НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 9 /Kazinform/. Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос компанийнх нь хувьцааны ханш огцом унасны улмаас дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад хэд хэдэн байр ухарчээ.
Forbes сэтгүүлд мэдээлснээр, Безосын хөрөнгө нэг өдрийн дотор 16 сая ам.доллароор буурч, 218.9 тэрбум ам.доллар болжээ. Компанийнх нь улирлын санхүүгийн тайлан болон энэ оны төлөвлөгөө хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрсэнгүй.
Нэгж хувьцаанд ногдох ашиг 1.95 ам.доллар болсон нь зах зээлийн таамгаас доогуур үзүүлэлт байв. Мөн ирэх онд ойролцоогоор 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөө нь зах зээлийн оролцогчдын болгоомжлолыг төрүүлжээ. Үүний улмаас Amazon-ы хувьцааны ханш 202 орчим ам.доллар болж буурсан байна.
Хувьцааны ханш огцом унасан нь хиймэл оюуны технологид зарцуулах зардал огцом өссөнтэй шууд холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Хувьцааны ханш буурсан нь Жефф Безосын тэрбумтнуудын жагсаалт дахь байр сууринд нөлөөлж, түүнийг Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг ардаа орхижээ. Forbes-ийн тооцоолсноор Цукербергийн хөрөнгө одоо 226.6 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Ингэснээр Безос тавдугаар байр руу ухарсан бол жагсаалтыг Илон Маск тэргүүлсэн хэвээр байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл1
Мөнх амьдрах биш ийм их цаасан мөнгө цуглуулж юугаа хийнээ. Оргүй цаасан мөнгөний араас хөөцөлдөөд сэтгэл нь ханахгүй сэтгэл ханамж авч чадахгүй зовж байгаа байх даа.