлсүх Занданшатар нарыг сандалд унтуулан Америкт аваачих чадалтай.
Өмнөговь аймгийн малчин залуу Занданшатараас та бээжингээс даалгавар авч хэрэгжүүлдэг хүн үү гэж асуухад наад залуугаа баривчил гэж солиорч байсан.
Данхтай хамтарч ийм шийдвэр гаргасан сайдуудаа Зандангахай хамгаалаад байдаг шалтгаан нь тэднээс авлигал авсанд байгаа. Одоо нэг их жүжиглэж гэнэ дээ . хялар нүдэт гахай чинь
Хүүк унагасан ОЭ-ээ балбах сонин гэж үү?
Тэгээдл болоо юу?
Тэгээдл болоо юу?
Тэгээдл болоо юу?